Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 66

2020-06-26

Би хаант улсад хаанчилдаг, цаашлаад Би бүхий л орчлон ертөнцөд хаанчилдаг; Би бол хаант улсын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд, Би сонгогдоогүй бүх хүмүүсийг цуглуулж, Өөрийн ажлаа харь үндэстний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн захиргааны зарлигийг бүхий л ертөнцөд зарлах ба ингэснээр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхлэх болно. Би Өөрийн ажлаа харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглах болно, өөрөөр хэлбэл Би харь үндэстний эсрэг хүч хэрэглэх болно. Энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэх болно. Миний хүмүүс газар дээр ноёрхож, хүч чадал эзэмших үе нь газар дээрх бүх хүмүүсийг байлдан дагуулсан өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байна—зөвхөн тэр үед л Би байлдан дагуулагдсан бүх хүмүүст харагдах болно. Би ариун хаанчлалд харагдаж, бузар газар нутгаас Өөрийгөө нууна. Байлдан дагуулагдсан, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүмүүс Миний царайг нүдээрээ харж, Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн ерөөл, энэ бол Миний урьдчилан тогтоосон ерөөл бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, үүнд бүгдэд нь дуудлага ба хариу үйлдэл байдаг: Ямар ч алхмыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхмыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөнд хийсэн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үгс өнөөдрийн үгний эхлэл биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхмууд өнөөдрийн алхмын эхлэл биш гэж үү? Би хуйлмал бичгийг албан ёсоор нээх үе нь орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх үе, дэлхий даяарх хүмүүст шалгалт тулгарах үе байх бөгөөд энэ нь Миний ажлын оргил үе юм; бүх хүмүүс гэрэл гэгээгүй газарт амьдарч, бүх хүмүүс өөрсдийн хүрээлэн буй орчны заналхийлэл дунд амьдарна. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулаагүй амьдрал энэ бөгөөд эрин үеүдийн туршид хэн ч ийм амьдралыг “эдэлж” байгаагүй, иймээс Би өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг гэж хэлж байгаа юм. Энэ нь бодит байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, энэ нь тийм ч хол харагдахгүй харин яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Бузар заваан Вавилон хотын төгсгөл эцэстээ ирлээ; хүн цоо шинэ дэлхийтэй учирч, тэнгэр газар өөрчлөгдөн, шинэчлэгдсэн.

Би бүх улс үндэстэн, бүх хүмүүст илрэн харагдах үед, цагаан үүлс тэнгэрт хөвж, Намайг далдална. Мөн газар дээрх шувуунууд Миний төлөө баяртайгаар дуулан бүжиглэж, газар дээрх уур амьсгалыг гэрэлтүүлнэ, ингэснээр газар дээрх бүх зүйл амилж, цаашид “шаар шавхруу” шиг биш, харин эрч хүчтэй уур амьсгал дунд амьдарна. Намайг үүлсийн дунд байх үед хүн Миний царай, Миний нүдийг бүдэг бадаг харах ба энэ мөчид тэрээр бага зэрэг айдсыг мэдэрнэ. Өмнө нь тэр Миний тухай түүхэн баримтуудыг домгоос сонссон ба үүний үр дүнд Надад хагас итгэж, хагас эргэлздэг байсан. Тэр Миний хаана байгааг, эсвэл Миний царай хэр томыг буюу энэ нь далай шиг өргөн үү эсвэл ногоон зүлэг шиг хязгааргүй юу гэдгийг мэдэхгүй. Хэн ч эдгээр зүйлсийг мэдэхгүй. Хүн Миний царайг өнөөдөр үүлэн дундаас харсан үедээ л домогт гардаг Би бол бодит гэдгийг мэдэрнэ, ингээд тэрээр Надад арай илүү таатай хандах ба Миний үйл хэргийн улмаас Намайг гэсэн бахдал бишрэл нь илүү их болох юм. Гэхдээ хүн Намайг мэдэхгүй хэвээр байгаа бөгөөд зөвхөн Миний нэг хэсгийг л үүлнээс харсан. Тиймээс, Би Өөрийн гараа сунгаж хүнд үзүүлнэ. Хүн гайхширч гараа амандаа аваачин, Миний гарт цохиулахаас гүнээ айх ба тэр өөрийн бахдал бишрэлдээ бага зэргийн хүндлэл нэмнэ. Хүн анхааралтай байхгүй л бол Надад цохиулна хэмээн гүнээ айж Миний хөдөлгөөн бүр дээр хараагаа тогтоодог—гэхдээ хүнээр ажиглуулах нь Намайг хязгаарладаггүй, Би өөрийн гарт буй ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Миний хийсэн бүхий л зүйлээр дамжуулан хүн Надад илүү таатай хандах ба ингээд аажмаар Миний өмнө ирж, Надтай хамтарна. Миний бүрэн дүүрэн байдал хүнд илчлэгдэх үед хүн Миний царайг харах болно, түүнээс хойш Би цаашид ахин нуугдаж эсвэл Өөрийгөө хүнээс далдлахгүй. Орчлон ертөнц даяар Би бүх хүнд харагдах болно ингээд мах цустай хүн бүр Миний үйл хэргийг харах болно. Бүхий л сүнслэг хүмүүс Миний гэрт гарцаагүй амар амгалан орших ба Надтай хамт гайхалтай ерөөлүүдийг эргэлзэнгүй амсах болно. Миний анхаардаг бүх хүмүүс гэсгээлтээс гарцаагүй мултрах бөгөөд сүнсний шаналал, бие махбодын зовлонгоос зайлсхийх нь гарцаагүй юм. Би бүх хүмүүст харагдаж, эрх мэдлийг атган ноёрхох болно, ингэснээр үхээрийн үнэр орчлон ертөнцөд цаашид тархахгүй; үүний оронд Миний анхилуун үнэр бүхий л дэлхий даяар тархана, Миний өдөр ойртож байгаа учраас хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журмандаа орж, газар дээрх амьд үлдэхийн төлөөх өдрүүд үгүй болж байна, учир нь Би ирчихсэн!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах