Магтан дууны бүжиг “Бурхан өнөөдрийг хүртэл биднийг хайрладаг”

2024-12-25

I

Бурхан махбод болж, хүмүүсийн дунд ирээд,

олон жилийн турш даруухан, нууцлаг ажилласан.

Хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр үнэнийг илэрхийлж,

бүлэг ялагчдыг бий болгосон.

Одоо Тэрээр Сион руу буцаж очно,

салж ядсан сэтгэлийг маань үгээр илэрхийлэх аргагүй.

Хамтдаа байх өдрүүд маш богинохон байсан,

хэзээ дахин уулзахыг хэлж мэдэхгүй.

Олон өвөл, хавар, зун, намар Бурхан бидний дунд амьдарсан.

Маш олон гай зовлон, аюул, сорилтын үеэр Тэр биднийг залж чиглүүлсэн.

Бурханы өршөөл, хамгаалалт байгаагүй бол

бид аль хэдийн Сатанд залгиулж, гишгэлүүлэх байсан.

Төгс Хүчит Бурхан намайг аварсан,

Түүний агуу хайр үүрд миний зүрх сэтгэлд байх болно.

Бурханы даалгавар сэтгэлд байхад би яаж Бурханы урмыг хугалж чадах билээ?

Бие сэтгэлээ би Бурханд өргөж,

Бурханы шаардлагыг хангахын тулд чадах бүхнээ хийнэ.

Шалгалт, гай зовлонгийн үеэр Бурханы үг намайг залж чиглүүлдэг тул

би сөрөг ч, сул дорой ч байдаггүй.

Би үүргээ үнэнчээр гүйцэтгэж, хүчтэй, цангинасан гэрчлэл хийнэ.

II

Бурхан хүн төрөлхтний төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж,

цус, хөлс, нулимсаа урсган элгээ эмтлэн ажилладаг.

Бурханы халуун дулаан, хайрын тэврэлтэд бидний амь аажмаар өсдөг.

Сул дорой байхад Бурханы үг намайг дэмжиж,

гансран шаналах үед Бурхан намайг тайтгаруулдаг.

Цөхрөл дунд Бурханы үг намайг зоригжуулж,

өнөөдрийг хүртэл алхам алхмаар авчирсан.

Өнгөрсөн үеийг мартахад хэцүү,

Бурханы өгөөмөр хайрыг үгээр бүрэн илэрхийлэх аргагүй.

Бурханы хатуу үг хэчнээн удаа сатанлаг зан чанарыг минь шүүж,

Бурханы эелдэг байдал, анхаарал халамж хэчнээн удаа надад

гэмших боломж олголоо доо.

Би Бурханы хайрыг маш их эдэлсэн,

Бурханы хайрыг хариулахын тулд бүх амьдралаа зориулахад бэлэн.

Бурханы даалгавар сэтгэлд байхад би яаж Бурханы урмыг хугалж чадах билээ?

Бие сэтгэлээ би Бурханд өргөж,

Бурханы шаардлагыг хангахын тулд чадах бүхнээ хийнэ.

Шалгалт, гай зовлонгийн үеэр Бурханы үг намайг залж чиглүүлдэг тул

би сөрөг ч, сул дорой ч байдаггүй.

Би үүргээ үнэнчээр гүйцэтгэж, хүчтэй, цангинасан гэрчлэл хийнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах