Өдөр тутмын Бурханы үг | “Бие махбодтой болохын нууц (4)” | Эшлэл 116

Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод Өөрийн үгийг оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүмүүст үгийг биечлэн хүргэж чадах юм. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг сонсож, харж, түүнчлэн Түүний үгийг олж авч, үүгээр дамжуулан хүн бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд нэг ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас тэд Сатанд бүрэн олзлогдох байв. Эхний удаад бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар түүнийг золин аврсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор сатаны ялзарсан зан чанар мөн л үлдсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно. Хуулийн эрин үе дууссаны дараа, Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба эцсийн өдрүүдийг хүртэл хүн төрөлхтөний тэрслүү байдлыг шүүж гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгасны дараа л Бурхан Өөрийн авралын ажлыг төгсгөөд амралтанд орно. Тиймээс ажлын гурван үе шатанд, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, жирийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн хүнд хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн махан биетэй байдаг учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүний холбогдож чадах бүхэн нь Бурханы махбод болсон бие бөгөөд зөвхөн үүгээр дамжуулан хүн бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чаддаг. Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгаж, бүрэн ариусгахад хангалттай юм. Иймд хоёр дахь удаа бие махбодтой болоход махбод дахь Бурханы бүх ажил төгсөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдол бүрэн гүйцэд болох болно. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дуусна. Хоёр дахь удаа бие махбодтой болсныхоо дараа Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй. Учир нь Түүний удирдлага бүхэлдээ төгсчихсөн байна. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүмүүсийг бүгдийг нь төрлийнх нь дагуу хуваасан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхээ болино, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод эргэн ирэхгүй.

“Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Бие махбодтой болсон Бурхан л хүнийг бүрэн аварч чадна

Бурхан хүн төрөлхтнийг аврахдаа харж, хүрч болохгүй, хүний нүүр тулж чадахгүй Сүнс болж, эсвэл Сүнсээр дамжиж ирдэггүй. Хэрэв Бурхан бүтээлийн хүн биш, Сүнс болж хүнийг аварсан бол хэн ч Түүний авралыг хүртэж чадахгүй байсан. Тийм ээ, хэн ч аврагдахгүй байсан.

Бурхан бие махбодтой болоогүй бол махан биетэй ямар ч хүн аврагдахгүй. Бурханы агуу авралыг хэн ч хүлээж авч чадахгүй байсан. Бурханы Сүнс хүмүүсийн дунд ажилласан бол хүмүүс Бурханы Сүнсэнд хүрч чадахгүй учраас бүгд цохиулж, Сатанд олзлогдох байсан. Бурхан бүтээгдсэн хүн болж, махбодод үгээ оруулдаг. Ингэснээр Бурхан үгээ Өөрийг нь дагадаг бүхэнд хүртээж чаддаг. Ингэснээр хүн Бурханы үгийг сонсож, харж, хүлээн авч чаддаг. Үүгээр дамжуулан хүн нүглээсээ үнэхээр аврагдаж чаддаг.

Хүн авралыг тэнгэрт хандсан залбирлаас авдаггүй. Махан биетэй учраас тэд бие махбодтой болсон Бурханаас авдаг. Тэд Бурханы Сүнсийг нүдээр харж, нүүр тулж чадахгүй. Махбодтой болсон Бурхан л тэдний холбогдож чадах Нэгэн. Түүгээр дамжуулан тэд бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг авдаг. Бурхан бүтээгдсэн хүн болж, махбодод үгээ оруулдаг. Ингэснээр Бурхан үгээ Өөрийг нь дагадаг бүхэнд хүртээж чаддаг. Ингэснээр хүн Бурханы үгийг сонсож, харж, хүлээн авч чаддаг. Үүгээр дамжуулан хүн нүглээсээ үнэхээр аврагдаж чаддаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент