Христийн сүмийн дуу “Бурханы зан чанар ариун агаад өө сэвгүй”
2026-02-25
I
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрч, Тэр санаагаа өөрчилж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглахаас өмнөх хоромд—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнөх хоромд—Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн дараалсан үйлдлүүд хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур хилэн аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан.
II
Хүмүүсийн муу үйлийн хариуд Бурхан догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж, сэтгэл нь өөрчлөгдөж, хүнд өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа энэ бүгд нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй, хольцгүй байдаг. Бурханы хүлээцтэй байдал нь зүгээр л хүлээцтэй байдал, Түүний өршөөл бол зүгээр л өршөөл.
III
Хүний янз бүрийн илрэл болон гэмшлийн дагуу Түүний зан чанар нь уур хилэнг илчилдэг, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлдэг. Тэр юуг илчилж, илэрхийлэх нь хамаагүй, бүгд ариун агаад шууд байдаг; мөн чанар нь өөр ямар ч бүтээгдсэн зүйлийнхээс ялгаатай байдаг. Бурханы илэрхийлдэг үйлдлийн зарчим, бодол, санаан дотор, мөн түүнчлэн Түүний гаргадаг шийдвэр, Түүний хийдэг үйлдэл болгонд ямар ч өө сэв, хольц байдаггүй.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд