Магтан дууны бүжиг “Хүн төрөлхтөн үнэнийг эрэлхийлж, амьд үлдэнэ гэж Бурхан найддаг”

2025-06-06

I

Хүн яагаад үнэнийг эрэлхийлэх ёстой вэ? Нэн тэргүүний шалтгаан нь гэвэл, Бурханы өнцгөөс авч үзвэл үнэнийг эрэлхийлэх нь Бурханы удирдлага, хүн төрөлхтнөөс хүлээх хүлээлт, хүн төрөлхтөнд тавих итгэл найдвартай холбоотой байдаг—энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Чиний хэн байх, хэр удаан Бурханд итгэсэн чинь хамаагүй үнэнийг эрэлхийлдэггүй, хайрладаггүй бол эцэст нь гарцаагүй таягдан хаягдах бай болно—энэ бол тов тодорхой зүйл.

II

Бурхан ажлын гурван үе шатыг хийдэг; хүн төрөлхтнийг бүтээснээсээ хойш Бурхан удирдлагын төлөвлөгөөтэй байсан бөгөөд үе шат бүрийг нь хүн төрөлхтөн дээр хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг алхам алхмаар удирдан чиглүүлж ирсэн. Бурхан Өөрийн илэрхийлдэг үнэнийг болон хүн төрөлхтөнд хэлдэг шаардлагынхаа тал бүрийн шалгуурыг хүнд оруулж, тэдгээрийг хүний амь болон бодит байдал болгох гэсэн эцсийн зорилготойгоор уйгагүй хичээл зүтгэл гаргаж, маш удаан тэвчсэн юм. Бурханы нүдээр бол энэ нь маш чухал асуудал, Бурхан үүнд маш их ач холбогдол өгдөг.

III

Хүн нэг бүрийн тухайд гэвэл, хэв чанар, насаас чинь үл хамааран, эсвэл Бурханд хэдэн жил итгэснээс чинь үл хамааран үнэнийг эрэлхийлэх зам руу хүчин чармайлт гаргах ёстой. Чи ямар нэг объектив шалтгийг онцлох ёсгүй; үнэнийг болзолгүйгээр эрэлхийлэх ёстой. Өдөр хоногийг дэмий бүү үр. Чи үнэнийг эрэлхийлэхийг амьдралынхаа томоохон хэрэг явдал болгож, шамдан зүтгэж, хүчин чармайлт гаргалаа гэе, эрэлхийллээрээ чиний олж авч, хүрч чадах үнэн хүссэнээс чинь өөр байж болох ч Бурхан үнэнийг эрэлхийлж буй хандлага, чин сэтгэлийг чинь хараад чамд тохирсон хүрэх газрыг өгнө гэж хэлбэл—тэр нь хэчнээн сайхан байх билээ!

IV

Одоохондоо, хүрэх газар, төгсгөл чинь ямар байх вэ гэдэгт бүү анхаар, юу тохиолдох, ирээдүйд юу болох, гамшгаас зайлсхийж, үхэхгүй үлдэж чадах эсэхэд бүү анхаар—ийм зүйлийг бүү бод, ийм зүйлийн талаар бүү шаардлага тавь. Бурханы үг, Бурханы шаардлага дээр үнэнийг эрэлхийлэх, үүргээ сайн гүйцэтгэх, Бурханы хүслийг хангахад л анхаарлаа төвлөрүүл, Бурханы зургаан мянган жилийн хүлээлт, зургаан мянган жилийн найдлагыг хөсөрдүүлэхээс зайлсхий. Бурханд бага зэрэг тайтгарал өг; Бурхан чамаас найдвар олж харж, Бурханы хүслэн чам дээр биеллээ олог. Ингэвэл Бурхан чамд шударга бус хандах уу? Эцсийн үр дүн нь хүмүүсийн хүссэнээр болохгүй байлаа ч гэсэн бүтээгдсэн зүйлийн хувиар тэд ямар ч хувийн төлөвлөгөөгүйгээр, бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой. Ийм сэтгэлгээтэй байх нь зөв.

“Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Хүн яагаад үнэнийг эрэлхийлэх ёстой вэ”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах