Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 232

2021-04-16

Би зөвт, Би итгэмжит, Би хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан! Хэн нь үнэн, хэн нь худлыг Би дор нь илчилнэ. Бүү сандар; бүх зүйл Миний цагаар ажилладаг. Хэн Намайг чин сэтгэлээс хүсдэг, хэн Намайг хүсдэггүйг Би та нарт нэг нэгээр нь хэлнэ. Зүгээр л сайн идэж, сайн ууж, Миний өмнө ирэхдээ Надад ойр дөхөхөө л бод, тэгээд Би ажлаа Өөрөө хийнэ. Түргэн үр дүнгийн төлөө хэтэрхий бүү дэнсэл, Миний ажил бол нэгмөсөн хийж болдог зүйл биш. Үүнд Миний алхам, Миний мэргэн ухаан бий, тийм учраас Миний мэргэн ухаан илчлэгдэж чадна. Миний гараар юу хийгддэгийг—мууг шийтгэж, сайныг шагнадгийг Би та нарт харуулна. Би лав хэнд ч давуу эрх олгодоггүй. Намайг чин үнэнээр хайрлагчийг Би чин үнэнээр хайрладаг ба Намайг чин үнэнээр хайрладаггүй хүмүүстэй Миний уур хилэн хэзээд хамт байна, ингэснээр тэд Намайг жинхэнэ Бурхан, хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан гэдгийг байнга санана. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар бүү авирла; Би хийдэг бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд хэдий чи бусдыг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Би тов тодорхой хардаг. Аливааг нууж хаах боломж чамд үгүй; бүгд Миний гарт байна. Өчүүхэн тооцоогоо өөртөө ашигтай гаргаж хийснийхээ төлөө өөрийгөө маш ухаантай гэж бүү бод. Би чамд хэлье, хүн олон төлөвлөгөө, мянга, түмээр нь гаргаж болох боловч эцэст нь тэд Миний гараас зугтаж чадахгүй. Миний гар ганц хүнийг байтугай бүх зүйл, бүх үйл явдлыг удирддаг! Надаас бултаж, нуугдах гэж бүү оролд, аргалах юм уу, нуун далдлах гэж бүү оролд. Миний алдар суут нүүр царай, Миний уур хилэн, Миний шүүлт нийтэд илчлэгдсэнийг чи бас л харахгүй байж болно гэж үү? Намайг чин сэтгэлээсээ хүсдэггүй хэнийг ч Би нэн даруй, ямар ч өршөөлгүй шүүх болно. Миний өрөвдөх дууссан; өөр үлдээгүй. Цаашид хоёр нүүртэй байхаа больж, цадиггүй, балмад явдлуудаа зогсоо.

Хүү минь, сэрэмжтэй бай; Намайг байхад илүү их цаг зарцуул, Би чамайг захирна. Бүү ай, хурц илдийг минь гаргаж, Миний хүслийн дагуу бүр эцсийг нь хүртэл Сатантай тулалд, Би чамайг хамгаална. Бүү санаа зов, нууцлагдсан бүх зүйл нээгдэж, илчлэгдэнэ. Би бол бүх харанхуйг энэрэлгүй гийгүүлэгч, гэрэл гаргагч Нар. Миний шүүлт бүрэн буусан; чуулган бол тулааны талбар. Та нар бүгдээрээ биеэ бэлдэж, чи бүхий л оршихуйгаа эцсийн шийдвэрлэх тулаанд зориулах хэрэгтэй; чамайг Би гарцаагүй хамгаална, тэгснээр чи Миний төлөө ялгуусан сайн тулаанд тулалдаж болно.

Болгоомжтой бай, өнөөгийн хүмүүсийн зүрх сэтгэл хуурамч, тааж мэдэшгүй бөгөөд тэдэнд итгэх аргагүй. Зөвхөн Би л яг таг та нарын төлөө байдаг. Миний дотор ямар ч заль мэх үгүй; зүгээр л Намайг түш! Миний хөвгүүд эцсийн шийдвэрлэх тулаанд гарцаагүй ялалт байгуулах бөгөөд Сатан үхэн хатан үзэлцэхээр гарч ирэх нь тун магадтай. Бүү ай! Би чиний хүч, Би чиний бүх зүйл. Аливааг байн байн бүү бод, тийм их бодолд дарагдаж болохгүй. Цаг дэндүү давчуу учир Би та нарыг цаашид замаар татаж чангаахгүй гэж Би өмнө нь хэлсэн. Та нарыг чихдэж аваад алхам тутамд сануулах цаг Надад өөр байхгүй—тэгэх боломжгүй! Та нар тулааны бэлтгэлээ л дуусга. Би чиний төлөө бүх хариуцлагыг үүрдэг; бүх зүйл Миний гарт. Энэ бол үхэх, сэхэхийн төлөөх тулаан бөгөөд аль нэг тал нь гарцаагүй сөнөнө. Гэхдээ Би бол үүрд ялгуусан бөгөөд дийлдэшгүй, харин Сатан гарцаагүй сүйрнэ гэдгийг чи мэдэх ёстой. Энэ бол Миний алхам, Миний ажил, Миний хүсэл, Миний төлөвлөгөө!

Дууссан! Бүгд дууссан! Бүү зүрх алд, бүү ай. Би чамтай, чи Надтай үүрдийн үүрд хаад байх болно! Миний ярьсан үгс үүрд хувирахгүй ба үйл явдлууд удахгүй та нарт тохиолдоно. Сонор бай! Та нар үг бүрийг сайн тунгаах хэрэгтэй; Миний үгсийн талаар бүүр түүр төсөөлдөг байхаа боль. Тэдний талаар тодорхой мэдэж байх ёстой! Миний өмнө чадах хэрээрээ их цаг зарцуул гэдгийг санах ёстой!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 44-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах