Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 45

Аврагч эцсийн өдрүүдэд ирэхдээ мөн л Есүс гэгдэн, дахин Иудейд төрж, Иудейд ажлаа хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж, Израилийн ард түмнийг л золин аварсан ба Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй гэдгийг энэ нь нотлох байсан. “Би бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн” хэмээх Миний үгтэй энэ нь зөрчилдөх байсан бус уу? Би Иудейг орхисон бөгөөд Харь үндэстнүүдийн дунд ажлаа хийдэг, учир нь Би бол зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш, харин бүх бүтээлийн Бурхан билээ. Би Израилийн ард түмний Бурхан Ехова төдийгүй Харь үндэстнүүдийн дундах Өөрийн сонгосон бүх хүний Бүтээгч тул эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд гарч ирдэг. Би Израиль, Египет, Ливаныг төдийгүй Израилийн чанад дахь бүх Харь үндэстнийг бүтээсэн. Ийм учраас Би бол бүх бүтээлийн Эзэн билээ. Би Израилийг ердөө л ажлынхаа эхлэлийн цэг болгон ашиглаж, Иудей болон Галилыг золин аврах ажлынхаа түшиц газар болгон хэрэглэсэн, харин одоо бүхий л эрин үеийг төгсгөхдөө Харь үндэстнүүдийг суурин газраа болгон ашиглана. Би Израильд ажлын хоёр үе шатыг (Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн ажлын хоёр үе шат) хийсэн бөгөөд Израилийн чанад дахь газар нутаг даяар бас ажлын хоёр үе шатыг (Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе) хэрэгжүүлсээр байна. Харь үндэстнүүдийн дунд Би байлдан дагуулах ажлыг хийж, эрин үеийг ийнхүү төгсгөнө. Хэрвээ хүн, эцсийн өдрүүдэд шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажил хийж эхэлсэн гэдгийг минь мэдэлгүй, Намайг дандаа Есүс Христ гэж дууддаг бол, мөн Аврагч Есүсийн ирэхийг үргэлж хэнхэглэн хүлээдэг бол тийм хүмүүсийг Би Надад итгэдэггүй хүмүүс гэж хэлнэ. Тэд бол Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд Надад итгэх итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүсийн тэнгэрээс ирэхийг нүдээр үзэж чадах уу? Тэд Намайг ирэхийг бус, харин иудейчүүдийн Хаан ирэхийг л хүлээдэг билээ. Ариун бус, хуучин энэ ертөнцийг бүрэн устгахыг минь тэд хүсэн мөрөөсдөггүй, харин өөрсдөө золин аврагдах гэсэндээ Есүсийн хоёр дахиа ирэхийг хүсэн хүлээдэг. Есүс энэхүү бузартсан, зөв шударга бус газраас бүх хүн төрөлхтнийг дахин нэг удаа золин аврахыг тэд хүлээдэг. Ийм хүмүүс эцсийн өдрүүд дэх Миний ажлыг гүйцэлдүүлэх хүмүүс болж яаж чадах юм бэ? Хүний хүсэл Миний хүслийг биелүүлж, Миний ажлыг хэрэгжүүлэх чадалгүй, учир нь хүн ердөө л Миний урьд нь хийсэн ажлыг биширч, нандигнадаг болохоос Намайг үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан Өөрөө гэдгийг огт мэддэггүй. Хүн Намайг Ехова, бас Есүс гэдгийг л мэддэг болохоос хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих эцсийн өдрүүдийн Нэгэн гэдгийг огт мэддэггүй. Хүний хүсэн хүлээдэг, мэддэг зүйл нь бүгд түүний үзлээс улбаатай бөгөөд энэ нь ердөө л тэдний хоёр нүдээрээ харж чадах зүйл байдаг. Тэр нь Миний хийдэг ажилтай нийцдэггүй, харин зөрчилддөг. Хэрвээ Миний ажил хүний санаагаар болдог байсан бол энэ хэзээ дуусах билээ? Хүн төрөлхтөн хэзээ амралтад орох юм бэ? Бас Би яаж долоо дахь өдөр Амралтын өдөрт орж чадах юм бэ? Би хүний санаа зорилгын дагуу бус, Өөрийнхөө төлөвлөгөө, зорилгын дагуу ажилладаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент