Магтан дууны бүжиг “Бурханы ардууд бүгд Төгс Хүчит Бурханыг магтдаг” | 2026 Магтаалын дуу хоолой
2026-01-18
I
Өдөр бүр үнэнийг илэрхийлдэг хүний Хүү байдаг,
энэ бол Төгс Хүчит Бурхан.
Бид Бурханы дуу хоолойг сонсож, эцэст нь Эзэнийг угтан авлаа—
юутай их баяр хөөр вэ!
Жинхэнэ Бурханы царайг харна гэдэг бидний зүүдэнд ч оромгүй хэрэг байсан!
Өө, бид ямар их ерөөлтэй вэ!
Магтъя, магтъя, ихэд магтъя! Хэн ийм баяртайгаар бүжиглэж байгааг харъя!
Зүрх сэтгэл маань үнэхээр баяртай, чөлөөтэй байна!
II
Бид Бурханы сэнтийн өмнө өргөгдөж,
тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцож байна.
Бид өдөр бүр Бурханы үгийг идэж, ууж, маш олон үнэнийг ойлгодог—
бидний зүрх сэтгэл үнэхээр цэлмэсэн!
Бурханы үг надад өөрийгөө таньж, завхралынхаа гүнийг харах боломж олгодог,
би туйлын их гэмшиж Бурханы өмнө унадаг.
Магтъя, магтъя, ихэд магтъя! Хэн ийм баяртайгаар бүжиглэж байгааг харъя!
Зүрх сэтгэл маань үнэхээр баяртай, чөлөөтэй байна!
III
Христийг дагаж, үүргээ биелүүлэх нь
миний амьдралыг үнэ цэнтэй, утга учиртай болгодог.
Үүргээ гүйцэтгэхдээ би Бурханы ажлыг мэдэрч туулж,
Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг; миний амь хурдан өсдөг!
Шүүлтээр дамжуулан цэвэрлэгдээд би Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадна—
энэ бол Бурханы ерөөл!
Магтъя, магтъя, ихэд магтъя! Хэн ийм баяртайгаар бүжиглэж байгааг харъя!
Зүрх сэтгэл маань үнэхээр баяртай, чөлөөтэй байна!
IV
Бурханы шүүлт, гэсгээлт Түүний ариун болон зөвт байдлыг бүрэн илчилдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс төгс болгуулдаг, харин мууг үйлдэгчид шийтгүүлдэг.
Цаг нь ирсэн!
Төгс Хүчит Бурхан Сатаныг ялж, бүлэг ялагчдыг бий болгосон.
Бурханы агуу ажил гүйцэлдсэн!
Магтъя, магтъя, ихэд магтъя! Хэн ийм баяртайгаар бүжиглэж байгааг харъя!
Зүрх сэтгэл маань үнэхээр баяртай, чөлөөтэй байна!
V
Бурханы ардууд бүгд чангаар уухайлж, Төгс Хүчит Бурханыг магтан дуулдаг.
Агуу сүйрэл ирчихсэн,
Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэдэг.
Бурханы зөвт байдлыг магтъя!
Бурханыг эсэргүүцдэг хүмүүс устгагдаж, Бурханы хаанчлал гарч ирсэн.
Алдар сууг олж авсных нь төлөө Бурханыг магтъя!
Магтъя, магтъя, ихэд магтъя! Хэн ийм баяртайгаар бүжиглэж байгааг харъя!
Зүрх сэтгэл маань үнэхээр баяртай, чөлөөтэй байна!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд