Өдөр тутмын Бурханы үг | “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн” | Эшлэл 217

Бүх хүмүүс газар дээрх Миний ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, тэр нь Миний ажлын сүүлийн зорилго мөн энэ ажил дуусахаас өмнө Миний хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхсаныхаа дараа Миний ажил юу болохыг ойлгохгүй бол тэд Надтай хамт хий дэмий алхсан хэрэг биш гэж үү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг мэдэх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн туршид ажилласаар байгаа ба мөн одоог хүртэл ажлаа хийсээр л байна. Хэдийгээр Миний ажилд маш олон тооны зүйлс багтдаг боловч энэхүү ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлдсэн; жишээ нь, хэдий Би хүнд шүүлт болон гэсгээлтээр дүүрэн хандсан ч Миний хийдэг зүйл мөн л түүнийг аврахын төлөө, Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, хүнийг бүрэн төгс болмогц Өөрийн ажлыг харь үндэстнүүдэд улам дэлгэрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс өнөөдөр, олон хүмүүс аль хэдийн итгэл найдвараа алдсан байгаа энэ цаг үед Би Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр, хүнийг гэсгээж, шүүхийн тулд хийх ёстой ажлаа үргэлжлүүлсээр байна. Хүн Миний хэлдэг зүйлээс залхсанаас үл хамааран, мөн тэр Миний ажилд анхаарал тавих ямар ч хүсэлгүй байдгийг үл харгалзан, одоог хүртэл Би Өөрийн үүргийг гүйцэтгэсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөхгүй бөгөөд Миний анхдагч төлөвлөгөө нурахгүй. Миний шүүлтийн үйл ажиллагаа нь хүмүүсийг Надад илүү дуулгавартай байх боломжтой болгодог ба Миний гэсгээлтийн үйл ажиллагаа нь хүнийг илүү үр дүнтэйгээр өөрчлөгдөх боломжтой болгодог. Хэдийгээр Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг боловч Би хүнд ашиггүй зүйл хэзээ ч хийж байгаагүй. Яагаад гэвэл Би Израилийн гаднах бүх үндэстнийг Израильчууд шиг дуулгавартай болгохыг хүсдэг мөн тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт тулах цэгтэй болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний гүйцэтгэж буй ажил. Одоо ч гэсэн олон хүн Миний удирдлагыг ойлгодоггүй, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, харин зөвхөн өөрсдийн ирээдүй болон хүрэх газрыг анхаардаг. Миний юу хэлэхээс үл хамааран хүмүүс Миний хийдэг ажлыг хайхардаггүй, үүний оронд гагцхүү өөрсдийн хожмын хүрэх газарт анхаарал хандуулж байгаа. Тиймээс энэ хэвээр үргэлжилбэл Миний ажил яаж өргөжиж чадах билээ? Миний сайн мэдээ дэлхий даяар яаж түгэж чадах билээ? Миний ажил өргөжих үед Би та нарыг тарааж, Ехова Израилийн овог бүрийг цохисон шиг та нарыг цохих болно гэдгийг та нар мэдэх ёстой. Миний сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Миний ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд энэ бүхэн нь хийгдэх болно, ингэснээр Миний нэр насанд хүрэгчид болон хүүхдүүдээр адилхан дээдлэгдэж, мөн Миний ариун нэр бүх овог, үндэстний хүмүүсийн амаар өргөмжлөгдөж болох юм. Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.

“Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент