Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Зургаа дахь айлдвар

Сүнсний доторх хэрэг явдалд, чи машид нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй; Миний үгэнд чи маш анхааралтай байх ёстой. Чи Миний Сүнс болоод бие махбодыг, Миний үг болоод бие махбодыг хуваагдашгүй нэгэн бүхэл мэт харах тэрхүү төлөв байдлыг зорих хэрэгтэй, ингэснээр бүх хүн төрөлхтөн Миний өмнө Намайг сэтгэл хангалуун байлгаж чадах болно. Би орчлон ертөнцийг Өөрийн хөлөөр туулж, харцаа хаяа хязгаарт нь бэлчээж, хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амталж хүн төрөлхтний дунд алхсан, гэхдээ үнэндээ хүн хэзээ ч Намайг таниагүй, Намайг харьд алхан одоход ч анзаараагүй. Учир нь Би чимээгүй байж, ямар ч ер бусын үйл хэрэг үйлдээгүй, иймээс хэн ч, хэзээ ч Намайг үнэндээ хараагүй. Юмс урьдынх шигээ байхаа больсон: Би бүтээлийн эхлэлээс хойш хүний хэзээ ч үзээгүй зүйлсийг хийж, эрин үеүдийн туршид хүний хэзээ ч сонсож байгаагүй үгийг хэлэх гэж байна, учир нь Би бүх хүн төрөлхтнөөс махбод дахь Намайг мэддэг болооч гэж хүсдэг. Энэ бол Миний удирдлагын алхмууд бөгөөд хүн энэ талаар өчүүхэн төдий ч таамаг байдаггүй. Би энэ талаар илэн далангүй ярьсан ч хүн оюун санаандаа мунгинасаар байдаг болохоор түүнд нэг бүрчлэн тайлбарлах боломжгүй. Хүний хөөрхийлөлтэй дорой байдал үүнд оршдог, тийм биз? Энэ л Миний хүнд засаж залруулахыг хүсдэг яг тэр зүйл, үгүй гэж үү? Энэ бүх он жилүүдэд Би хүн дээр юу ч хийгээгүй; энэ бүх он жилүүдэд Миний махбод болсон биетэй шууд холбоотой байсан хүмүүс хүртэл Миний бурханлаг чанараас шууд гарч ирэх дуу хоолойг хэзээ ч сонсож байгаагүй. Иймээс Миний талаарх мэдлэг хүмүүст дутмаг байх нь гарцаагүй, гэхдээ эрин үеүдийн туршид энэ зүйл дангаараа хүн төрөлхтний Намайг гэх хайранд нөлөөлөөгүй. Одоо харин Би та нарт гайхамшигт, тайлагдашгүй ажил, тоолж баршгүй олныг авчирч, бас олон үг хэлсэн. Гэсэн ч, иймэрхүү нөхцөл байдлын дор ч гэсэн маш олон хүн Намайг нүүрэн дээр минь эсэргүүцэж байна. Би чамд цөөн хэдэн жишээ дурдъя:

Чи өдөр бүр Миний санааг ухаарч, амийг мэдрэх гэж тодорхойгүй Бурханд залбирдаг. Гэхдээ Миний үг яг бууж ирэх үед чи тэдгээрийг өөрөөр хардаг: Чи Миний үг болон Миний Сүнсийг хуваагдашгүй нэгэн зүйл мэт үздэг боловч Над шиг хүн ийм үг хэлэх чадваргүй, харин ч энэ нь Миний Сүнсний олгосон үр дүн юм хэмээн бодож, хүнийг нь хөсөр хаядаг. Энэ мэт нөхцөл байдлын талаар чи яаж мэдэх юм бэ? Чи Миний үгэнд тодорхой хэмжээгээр итгэдэг ч Миний өмссөн махбодын тухайд их бага хэмжээгээр өөрийн гэсэн үзэл тээж, түүнийгээ өдрөөс өдөрт лавшруулан бодож: “Яагаад Тэр аливааг ингэж хийдэг юм бэ? Энэ Бурханаас ирдэг гэж үү? Байж боломгүй юм! Миний бодлоор, Тэр надтай бараг адилхан, эгэл, жирийн л хүн” гэж хэлдэг. Дахин хэлэхэд, чи ийм нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлах вэ?

Миний дээр хэлсэн зүйлийн тухайд, та нарын дунд ийм үзлээр зэвсэглээгүй хүн байна уу? Үүнийг эзэмшдэггүй хүн байна уу? Чи үүнийг яг л өөрийн нэг өмч шиг зуурчихаад, энэ бүх хугацаанд тавьж явуулах дургүй байсан мэт харагдаж байна. Тэр ч бүү хэл чи идэвхтэй хүчин чармайлт гаргахыг бүр ч хүсээгүй; үүний оронд Намайг биечлэн ажил хийхийг хүлээдэг. Үнэнийг хэлэхэд, Намайг эрж хайлгүйгээр амар хялбар мэдэж авсан нэг ч хүн байхгүй. Үнэн хэрэгтээ, Би та нарт өнгөц үгээр сургамж номлодог юм биш, учир нь өөрт чинь лавлагаа болгох гэж Би өөр өнцгөөс жишээ татаж чадах билээ:

Петрийг дурдмагц, хүн бүр магтаалаар дүүрч, тэр Бурханыг гурвантаа үгүйсгэсэн, түүнчлэн Сатанд үйлчилж, Бурханыг туршсан, гэвч эцэстээ Түүний төлөө доош харж загалмайд цовдлуулсан гэх зэрэг Петрийн тухай энэ бүх түүхийг тэр дороо санацгаадаг. Одоо Би та нарт Петр Намайг хэрхэн мэдэж, түүний эцсийн үр дүн ямар байсныг аминчлан ярьж өгье. Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг, Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд Петрт сургаал дамжуулсан гэж хэн ч хэлж чадахгүй юм. Цэцэн цэлмэг, төрөлхийн оюун билэгтэй Петрийг эцэг эх нь бага балчраас нь хайрладаг байжээ; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Үүний учир нь юун түрүүнд, тэнгэр, газар, аливаа бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдэгт тэр итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг эрж хайх хүслийг нь улам бүр өдөөсөн юм. Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсохгүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сүхээтэй байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан учир хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан. Жирийн амьдралд, тэр алдааны занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, бусдын өнгөрсөнд гаргасан алдаанаас сургамж авахад онцгой анхаарч байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход анхаарлаа сайтар хандуулсан. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр ч биш, харин ч илүү чухал нь эерэг талууд дээр хурдасгаж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр хэрхэн өөрт байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэж, өмсөж, унтаж, ер нь хаа ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгаж чадсаны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, Надад урам нь хугараагүй. Намайг өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч тэр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин ч Намайг гэсэн хайраа биелүүлэхийн тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгөө адилаар гүйцэтгэсэн. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үгийн арга барилаар явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгарлыг олдог. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн агаад дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа юм болов уу? Ийм төрлийн шалгалтын дунд хэдий Петр Миний санааг яг таг ухаарч чадаагүй ч, Надаар ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүн төрөлхтөн Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд жишээ, үлгэр дууриал болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ удаад та нар, Намайг юунд Петрийн талаар ийм урт зүйл ярьсныг ойлгохоор хичээн, сайтар бодох хэрэгтэй. Энэ нь та нарын биеэ авч явах зарчим болох ёстой.

Хэдийгээр Намайг мэддэг маш цөөн хүн байдаг ч, үүнээс болж Би Өөрийн уурыг хүн төрөлхтөнд гаргахгүй, учир нь хүн төрөлхтөн маш олон дутагдалтай тул Миний хүссэн түвшинд хүрэх гэдэг тэдэнд хэцүү. Тиймээс Би өнөөдрийг хүртэл мянга мянган жилийн турш хүн төрөлхтнийг өршөөсөөр ирсэн. Гэхдээ Миний өршөөлөөс болж та нар өөрсдийгөө өөгшүүлэх гэж яарахгүй гэдэгт Би найдаж байна; харин ч Петрээр дамжуулан та нар Намайг мэдэж авч, Намайг эрж хайж, Петрийн түүхээр дамжуулан урьд хожид байгаагүй илчлэлийг хүлээн авч, ийм маягаар хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй түвшинд хүрэх ёстой. Орчлон ертөнц болон хязгааргүй уудам огторгуй даяар орших тоо томшгүй олон бүтээл, газар, тэнгэр дэх тоо томшгүй олон зүйл нэг бүрчлэн Миний ажлын сүүлийн үе шатны төлөө бүх хүч чадлаа зориулж байна. Та нар Сатаны хүчээр ийш тийш жолоодуулж, хөндлөнгийн ажиглагчид болж үлдэхийг хүсэхгүй байлгүй дээ? Миний талаар хүмүүсийн зүрх сэтгэлдээ тээдэг мэдлэгийг Сатан байнга ховх сорж, бас байнга шүдээ ярзайлган, хумсаа сарвайлгаж, сүүлчийн амь тэмцсэн тулаандаа ордог. Энэ мөчид, та нар түүний зальжин ов мэхэнд олзлогдохыг хүсэж байна уу? Та нар Миний ажлын сүүлийн үе шат дуусах энэ мөчид, өөрийн бүхий л амьдралаа үрэн таран хийхийг хүсэж байна уу? Мэдээж та нар Намайг өршөөл энэрлээ дахиад нэг удаа хүртээхийг хүлээсээр байгаа биш биз дээ? Намайг мэдэхээр эрж хайх нь хамгийн чухал, гэхдээ та нар бодит хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулахаа умартах ёсгүй. Та нар Миний удирдамжид захирагдаж, өөрсдийн хүсэл тэмүүлэл, санаа зорилгод автахаа болино гэж найдсандаа Би шууд Өөрийнхөө үгээр та нарт илчилж байна.

1992 оны 2 дугаар сарын 27

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?