Христийн сүмийн дуу “Бурхан хүнийг бүрэн төгс болгож чадах нь гарцаагүй гэдэгт итгэ”
2026-09-08
I
Хожим ерөөгдөх үү, гаслан амсах уу гэдгийг шийдэхэд өнөөдрийн үйлдэл, зан авирт чинь үндэслэнэ. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулъя гэвэл одоогийн энэ эрин үед л байх ёстой; цаашид өөр боломж олдохгүй. Бурхан одоо та нарыг төгс болгохыг үнэхээр хүсдэг, энэ нь ярианы арга төдийхөн биш. Ирээдүйд та нарт ямар шалгалт ирж, ямар үйл явдал болж, ямар гай зовлон тохиолдохоос үл хамааран Бурхан та нарыг төгс болгохыг хүсдэг; энэ бол лавтай агаад маргахын аргагүй баримт юм.
II
Эрин үеүдийн туршид Бурханы үг хэзээ ч өнөөдрийнх шиг ийм их өндөрлөгт хүрч байгаагүй, хамгийн дээд ертөнцөд орж байгаагүй. Өнөөдөр бүх хүнд хийсэн Ариун Сүнсний ажил урьд өмнө үзэгдээгүй ажил юм. Өнгөрсөн үеийнхнээс ийм туршлага авсан хүн бараг байхгүй; Есүсийн эрин үед ч өнөөдрийн илчлэл байгаагүй. Та нарт хэлсэн үг, та нарын ойлгосон зүйл, та нарын туршлага бүгд оргилдоо хүрсэн. Шалгалт, гэсгээлтийн дунд ч гэсэн хүмүүс та нар явдаггүй, энэ нь Бурханы ажил урьд өмнө үзэгдээгүй сүр жавхлант байдалд хүрснийг хангалттай нотолдог. Энэ бол хүний хийж чадах зүйл биш. Хүний хадгалан хамгаалдаг зүйл ч бас биш, харин Бурханы Өөрийнх нь ажил юм. Бурханы ажлын маш олон баримтаас харахад, Бурхан хүнийг төгс болгохыг хүсдэг, Тэр та нарыг гарцаагүй бүрэн төгс болгож чадна. Тиймээс та нар бүгд чадах бүхнээ хийж, бүх хүчээ дайчлах ёстой, ингэснээр Бурхан та нарыг төгс болгож чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн бүр чиг үүргээ гүйцэтгэх тухай”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд