
Христийн чуулганы кино “Залуу нас минь баяртай” Трейлер
2025-06-09
Их сургууль бол тоо томшгүй олон оюутны зүрх сэтгэлд байдаг мэдлэгийн өргөө юм. Гэсэн хэдий ч их сургуулийн хотхонд ороод Ян Шиньчэнь, ангийнхан нь алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөн байнга явуулга хийж, өөр хоорондоо өрсөлдсөн газар буюу хүйтэн хайхрамжгүй орчинтой тулгарчээ. Их сургуульд байхдаа Бурханд итгэсэн хүнийг мэдээлэх, баривчлах, бүр сургуулиас хөөж болзошгүй байв. Ийм харанхуй, доройтмол их сургуулийн амьдрал түүний урмыг маш их хугалжээ. Тэрээр ах эгч нартайгаа Бурханы үгийг уншихаар цугладаг байсан сайхан цаг үеэ санагалзаж, амьдралдаа утга учиртай замыг эрэлхийлэхийг улам их хүсэн эрмэлзэж байлаа. Гэхдээ амьдралын зөв замыг сонгох нь хэзээ ч амар байсангүй. Хичээл номоо орхихыг хүсэхэд ээж, хамаатан садан нь түүнийг хүчтэй эсэргүүцэж, асар их дарамталжээ. Дааж давшгүй бэрхшээлтэй тулгараад тэр ямар сонголт хийх бол? Амьдралын уулзвар дээр зогсоход хэн түүнийг урагш чиглүүлэх бол? Та бүхэн “Залуу нас минь баяртай” хэмээх уран сайхны кино гарахыг тэсэн ядан хүлээж байгаа гэж бид найдаж байна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд