Өдөр тутмын Бурханы үг | “Нэршил болон ялгамж чанарын талаар” | Эшлэл 165

Бурханы ажлын үе шат бүр нэг адилхан урсгалыг дагадаг ба иймээс дэлхийн үүслээс эхлээд өнөөдрийг хүртэл Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, үе бүрийг дараагийнх нь нягт дагадаг. Хэрвээ зам гаргах хэн ч байгаагүй бол араас нь явах хэн ч байхгүй байх байсан; араас нь явсан хүмүүс байгаа болохоор замыг зассан хүмүүс бас байгаа юм. Ийм байдлаар ажил үеийн үед уламжлагдсан ирсэн. Нэг үе шат нь нөгөөгөө дагадаг ба замыг нээх хэн нэгэн үгүй бол ажлыг эхлүүлэх боломжгүй бөгөөд Бурхан Өөрийн ажлыг урагшлуулах аргагүй байх байсан. Ямар ч үе шат нөгөөтэйгээ зөрчилдөггүй ба урсгал үүсгэх дарааллаар нэг нь нөгөөгөө дагадаг; энэ нь бүгд нэг Сүнсээр хийгддэг. Гэхдээ хэн нэгэн замыг нээсэн, эсвэл үргэлжлүүлж байгаа эсэхээс үл хамааран энэ нь тэдний ялгамж чанарыг тодорхойлдоггүй. Энэ нь зөв үү? Иохан замыг нээсэн ба Есүс ажлыг нь үргэлжлүүлсэн, иймд Есүсийн ялгамж чанар Иоханыхаас дор байсан гэдгийг энэ нь батлах уу? Есүсээс өмнө Ехова Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн, иймээс Ехова бол Есүсээс илүү агуу гэж чи хэлж чадах уу? Тэд замыг зассан, эсвэл үргэлжлүүлсэн эсэх нь чухал биш; хамгийн чухал нь юу вэ гэхээр тэдний ажлын мөн чанар болон төлөөлж буй ялгамж чанар юм. Энэ нь зөв үү? Нэгэнт Бурхан хүмүүсийн дунд ажиллахаар зорьсон учраас зам засах ажлыг хийж чадах хүнийг Тэр босгох хэрэгтэй болсон. Иохан дөнгөж номлож эхэлсэн үедээ, “Та нар Эзэний замыг бэлдэж, Түүний замыг шулуун болгогтун. Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж хэлсэн юм. Тэр бүр эхнээсээ л ингэж ярьсан, тэр яагаад эдгээр үгийг хэлж чадаж байсан бэ? Эдгээр үг хэлэгдсэн дарааллын хувьд эхлээд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хэлсэн хүн нь Иохан байсан ба Есүс дараа нь ярьсан. Хүний үзлийн дагуу, шинэ замыг нээсэн хүн нь Иохан байсан ба мэдээж Иохан Есүсээс илүү агуу байсан. Гэхдээ Иохан өөрийгөө Христ гэж хэлээгүй ба Бурхан түүнийг Бурханы хайртай Хүү гэж гэрчлээгүй, харин замыг нээж, Эзэний замыг бэлтгэхэд түүнийг зүгээр л ашигласан. Тэр Есүсийн замыг зассан боловч Есүсийн өмнөөс ажиллаж чадаагүй. Хүний бүх ажил нь бас Ариун Сүнсээр дэмжүүлж байсан.

Хуучин Гэрээний эрин үед замд түрүүлэн явсан нь Ехова байсан, Еховагийн ажил нь Хуучин Гэрээний эрин үеийг бүхэлд нь төлөөлсөн бөгөөд бүх ажил Израильд хийгдсэн. Мосе ердөө газар дээрх энэ ажлыг дэмжсэн бөгөөд түүний ажил нь хүний хамтын ажиллагаа гэж тооцогддог. Тэр үед үг хэлсэн нь Ехова байсан, Тэр Мосег дуудаж, Израилийн ард түмэн дундаас түүнийг өсгөсөн бөгөөд Канаан руу явах цөлд Мосегоор тэднийг удирдуулсан. Энэ нь Мосегийн өөрийн ажил биш байсан боловч энэ нь Еховагаар биечлэн чиглүүлэгдэж байсан, иймээс Мосег Бурхан гэж нэрлэж болохгүй. Мосе ч бас хууль бичсэн, гэхдээ энэ хуулийг Ехова биечлэн зарлигдсан бөгөөд Мосегоор хэлүүлэхэд хүргэсэн. Есүс ч бас тушаал гаргасан ба Хуучин Гэрээний хуулийг хүчингүй болгож, шинэ эрин үеийн тушаалыг гаргасан. Есүс яагаад Бурхан Өөрөө вэ? Учир нь эдгээр нь адилхан зүйл биш. Тэр үед Мосегийн хийсэн ажил нь эрин үеийг төлөөлөөгүй, шинэ замыг нээгээгүй; тэр Еховагаар удирдуулан чиглүүлэгдэж байсан ба ердөө л Бурханаар ашиглагдаж байсан нэгэн байсан. Есүс ирэх үед Иохан замыг засах ажлын алхмыг хэрэгжүүлж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж эхэлсэн ба Ариун Сүнс үүнийг эхэлсэн юм. Есүс гарч ирэхдээ Өөрийн ажлыг шууд хийсэн боловч Түүний ажил болон Мосегийн ажил ба айлдварын хооронд ихээхэн ялгаа байсан. Исаиа ч бас олон зөгнөл хэлсэн, тэгвэл яагаад тэр Бурхан Өөрөө байгаагүй вэ? Есүс тийм ч олон зөгнөл хэлээгүй, гэтэл Тэр яагаад Бурхан Өөрөө байсан бэ? Тэр үеийн Есүсийн ажил бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэн ч хэлж зүрхлэхгүй, мөн тэд энэ нь бүгдээрээ хүний хүслээс ирсэн эсвэл энэ нь бүхэлдээ Бурханы Өөрийн ажил байсан гэж хэлж зүрхлэхгүй. Хүн ийм зүйлсийг судалж шинжлэх ямар ч аргагүй. Исаиа тийм ажил хийсэн ба тийм зөгнөл хэлсэн, тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэлж болно; тэдгээр нь шууд Исаиагаас өөрөөс нь ирээгүй боловч Еховагийн илчлэл байсан юм. Есүс агуу их ажил хийгээгүй ба олон үг хэлээгүй, бас Тэр олон зөгнөл хэлээгүй. Түүний тунхаглаж байгаа нь хүнд тийм ч агуу санагдаагүй, гэсэн ч Тэр Бурхан Өөрөө байсан ба энэ нь хүнээр тайлбарлагдашгүй юм. Хэн ч Иоханд, эсвэл Исаиад эсвэл Давидад итгэж байгаагүй, хэн ч тэднийг Бурхан, эсвэл Давид Бурхан, эсвэл Иохан Бурхан гэж дуудаагүй; хэн ч ингэж хэлээгүй ба зөвхөн Есүсийг л Христ гэж дуудсан. Бурханы гэрчлэлийн дагуу, Түүний хийсэн ажил, Түүний хэрэгжүүлсэн үйлчлэлийн дагуу энэ ангилал хийгдсэн. Абрахам, Давид, Иошуа, Даниел, Исаиа, Иохан болон Есүс гэх зэрэг Библийн агуу хүмүүсийн тухайд, тэдний хийсэн ажлаар дамжуулан хэн нь Бурхан Өөрөө байсан, ямар төрлийн хүмүүс нь эш үзүүлэгчид, аль нь элчүүд байсан бэ гэдгийг чи хэлж чадна. Хэн нь Бурханаар ашиглагдаж байсан, хэн нь Бурхан Өөрөө байсан гэдэг нь тэдний мөн чанар болон хийсэн ажлаар ялгагдаж, тодорхойлогддог. Хэрвээ чи ялгааг нь хэлж чадахгүй байвал, чи Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэхгүй байгааг энэ нь батална. Есүс бол Бурхан, учир нь Тэр маш олон үг хэлж, маш их ажил хийсэн, ялангуяа Тэр олон гайхамшгийг харуулсан. Үүний адилаар Иохан ч гэсэн ихээхэн ажил хийж, олон үг хэлсэн, Мосе ч гэсэн адилхан; яагаад тэд Бурхан гэж дуудагдаагүй вэ? Адам Бурханаар шууд бүтээгдсэн; зүгээр л бүтээл гэж дуудагдахын оронд тэр яагаад Бурхан гэж дуудагдаагүй вэ? Хэрвээ хэн нэгэн чамд, “Өнөөдөр Бурхан маш их ажил хийсэн ба олон үгийг хэлсэн; Тэр бол Бурхан Өөрөө. Тэгвэл Мосе ч гэсэн маш олон үг хэлсэн болохоор тэр ч бас Бурхан Өөрөө байх ёстой!” гэж хэлбэл чи тэднээс эргүүлээд ингэж асуух ёстой: “Тэр үед яагаад Бурхан Иоханыг биш Есүсийг, Бурхан Өөрөө хэмээн гэрчилсэн бэ? Иохан Есүсээс өмнө ирээгүй гэж үү? Иохан эсвэл Есүсийн ажлын аль нь илүү агуу байсан бэ? Хүнд Иохан Есүсээс илүү агуу харагдаж байсан ч яагаад Ариун Сүнс Иоханд биш харин Есүст гэрчлэл хийсэн бэ?” Өнөөдөр ч гэсэн үүнтэй адил зүйл тохиолдож байгаа! Анх Мосе Израилийн ард түмнийг дагуулж байх үед Ехова үүлэн дундаас түүнтэй ярьсан. Мосе шууд яриагүй, харин Еховагаар шууд удирдуулж байсан. Энэ нь Хуучин Гэрээний Израилийн ажил байсан. Мосегийн дотор Сүнс эсвэл Бурханы оршихуй байгаагүй. Тэрээр тэр ажлыг хийж чадаагүй, иймээс түүний хийсэн ажил болон Есүсийн ажлын хооронд ихээхэн ялгаа бий. Энэ нь тэдний хийсэн ажил өөр байсан учраас юм! Бурханаар ашиглагдсан хүн эсвэл эш үзүүлэгч, элч эсвэл Бурхан Өөрөө эсэхийг түүний ажлын шинж чанараар ялган мэдэж болох ба энэ нь чиний эргэлзээг эцэс болгох болно. Зөвхөн хурга л долоон лацыг нээж чадна гэж Библид бичигдсэн байдаг. Эрин үеүдийн туршид тэдгээр агуу хүмүүсийн дунд судрыг тайлбарлагчид олон байсан, иймээс тэд нар бол бүгдээрээ Хурга гэж чи хэлж чадах уу? Тэдний тайлбар бүгд Бурханаас ирдэг гэж чи хэлж чадах уу? Тэд бол ердөө судрыг тайлбарлагчид; тэдэнд Хурганы ялгамж чанар байгаагүй. Тэд хэрхэн долоон лацыг нээхэд тохирох юм бэ? “Зөвхөн Хурга л долоон лацыг нээж чадна” гэдэг нь үнэн боловч Тэр зөвхөн долоон лацыг нээхээр ирсэн биш; Энэ ажлыг хийх шаардлагагүй, энэ нь тохиолдлоор хийгддэг. Тэр Өөрийн ажлын талаар тов тодорхой мэдэж байдаг; Түүний хувьд судрыг тайлбарлахад их цаг зарцуулах шаардлагатай юу? Зургаан мянган жилийн ажилд бас “Судрыг тайлбарлаж буй Хурганы эрин үе” гэдгийг нэмэх ёстой гэж үү? Тэр шинэ ажлыг хийхээр ирсэн, гэхдээ Тэр бас өнгөрсөн үеийн ажлын талаар зарим илчлэлийг өгч, зургаан мянган жилийн ажлын үнэнийг хүмүүст ойлгуулдаг. Библийн хэтэрхий олон эшлэлийг тайлбарлах хэрэггүй; гол түлхүүр нь өнөөдрийн ажил, тэр л чухал. Бурхан гагцхүү долоон лацыг эвдэхийн тулд ирсэн биш, харин авралын ажил хийхээр ирсэн гэдгийг чи мэдэх ёстой.

“Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент