Магтан дууны бүжиг “Бүх хүн Бурханыг шүтэн мөргөхөөр ирдэг”

2024-09-04

I

Зүүнээс Баруун зүгт аянга цахилж,

эцсийн өдрүүдийн Христ Хятадад гарч ирсэн.

Төгс Хүчит Бурхан хүнийг аврахаар үнэнийг илэрхийлдэг;

үнэнийг хүсэн эрмэлздэг хүмүүс гэрэл рүү ирдэг.

Бурханы ард Түүний сэнтийн өмнө ирж,

алдар суугаар дүүрэн Төгс Хүчит Бурханыг шүтэн мөргөдөг.

Бурханы Өөрийн дуу хоолойг сонсоод

алдар суут үзэсгэлэнт төрхийг нь харж, Түүний үйл хэргийг ажиглаж байна.

Бурханы үг хурц сэлэм мэт хүнийг шүүж, цэвэрлэдэг,

тэд ичсэндээ Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг.

Бурханы бүх ардууд Төгс Хүчит Бурханд талархацгаая,

учир нь Тэр бидэнд үнэн болон авралын замыг хайрладаг.

II

Төгс Хүчит Бурханы ажил маш гайхалтай, ухаалаг;

Бурханы ардуудыг төгс болгохын тулд Тэрээр Сатаныг ашиглан үйлчлэл үзүүлүүлдэг.

Хүмүүсийн сатанлаг зан чанарыг Тэр шүүж, ил болгодог,

Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг бүх хүнийг төгс болгодог.

Бурханы үг эрх мэдэл, хүч чадалтай бөгөөд

бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, тэднийг ялагчид болгосныг бид хардаг.

Сатаны хүчнийг устгахын тулд Бурхан гамшиг илгээж,

Христийн хаанчлал газар дээр биеллээ олсон.

Төгс Хүчит Бурханы зөвт зан чанар бүрэн ил болсон;

Бурханы агуу ажил гүйцэлдсэнийг бид магтдаг.

Бүх хүн гэмшиж, нүглээ улайхаар Бурханы өмнө ирдэг.

Бүх хүн Төгс Хүчит Бурханыг шүтэн мөргөхөөр ирдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах