Христийн сүмийн дуу “Бие махбодтой болсон Бурхан л хүнийг бүрэн аварч чадна”
2026-05-11
I
Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанараар шууд хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадна бүрхүүлийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Бурхан бүтээгдсэн хүн болсноор л, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод Өөрийн Үгийг оруулснаар л Өөрийг нь дагадаг бүх хүн дээр Үгийг биечлэн хэрэгжүүлж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний Үгийг сонсож, харж, тэр ч бүү хэл Түүний Үгийг олж авч, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна.
II
Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй, ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн алагдах байсан, эсвэл Бурхантай харилцах ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан бүрэн авралыг нь хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах, цуснаас бүтсэн, Бурханы Сүнсийг харж чадахгүй, Түүний Сүнсэнд ойртож бүр ч чадахгүй, тиймээс хүн Бурханы махбод болсон биетэй л харьцаж чадна. Ийм арга замаар л хүн бүх Үг, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд