Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 188

Бурханд итгэдэг хүн болохын хувьд чи, өнөөдөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажил болон чиний төлөө Бурханы төлөвлөсөн бүх ажлыг хүлээн авч байгаагаараа чи Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүлээн авсан гэдгээ ойлгох ёстой. Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэр Өөрийн бүх хичээл чармайлтаа та нарт зориулсан ба та нарын төлөө бүхнийг золиослосон; Тэр хорвоо ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнээс гадна, Өөрийн төлөвлөгөөний зорилгоо та нараар дамжуулан илэрхийлэхийн тулд, Тэр Өөрийн алдар сууг Өөрийн сонгогдсон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ. Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хэрэгжүүлэх үед Түүний бүх ажилд эмх замбараагүй саад тотгор учрах бөгөөд Түүний олон үгс хурдан биелж чадахгүй; гэхдээ Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршинэ. Энэ ч гэсэн нэг зовлон зүдгүүр юм. Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана. Энэ бохир нутаг дээрх хүмүүсийн зовлон, тэдний чанар болон хүмүүсийн бүх сатаны зан чанарын улмаас Бурхан, Өөрийн ариусгалт ба байлдан дагуулалтын ажлаа явуулна, ингэснээр Тэр алдар сууг үүнээс олж мөн Түүний үйлийг гэрчлэх хүмүүсийг олж авах болно. Энэ нь энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн утга учир юм. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлаа явуулах болно. Тиймээс зөвхөн ингэж хийснээр л Бурханы агуу хүчийг үзүүлж чадна. Өөрөөр хэлбэл зөвхөн бохир газарт байгаа хүмүүс л Бурханы алдар сууг өвлөн авахуйц бөгөөд зөвхөн энэ нь л Бурханы агуу хүч чадалд чухал байр суурийг өгч чадна. Тийм учраас Бурхан алдар сууг бохир газараас, үүн дотор амьдарч байгаа хүмүүсээс олж авна гэж Би хэлдэг. Энэ нь Бурханы хүсэл юм. Энэ нь Есүсийн ажлын үе шаттай яг адилхан; Тэр зөвхөн Өөрийг нь хавчин шахсан фарисайчуудын дунд алдаршиж чадах байсан. Хэрвээ тийм хавчилт шахалт болон Иудасын урвалт байгаагүй бол, Есүс дооглуулж, гүтгүүлэхгүй, тэр ч байтугай цовдлогдохгүй байсан, ингэснээр хэзээ ч алдар сууг олж авахгүй байсан юм. Бурхан эрин үе болгонд ажиллах бүртээ, Өөрийн ажлыг махан биеэр хийх бүртээ Тэр тэндээс алдар сууг олж авдаг ба Өөрийн олж авахыг зорьсон хүмүүсээ бас олж авдаг. Энэ нь Бурханы ажлын төлөвлөгөө ба энэ нь Түүний удирдлага юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент