Христийн сүмийн дуу "Хүн төрөлхтөн үнэнийг эрэлхийлж, амьд үлдэнэ гэж Бурхан найддаг"

2024-04-17

Хүн яагаад үнэнийг эрэлхийлэх ёстой вэ?

Хамгийн чухал шалтгаан нь Бурханы хувьд,

үнэнийг эрэлхийлэх гэдэг нь Өөрийнх нь удирдлага,

хүн төрөлхтнөөс хүлээх хүлээлт,

хүн төрөлхтөнд найдах Өөрийнх нь итгэл найдвартай холбоотой байдаг.

Энэ бол Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Чи хэн ч байлаа гэсэн, хэчнээн удаан Бурханд итгэлээ ч гэсэн

үнэнийг эрэлхийлдэггүй, хайрладаггүй бол

эцэст нь гарцаагүй таягдан хаягдах хүмүүсийн нэг болно.

Энэ бол тов тодорхой зүйл.

Бурхан ажлын гурван үе шатыг хийсэн;

хүн төрөлхтнийг бүтээснээсээ хойш Бурхан удирдлагын төлөвлөгөөтэй байсан бөгөөд

Тэрээр удирдлагын төлөвлөгөөнийхөө үе шат бүрийг

хүн төрөлхтөн дээр нэг нэгээр нь хэрэгжүүлж,

хүн төрөлхтнийг алхам алхмаар өдий хүртэл залж чиглүүлсэн.

Бурханы уйгагүй хүчин чармайлт, төлсөн төлөөс хэчнээн их байлаа ч,

Тэрээр хэчнээн удаан тэвчлээ ч гэсэн,

эцсийн зорилго нь Өөрийнхөө илэрхийлсэн үнэн болон

хүн төрөлхтөнд хэлсэн шаардлагынхаа

тал бүрийн шалгуурыг

хүний амь, бодит байдал болгох явдал юм.

Бурханы өнцгөөс харахад энэ бол маш чухал зүйл.

Бурхан үүнийг үнэхээр их үнэлдэг.

Бурханы өнцгөөс харахад энэ бол маш чухал зүйл.

Бурхан үүнийг үнэхээр их үнэлдэг.

Тиймээс хэв чанар, нас,

эсвэл Бурханд хэдэн жил итгэсэн нь хамаагүй,

хүн бүр үнэнийг эрэлхийлэх энэ зам руу хүчин чармайлт гаргах ёстой.

Чи ямар нэг объектив үндэслэлийг онцолж болохгүй;

үнэнийг болзолгүйгээр эрэлхийлэх ёстой. Өдөр хоногийг дэмий бүү үр.

Хэрвээ чи үнэний эрэлхийллийг

амьдралынхаа чухал хэрэг явдал болгон эрэлхийлж,

хүчин чармайлт гаргавал чиний олж авах,

эрэлхийллээрээ хүрч чадах үнэн хүссэнээс чинь өөр байж болох юм.

Гэхдээ Бурхан чиний эрэлхийлэл дэх хандлага, чин сэтгэлээс хамааран

тохиромжтой хүрэх газрыг чамд өгнө гэж хэлбэл

тэр нь хэчнээн сайхан байх билээ!

Одоохондоо, хүрэх газар,

төгсгөл чинь ямар байх вэ гэдэгт бүү анхаар, эсвэл юу тохиолдох, ирээдүйд юу болох,

гамшгаас зайлсхийж, үхэхгүй үлдэж чадах эсэхдээ бүү төвлөр—

эдгээр зүйлийг бүү бод, битгий гуй.

Бурханы үг, Бурханы шаардлага дээр үнэнийг эрэлхийлэх,

үүргээ сайн гүйцэтгэх, Бурханы хүслийг хангахад л анхаарлаа төвлөрүүл,

ингэснээр Бурханы зургаан мянган жилийн хүлээлт,

зургаан мянган жилийн найдлагыг хүртэхэд зохистой гэдэг чинь нотлогдоно.

Бурханд бага зэрэг тайтгарал өг; Бурхан чамаас найдвар олж хараг,

Бурханы хүсэл чам дээр биеллээ олох болтугай.

Ингэвэл Бурхан чамд зохисгүй хандах уу?

Эцсийн үр дүн хүссэнээр чинь болохгүй байлаа ч

бүтээгдсэн зүйлийн хувиар чи

ямар ч хувийн төлөвлөгөөгүйгээр, бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалт,

зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой.

Энэ бол зөв сэтгэлгээ.

“Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай 1. Хүн яагаад үнэнийг эрэлхийлэх ёстой вэ”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах