Христийн сүмийн дуу “Бурхан бол хүний цорын ганц Золин Аврагч”

2026-10-16

I

Миний үгэнд анхаар, Миний дуу хоолойг чимээгүй сонс, Би чамд аливааг харуулна. Миний дотор тайван бай, учир нь Би чиний Бурхан, та нарын цор ганц Золин Аврагч. Та нар цаг ямагт зүрх сэтгэлээ тайван байлгаж, Миний дотор амьдрах ёстой; Би чиний хад, та нарын ар тал. Өөр санаа зорилго бүү өвөрлө, харин хамаг зүрх сэтгэлээрээ Надад найд, Би та нарт гарцаагүй илэрч гарч ирнэ— Би бол та нарын Бурхан!

II

Ай, тэр эргэлзэгчид! Тэд лавтайяа бат зогсож чадахгүй, юу ч олж авахгүй. Одоо ямар цаг үе гэдгийг, ямар чухал мөч гэдгийг та нар мэдэх ёстой! Хэчнээн чухал гээч! Хэрэггүй зүйлсээр өөрсдийгөө бүү завгүй байлга; Надад түргэн ойрт, Надтай нөхөрлө, Би та нарт бүх нууцыг харуулна. Өнөөдөр алгуурлах цаг биш. Хэрэв та нар өөр санаа зорилго өвөрлөсөөр байвал Миний шүүлт та нар дээр ирнэ. Намайг ганц хором ч атугай орхивол та нар Лотын эхнэр болно. Одоо Ариун Сүнсний ажлын хэмнэл хурдасдаг бөгөөд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж чадахгүй хүмүүс аюулд өртөж, сэрэмжтэй байдаггүй хүмүүс орхигдоно; та нар өөрсдийгөө хамгаалах ёстой.

III

Хүрээлэн буй орчин чинь бүгд Надаар зөвшөөрөгдөж, зохицуулагддаг гэдгийг чи мэдэх ёстой. Үүнийг тодорхой мэдэж, Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга. Энэнээс, тэрнээс бүү ай, түмэн цэргийн Төгс Хүчит Бурхан чамтай гарцаагүй хамт байна; Тэр та нарын ар тал, та нарын бамбай болдог. Миний ачааг чин сэтгэлээсээ харгалзан үзэж байгаа цагт Би та нарын төлөө бүхнийг бэлдсэн байх болно. Зүгээр л Намайг дага!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах