Өдөр тутмын Бурханы үг | “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой” | Эшлэл 147

6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй. Дэлхий бүтээгдэхээс өмнө эсвэл түүнийг бүтээгдсэний ердөө дараа энэхүү ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат; эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалт байна гэж Ехова огт төлөвлөөгүй байсан ба түүнчлэн Тэр эхлээд бүлэг хүмүүсийн дунд тухайлбал Моабын удам угсааны зарим хүмүүсийн дунд ажиллана, тэгээд үүнээс бүх орчлон ертөнцийг байлдан дагуулна гэх мэтчилэн төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгсийг хэлээгүй; Лотын өмнөх үед байтугай Моабын дараа ч Тэр эдгээр үгийг хэлээгүй. Түүний бүх ажил аяндаа хийгдсэн. Яг ингэж л Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө хөгжсөн; ертөнцийг бүтээхээсээ өмнө Хүн Төрөлхтний Хөгжлийн Хураангуй Хүснэгт гэх мэтийн төлөвлөгөөг Тэр хэзээ ч зохиогоогүй. Бурханы ажилд Тэр Өөрийгөө юу болохыг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиохын тулд Өөрийн тархийг зовоодоггүй. Мэдээж, олон эш үзүүлэгчид олон зөгнөл хэлсэн, гэхдээ Бурханы ажил нь үргэлж нарийн нягт төлөвлөгөө зохиох явдал байсаар ирсэн гэж хэлж болохгүй юм; Бурханы бодит ажлын дагуу зөгнөлүүд нь хийгддэг. Түүний бүх ажил бол хамгийн бодит ажил юм. Тэрээр цаг хугацааны хөгжилтэй уялдан Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба аливаа зүйлсийн өөрчлөлтүүдийн дагуу Өөрийн хамгийн бодит ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх нь өвчтэй хүнд эм бичиж өгөхтэй адил; Тэр Өөрийн ажлыг хийх зуураа ажигладаг; Өөрийн ажиглалтынхаа дагуу Тэр ажилладаг. Өөрийн ажлын үе шат болгонд Тэрээр Өөрийн мэргэн ухаанаа илэрхийлэх, Өөрийн арвин ур чадвараа илэрхийлэх чадвартай; Тэрээр тухайн эрин үеийн ажлын дагуу Өөрийн асар их мэргэн ухаан, асар их эрх мэдлээ илчилдэг ба эдгээр эрин үеүдийн турш Түүгээр буцаан авчруулсан ямар ч хүмүүст Өөрийн бүхий л зан чанарыг харах боломжийг олгодог. Тэр хүмүүсийн хэрэгцээг хангаж, эрин үе болгонд хийгдэх ёстой ажлын дагуу Өөрийн хийх ёстой ажлаа биелүүлдэг; Сатан тэднийг завхруулж чадахааргүй түвшний дагуу Тэр хүмүүсийн хэрэгцээг хангадаг. Ехова анх Адам, Еваг бүтээх үедээ газар дээр Бурханыг харуулах боломжийг тэдэнд олгож, бүтээлийн дунд Бурханы гэрчүүдтэй байхын төлөө байсан, гэвч Ева могойд уруу татагдсаныхаа дараа нүгэл үйлдсэн; Адам ч гэсэн адилхан зүйл хийсэн ба тэд цэцэрлэгт сайн, мууг таньж мэдэх модны жимсийг хамтдаа идсэн. Тиймээс, Ехова тэдний дунд нэмэлт ажил гүйцэтгэх хэрэгтэй болсон. Тэр тэдний нүцгэн байдлыг болоод амьтны арьсаар хийсэн хувцсаар биеэ халхалсныг харсан. Үүний дараа, Тэр Адамд, “Чи эхнэрийнхээ үгийг сонсож, Бүү ид гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир чамаас болж газар хараагдлаа … Чи газар шороондоо буцталаа … Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна” гэжээ. Тэр эмэгтэйд хандан, “Жирэмсний чинь зовлон зүдгүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, эр чинь чамайг захирна” гэв. Тэр үеэс эхлээд Тэр тэднийг Едений Цэцэрлэгээс хөөж, орчин үеийн хүн одоо газар дээр амьдарч байгаатай адилаар цэцэрлэгийн гадаа амьдруулах болсон. Бурхан хүнийг бүр анх бүтээх үедээ, бүтээснийхээ дараа хүнийг могойгоор уруу татуулна гэж төлөвлөөгүй байсан учраас хүнийг болон могойг хараасан. Түүнд үнэндээ ийм төлөвлөгөө байгаагүй; энэ нь ердөө аливаа зүйлсийн хөгжил байсан ба Түүний бүтээл нь Түүнд шинэ ажил өгсөн юм. Ехова газар дээр Адам, Евагийн дунд энэ ажлаа гүйцэтгэсний дараа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн туршид үргэлжлэн хөгжиж, “Ехова, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. … Гэвч Ноа Еховагийн мэлмийд тааллыг олжээ.” Энэ үед Еховад илүү их шинэ ажил гарч ирсэн, учир нь Түүний бүтээсэн хүн төрөлхтөн могойд уруу татагдсаныхаа дараа хэтэрхий нүгэлтэй болсон. Энэ нөхцөл байдлаас болж, Ехова тэдгээр хүмүүсийн дундаас Ноагийн гэр бүлийг сонгож, тэднийг өршөөсөн ба дэлхийг үерээр устгах Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн. Яг энэ өдрийг хүртэл хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, улам илүү ялзармал болсон ба хүн төрөлхтний хөгжил оргилдоо хүрэх үед энэ нь мөн хүн төрөлхтний төгсгөл байх юм. Дэлхийн яг эхлэлээс төгсгөл хүртэл, Түүний ажлын дотоод үнэн нь үргэлж ийм байсан. Энэ нь хүн өөрсдийн төрлөөрөө хэрхэн ангилагдахтай адилхан; хүн нэг бүр өөрсдийн хамаарах ангилалдаа эхнээсээ урьдчилан төлөвлөгдөнө гэж байхгүй, хүмүүс хөгжлийн үйл явцыг туулсныхаа дараа л аажмаар ангилалд хуваагддаг. Эцэстээ, бүхэлдээ аврагдаж чадахгүй хэн ч өөрийн өвөг дээдсүүддээ эргэн очих болно. Хүн төрөлхтөн доторх Бурханы нэг ч ажил дэлхий бүтээгдэх үед аль хэдийн бэлтгэгдсэн байдаггүй; харин энэ нь, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг алхам алхмаар илүү бодитоор, үнэхээр хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгодог зүйлсийн хөгжил юм. Энэ нь Ехова Бурхан, эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүйтэй яг адилхан. Энэ нь Түүний тодорхой төлөвлөгөө байгаагүй, эсвэл Түүний санаатайгаар урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй; энэ нь гэнэтийн зүйл байсан гэж хэлж болно. Ехова, Адам, Ева хоёрыг Едений Цэцэрлэгээс хөөсний дараа дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан учраас энэ нь ийм байгаа юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг нээж илрүүлсэн бөгөөд энэ нь Миний өмнө дурдсантай адилаар: “Миний мэргэн ухаан, Сатаны хуйвалдаан дээр үндэслэж хэрэглэгддэг.” Хүн төрөлхтөн хэчнээн ялзармал болсон эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан нь хамаагүй, Еховад Өөрийнх нь мэргэн ухаан байсаар байсан; тиймээс, Тэр энэ дэлхийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан хуйвалдаануудыг тасралтгүй явуулсан; хүн төрөлхтөн Сатанаар тасралтгүй завхруулагдсан ба Ехова Бурхан ч гэсэн Өөрийн ухаалаг ажлыг тасралтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй бөгөөд дэлхийн бүтээлээс эхлээд өнөөг хүртэл Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй. Хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдсаны дараа, хүн төрөлхтнийг завхруулдаг Өөрийн дайсныг ялахын тулд Тэр хүмүүсийн дунд тасралтгүй ажилласан. Энэхүү тулаан нь эхнээсээ эхлээд дэлхийн төгсгөл хүртэл үргэлжлэх болно. Энэ бүх ажлыг хийхдээ, Тэр Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтөнд Өөрийн агуу авралыг хүлээн авах боломж олгоод зогсохгүй мөн тэдэнд Түүний мэргэн ухаан, төгс хүч, эрх мэдлийг харах боломжийг олгосон ба эцэст нь хорон мууг шийтгэж, сайныг шагнаснаар—Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанараа харуулах болно. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй, учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан нь Сатаны хуйвалдаан дээр үндэслэн хэрэглэгддэг. Ингэснээр Тэр тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захируулаад зогсохгүй; Тэр мөн газар дээрх бүх зүйлийг Өөрийн хөлийн дор амруулна ингээд энэ бүхний эцэст, хүн төрөлхтөнд халдаж, зовоодог тэдгээр хорлон сүйтгэгчдийг Өөрийн гэсгээлтэнд унагах болно. Ажлын бүх үр дүн нь Түүний мэргэн ухааны улмаас бий болсон. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газарт ч эсвэл бүх орчлон ертөнцөд ямар ч дайсан байхгүй байсан ба байгаль дээр бүхэнд халдсан харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлч Түүнээс урвасны дараа Тэр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн, хүн төрөлхтний улмаас Тэрээр Тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд амжилттай үе шат бүрд энэхүү дайн улам эрчимжиж байсан юм. Түүний төгс хүчит байдал болон мэргэн ухаан нь эдгээр үе шат бүрд байсан. Зөвхөн энэ удаа л тэнгэр, газар дахь бүх зүйл Түүний мэргэн ухаан, төгс хүчит байдал болон ялангуяа Бурханы бодит байдлыг харж чадаж байгаа юм. Тэр одоо ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлж байгаа; нэмж хэлэхэд, Тэр Өөрийн ажлаа хэрэгжүүлэнгээ мөн Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдлаа илчилдэг; Бурханы төгс хүчийг хэрхэн тайлбарлахыг, ялангуяа Бурханы бодит байдлыг яг хэрхэн тайлбарлахыг харуулахын тулд Тэр та нарт ажлын үе шат бүр дэх дотоод үнэнийг мэдэх боломжийг олгодог.

“Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент