Христийн сүмийн дуу “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна”

2020-12-19

Төгс Хүчитийн амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн

яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг.

Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч

хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд

энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод

өөдгүйгээр оршин тогтнож,

эрэмгийгээр амь зуусаар.

Чи итгэл найдваргүй амьдардаг; тэр зорилгогүй оршин байдаг.

Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж,

зовж бас гиншин уйлж байгаа хүмүүсийг Тэр аврахаар ирнэ гэж домогт гардаг.

Ухамсаргүй хүмүүст

энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй.

Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг.

Гүнээ зовж шаналдаг энэ хүмүүст Төгс Хүчит өршөөл үзүүлдэг.

Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг

хэтэрхий удаан хүлээсэн учраас энэ ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа.

Тэр эрж хайж, чиний сүнс сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг.

Тэр чамд хоол, ус авчирч өгөхийг хүсдэг. Тэр чамайг сэрээхийг хүсдэг.

Тэгвэл чи цангахгүй, тэгээд бас өлсөхгүй.

Чи ядрах тэрүүхэн үедээ,

энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ,

чи битгий цочирд, чи бүү уйл.

Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн авна.

Тэр чиний хажуунаас харж,

эргэж ирэхийг чинь хүлээж байгаа.

Ой санамж чинь гэнэт сэргэж,

Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг Тэр хүлээж байгаа,

ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж,

замын хажууд ухаанаа алдаж,

өөрийн мэдэлгүй “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа.

Улмаар чи Төгс Хүчит чамайг үргэлж харж байгааг ухаарна,

чамайг эргэж ирэхийг

Тэр цаг ямагт хүлээсээр ирсэн.

Тэр гашуунаар хүсэн тэмүүлдэг.

Тэр хариултгүй хариуг хүлээсээр, хүлээсээр ирсэн.

Түүний ажиглалт нь үнэлж баршгүй,

энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл болон сүнсний төлөө юм.

Магадгүй энэ ажиглалт үүрд үргэлжилнэ, эсвэл төгсгөлдөө хүрсэн ч байж болно.

Гэхдээ чи зүрх сэтгэл болон сүнс чинь одоо яг хаана байгааг мэдэх ёстой.

Магадгүй энэ ажиглалт үүрд үргэлжилнэ, эсвэл төгсгөлдөө хүрсэн ч байж болно.

Гэхдээ чи зүрх сэтгэл болон сүнс чинь одоо яг хаана байгааг мэдэх ёстой, мэдэх ёстой.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах