Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 60

2021-03-27

Хүн төрөлхтөн дэх хүн бүр Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн үг, үйлдэл бүрийг нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний гайхалтай үйл хэргүүдийг онцлон үзэх ёстой. Хаанчлал газар дээр буун ирэх үед та нарт ямар санагдах вэ? Миний хөвгүүд болон ардууд Миний сэнтий рүү хөврөх үед, агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийг Би албан ёсоор эхэлнэ. Өөрөөр хэлбэл, газар дээрх Өөрийн ажлыг биечлэн эхлэх үедээ, мөн шүүлтийн эрин үе төгсгөлдөө ойртох үед, Би Өөрийн үгийг бүх орчлон ертөнц рүү чиглүүлж, Өөрийн Сүнсний дуу хоолойг бүх орчлон ертөнцөд гаргаж эхэлдэг. Өөрийн үгээр дамжуулан Би тэнгэр газар дахь бүх зүйлийг болон бүх хүнийг цэвэрлэн угаах болно, ингэснээр газар дэлхий цаашид бохир заваан, завхай байхаа больж, харин ариун хаанчлал байх болно. Би бүх зүйлийг дахин шинэчлэх болно, ингэснээр тэд Миний хэрэгцээг хангах ба цаашид газар дэлхийн амьсгалыг хадгалахгүй, газрын амтаар цаашид сэвтээгдэхгүй. Хүн газар дээр Миний үгний эх сурвалж, зорилгыг бэдрэн хайсан бөгөөд Миний үйл хэргийг ажигласан хэдий ч Миний үгний эх сурвалжийг хэн ч хэзээ ч үнэхээр мэдээгүй, Миний үйл хэргийн гайхалтай байдлыг хэн ч үнэхээр хараагүй. Өнөөдөр, Өөрийн үгийг хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх “Миний” орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн ухамсарт бодитой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь хүний тодорхой бусаар, хийсвэрээр мэдэрдэг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ойлгох юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн үнэхээр итгэх юм бэ? Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр үү? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болоод бодит байдлын “Би”-гийн хооронд асар их ялгаа байдаг ба хэн ч тэдний хоорондох харьцуулалтыг хийж чадахгүй. Хэрвээ Би махбод болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй байсан бөгөөд тэр Намайг мэдэж авсан ч гэсэн тийм мэдлэг нь мөн л үзэл байхгүй гэж үү? Тасралтгүй үргэлжилсэн хүмүүсийн урсгал дунд Би өдөр бүр алхаж, өдөр бүр хүн бүхэн дотор ажилладаг. Хүн үнэхээр Намайг харах үедээ Миний үгнээс Намайг мэдэж чадах ба Миний ярьж буй арга барилыг, түүнчлэн Миний цаад санааг ухаарах болно.

Хаанчлал албан ёсоор газар дээр ирэх үед, бүх зүйлийн дотроос юу чимээгүй байхгүй вэ? Бүх хүний дундаас хэн айхгүй байх вэ? Би орчлон ертөнц даяар хаа сайгүй алхаж, бүх зүйлийг биечлэн зохицуулдаг. Энэ үед, Миний үйл хэрэг гайхалтай юм гэдгийг хэн мэдэхгүй байх вэ? Миний гар бүх зүйлийг барьдаг ч Би бас бүх зүйлээс дээгүүр байдаг. Өнөөдөр, Би бие махбодтой болж, хүмүүсийн дунд биечлэн ирж байгаа нь Миний даруу нууцлаг байдлын жинхэнэ утга учир биш гэж үү? Гадна байдлаараа олон хүн Намайг сайн хэмээн биширч, сайхан хэмээн магтдаг, гэвч хэн Намайг үнэхээр мэдэх вэ? Өнөөдөр, та нар Намайг мэдэх үү гэж Би яагаад асууж байна вэ? Миний зорилго бол агуу улаан лууг ичээх биш гэж үү? Би Өөрийгөө магтуулахын тулд хүнийг хүчлэхийг хүсэхгүй, харин Өөрийгөө түүнд мэдүүлэхийг хүснэ, ингэснээр тэр Намайг хайрлаж эхлэх ба тэгээд Намайг магтах болно. Тийм магтаал нь нэрэндээ таарах бөгөөд энэ нь дэмий хоосон яриа биш; зөвхөн иймэрхүү магтаал Миний сэнтийд хүрч, тэнгэр лүү хөөрөх болно. Хүн Сатанд уруу татагдаж, ялзарсан учраас, үзэл бодолд автагдсан учраас, бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний бодлыг тасар татахын тулд Би махбод болсон. Үүний үр дүнд, хүн цаашид Миний өмнө өөрийгөө гайхуулж чадахгүй бөгөөд цаашид өөрийн үзлийг ашиглан Надад үйлчлэхгүй, тийнхүү хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарнидаг. Хаанчлал ирэх үед Би юун түрүүнд ажлын энэ үе шатыг эхэлдэг бөгөөд Өөрийн ардуудын дунд үүнийг хийдэг. Агуу улаан лууны оронд төрсөн Миний ардууд болохын хувьд, та нарын дотор агуу улаан лууны хор жаахан ч, эсвэл хэсэгхэн ч биш, гарцаагүй байгаа. Тиймээс, Миний ажлын энэ үе шат юуны өмнө та нар дээр төвлөрдөг, энэ нь Хятад улсад бие махбодтой болсны минь ач холбогдлын нэг тал юм. Дийлэнх хүмүүс Миний хэлж байгаа үгний нэг хэсгийг ч ухаарах чадваргүй байдаг ба ухаарах үедээ тэдний ойлголт нь тодорхой бус, будилсан байдаг. Энэ нь Миний ярьдаг арга барилын эргэлтийн цэгүүдийн нэг юм. Хэрвээ бүх хүн Миний үгийг уншиж, утга учрыг нь ойлгох чадвартай байсан бол хүмүүсийн дундаас хэн Үхэгсдийн орон руу хаягдалгүй, аврагдаж чадах байсан бэ? Хүн Намайг мэдэж, Намайг дуулгавартай дагах үе нь Миний амрах үе байх болно, мөн энэ нь хүн Миний үгийн утгыг ухаарах чадвартай болсон тэр цаг үе байх болно. Өнөөдөр та нарын биеийн хэмжээ хэтэрхий жижиг, энэ нь бараг өрөвдмөөр жаахан, бүр өргөгдүүштэй ч биш—Миний талаарх та нарын мэдлэгийн тухайд бол хэлэхийн ч хэрэггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах