Христийн сүмийн дуу “Бие махбодтой болсон Бурхан авралын ажилд илүү тохиромжтой”

2026-01-19

I

Бурхан бие махбодтой ялгамж чанараараа гарч ирж эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийдэг. Шүүгддэг нэгэн нь завхруулагдсан, махан биед харьяалагдах хүн болохоос Сатаны сүнс шууд шүүгддэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш, харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү тохиромжтой, чадвартай өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй, түүнчлэн хүн үүнийг хүлээн авахад хэцүү байх байсан, учир нь Сүнс хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй. Үүнийг л харгалзан үзэхэд, үр дүн нь тэр даруй харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа.

II

Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Махбод дахь Бурхан бас хэвийн хүн чанартай хүн бөгөөд хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чадна; энэ бол Түүний ариун байдал болон өвөрмөц байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх нөхцөлийг хангасан, хүнийг шүүх чадвартай, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тэнцэхгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр дээд, Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх тэрслүү байдлыг шүүж, хүний бүх зөв шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм.

III

Шүүлтийн ажлыг Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний зөв шударга бус байдлыг сайн илчилж чадахгүй, ийм зөв шударга бус байдлыг бүрмөсөн ил болгож бүр ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Түүний талаарх хүний үзэл, эсэргүүцлийг шүүснээр хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Хүн Түүнийг эсэргүүцэхээс Түүнийг дуулгавартай дагах руу, Түүнийг хяхан хавчихаас Түүнийг хүлээн авах руу, Түүний талаарх үзлээс Түүнийг мэдэх рүү, Түүнийг голохоос Түүнийг хайрлах руу өөрчлөгддөг— эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах