Магтан дууны бүжиг “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна”
2024-12-22
I
Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс
оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээс эмээдэг.
Тэд тусламж, дэмжлэггүй байдаг атлаа
нүдээ аних дургүй хэвээр бөгөөд
сүнсэндээ юу ч мэдэрдэггүй махан биеэ дэмжихийн тулд өөрсдийгөө хатамжилж,
энэ дэлхийд өөдгүйгээр оршин тогтнодог.
Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг.
Зовлонгийнхоо дунд ёолон,
Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг
үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна.
Одоог хүртэл, ухаан алдсан хүмүүст ийм итгэл биеллээ олоогүй.
Гэсэн ч хүмүүс ингэж хүсэн эрмэлзсээр байдаг.
II
Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг;
үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул
ухаан мэдрэлгүй энэ хүмүүст Тэр дургүйцдэг.
Тэр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн,
чамайг цаашдаа өлсөж, цангахгүй байгаасай гэсэндээ
чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг.
Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ
бүү төөрөлд, бүү уйл.
Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна.
III
Тэр хажууд чинь харуулдан хүлээж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа.
Бурханаас ирсэн гэдгээ,
мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж,
хэдийд ч юм “эцэгтэй” болсон гэдгээ ухаарахыг чинь;
түүнчлэн Төгс Хүчит үргэлж харуулдан хүлээж,
эргэн ирэхийг чинь маш удаан хүлээж байсныг ухаараад,
гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байна.
IV
Тэрээр цөхөрсөн мөрөөсөлтэйгөөр ажигласаар,
хариултгүй хариуг хүлээсээр ирсэн.
Түүний харуулдан хүлээх нь үнэлж баршгүй бөгөөд
энэ нь хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг.
Ийнхүү харуулдан хүлээх нь тодорхой бус хугацаатай байж магадгүй,
мөн төгсгөлдөө хүрсэн байж ч магадгүй.
Гэхдээ зүрх сэтгэл болон сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд