Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм” | Эшлэл 9

Хүмүүсийн дундах Бурханы ажил нь хүнээс нуугддаггүй бөгөөд Бурханыг шүтдэг бүх хүмүүст мэдэгдэх ёстой. Нэгэнт Бурхан, авралын ажлын гурван үе шатыг хүмүүсийн дунд хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүнээр хийгдэх ёстой зүйл юм. Бурханы хүнээс нуудаг зүйл нь хүний биелүүлж чадахгүй мөн хүний мэдэх ёсгүй зүйл бөгөөд харин Бурханы хүнд үзүүлдэг зүйл нь хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйл байдаг. Ажлын гурван үе шат бүр өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа, бие даан хийгддэггүй. Хэрэгжүүлэх ажлын эрин үе болон төрөл нь асар их ялгаатай байдаг хэдий ч үүний гол цөм нь мөн л хүн төрөлхтний аврал байдаг ба авралын ажлын үе шат бүр нь сүүлийнхээсээ илүү гүнзгий байдаг. Ажлын үе шат бүр сүүлийн ажлын суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийн ажлаараа Бурхан, хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлэгдэж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, Өөрийн шинэ ажлыг, Өөрийн шинэ оршихуйг хүнд үргэлж илэрхийлж байдаг бөгөөд шашны нөлөө бүхий хүмүүсийн бүлэг үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Өөрийн хийхээр зорьсон шинэ ажлыг Бурхан үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний улмаас хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Иймээс Түүний зан чанар, түүнчлэн Түүний ажлын эрин үе болоод хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Цаашлаад Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, үүнтэй харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлдэг. Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг— гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан яаж үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүтэйгээр хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу эсвэл энэ нь Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн үнэхээр хэлэх чадваргүй байдаг. Олон хүмүүс, хэрвээ энэ нь өмнө нь ирсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрдөг ба өмнөх ажлаас ялгаатай байвал үүнийг эсэргүүцэж голох хандлага баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? Авралын ажлын гурван үе шат та нарт ямар нэгэн агуу үр нөлөө үзүүлээгүй бөгөөд өмнөх хоёр үе шатны ажил нь зүгээр л мэдэх хэрэггүй ачаа дарамт гэж итгэдэг хүмүүс байдаг. Эдгээр үе шатыг олон түмэнд тунхаглах ёсгүй бөгөөд аль болох хурдан нуух ёстой, ингэснээр хүмүүс ажлын гурван үе шатны эхний хоёр үе шатны ажлаас болж цочирдохгүй гэж тэд итгэдэг. Өмнөх хоёр үе шатны ажлыг мэдэгдэх нь хэтэрхий илүү алхам, энэ нь Бурханыг мэдэхэд ямар ч нэмэргүй гэж ихэнх хүмүүс итгэдэг—тэр бол та нарын боддог зүйл. Өнөөдөр ийм байдлаар үйлдэх нь зөв гэж та нар бүгд итгэдэг, гэвч та нар Миний ажлын ач холбогдлыг ухаарах өдөр ирэх болно: Би ямар ч ач холбогдолгүй ажил хийдэггүй гэдгийг мэдэж ав. Нэгэнт Би ажлын гурван үе шатыг тунхаглаж байгаа учраас тэдгээр нь та нарт ач тустай байх ёстой; нэгэнт ажлын энэ гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөмд байдаг учраас тэдгээр нь орчлон ертөнц даяарх хүн бүхний анхаарлаа төвлөрүүлэх зүйл болох ёстой. Нэг өдөр та нар бүгдээрээ энэ ажлын ач холбогдлыг ухаарах болно. Бурханы ажлын зарчмыг мэддэггүй учраас мөн Ариун Сүнсний ажлыг хангалттай ноцтойгоор авч үздэггүй учраас та нар Бурханы ажлыг эсэргүүцдэг эсвэл өнөөдрийн ажлыг хэмжихийн тулд өөрсдийн үзлээ ашигладаг гэдгээ мэдэж ав. Та нарын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл болон Ариун Сүнсний ажилд саад болдог чинь та нарын үзэл болон төрөлхийн их зангаас үүсдэг. Энэ нь Бурханы ажил буруу учраас биш, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүй юм. Бурханд итгэх итгэлээ олсны дараа зарим хүмүүс, хүн хаанаас бий болсныг ч итгэлтэйгээр хэлж чаддаггүй, гэхдээ тэд Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажлыг авсан элч нарт хүртэл сургаал айлдаж, тайлбар тавьж, ээлж дараалалгүй ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий доорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч мэдрэмж байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэхгүй гэжүү? Тэд Бурханы ажлыг мэдэхгүй, харин үүний оронд Түүний ажлыг шүүмжилж, түүнчлэн хэрхэн ажиллахыг Бурханд заахаар оролддог. Тийм бодлогогүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх үйл явцдаа л Түүнийг мэдэж эхэлдэг; Түүнийг дураараа шүүмжилснээр тэр Бурханыг мэдэж авдаггүй харин Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулж мэддэг. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Үүний эсрэгээр хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ Түүнийг эсэргүүцэх магадлалтай байдаг. Чиний үзэл, чиний хуучин угийн чанар, чиний хүн чанар, зан араншин, ёс суртахууны төлөв чинь Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд чи хэдий чинээ ялзарсан, доройтсон, дорд байна, төдий чинээ Бурханы дайсан байдаг. Жигшмээр үзэлтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс нь антихристүүд юм. Хэрвээ чиний үзэл цэвэрлэгдэхгүй бол тэр нь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай зохицолтой байж чадахгүй бөгөөд үргэлж Түүнээс тусгаар байх болно.

“Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент