Магтан дууны бүжиг “Бурханы хайрыг би эдэлдэг”

2024-10-24

I

Бурханы өмнө өргөгдөх нь зүрх сэтгэлд минь жинхэнэ баяр хөөрийг авчирдаг.

Бурханы үгийг эдлэх нь хэчнээн сайхан билээ.

Зөөлөн ч бай, хатуу ч бай Бурханы үг надад ашиг тусаа өгдөг.

Үнэнийг ойлгоод миний зүрх сэтгэл үнэхээр эрх чөлөөтэй.

Өө хайрт Төгс Хүчит Бурхан минь, хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Өгөгдсөн энэ үнэн хэчнээн эрхэм нандин билээ!

Шинэ үг, шинэ гэрэл.

Бурханы удирдамжийг авч, гэрэлд амьдрах нь жинхэнэ аз жаргал авчирдаг.

II

Өдөр бүр би Бурханы үгийг уншиж, Бурханы өмнө амьдардаг.

Бурханы шүүлтийг хүлээн аваад зан чанар минь өөрчлөгддөг.

Өвдөлт шаналал дундах жаргал, инээдэн дундах нулимс

бүгдийг нь би амталдаг, бүгдийг нь амталдаг.

Амийн үр жимсийг Бурхан Өөрийн гараар ургуулдаг.

Өө хайрт Төгс Хүчит Бурхан минь, хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Таны зөвт зан чанар хэчнээн хайр татам билээ!

Таны үг намайг шүүж, зоригжуулдаг.

Таны үг энэ бүлэг хүмүүс биднийг цэвэрлэж, авардаг.

III

Бурханы хайрыг эдлэх нь хэчнээн ерөөлтэй вэ!

Үнэнийг олж авмагц амьдрал хэзээ ч дэмий өнгөрөхгүй.

Бид өөрсдийгөө үнэнчээр зарлагаддаг, бэрхшээл, зүдүүрээс айдаггүй.

Бурханы даалгаврыг хүлээн авч, Бурханыг тунхаглаж, гэрчилдэг.

Өө хайрт Төгс Хүчит Бурхан минь, хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Та хүн төрөлхтнийг аврахын тулд аймшигтай их зовсон.

Бид зүрх сэтгэлээ Танд зориулна.

Таны хайрыг хариулахын тулд хамаг зүрх, сэтгэлээрээ үүргээ сайн биелүүлнэ.

Өө ах эгч нар аа, ах эгч нар аа,

Бурханыг хайрлахдаа нэгэн зүрх сэтгэлтэй байцгааж,

Бурханы хүслийг дагаж, Бурханы санаа зорилгод хайхрамжтай хандацгаая.

Үнэнийг эрэлхийлж, хүний төрхийг амьдран харуулж

Бурханыг алдаршуулъя, Бурханыг алдаршуулъя.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах