Магтан дууны бүжиг “Бурханы хайр биднийг дотно болгодог”

2024-05-10

I

Тоолшгүй олон уулс, далайгаар тусгаарлагдсан ч,

бид нэгэн улс үндэстэн, биднийг зааглах хязгаар үгүй.

Арьс өнгө маань өөр, ярьдаг хэл маань ялгаатай.

Төгс Хүчит Бурханы үг биднийг дуудаж,

Түүний сэнтийн өмнө бид өргөгддөг,

Түүний сэнтийн өмнө бид өргөгддөг.

Тэнд цал буурал хөгшид ч байна,

гэрэлтэж гялалзсан залуус ч байна.

Гар гараа атган, мөр зэрэгцэн,

салхи бороон дунд бид цуг алхаж,

бэрхшээл дунд бие биедээ урам хайрладаг.

Бид нэгэн санаагаар үүргээ гүйцэтгэдэг.

Зүрх сэтгэл маань холбогдож, бид амьдралын итгэлт андууд болдог.

Бурханы хайр ба үг биднийг дотно болгодог.

Бурханы хайр ба үг биднийг дотно болгодог.

II

Бурханы үг бол амийн усны, амийн усны эх булаг.

Бурханы үгийг таашаан,

зүрх сэтгэл маань сайн сайхнаар, сайн сайхнаар бялхдаг.

Түүний үгийн гэсгээлт болон шүүлт

завхарсан зан чанарыг маань ариусгадаг.

Түүний үгийн гэсгээлт болон шүүлт

завхарсан зан чанарыг маань ариусгадаг,

завхарсан зан чанарыг маань ариусгадаг.

III

Засагдсанаар л бид хүний төрхийг амьдран харуулдаг.

Сөрөг, сул дорой байдалд бие биеэ дэмждэг.

Бэрхшээл дунд бид хамтдаа байдаг.

Гэрчлэлдээ бат зогссоноор бид Сатаныг ялдаг.

Бурханы үг биднийг зоригжуулан урагшлуулдаг, урагшлуулдаг.

Шаналал, шалгалт байдаг хэдий ч бидний итгэл төгс болсон.

Бурханы зөвт байдал, сайн сайхныг бид мэддэг.

Бидний амь зан чанар өөрчлөгдсөн.

Бид Бурханы өмнө амьдардаг.

Бурхантай байснаар л хайр байдаг, хайр байснаар л гэр бүл байдаг.

Бурханыг хайрладаг бүх хүн нэгэн гэр бүл болдог.

Бурханы хайранд бид ойртон нэгддэг.

Өсөхөд маань Бурханы үг бидэнтэй л хамт байдаг.

Үзэмжит сайхан хаанчлалд бид амьдран

Төгс Хүчит Бурханд үүрд мөнхөд шүтэн мөргөдөг,

Төгс Хүчит Бурханд үүрд мөнхөд шүтэн мөргөдөг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах