Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” | Эшлэл 43

Сатан дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатиганд баригдав)

a. Бурханы хэлсэн үгс

(Иов 2:3) Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.

(Иов 2:6) Тэгээд Ехова, Сатанд “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” гэв.

b. Сатаны хэлсэн үгс

(Иов 2:4–5) Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

c. Иов шалгалтыг хэрхэн туулсан талаар

(Иов 2:9–10) Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.

(Иов 3:3) Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг.

Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн

Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв (Иов 2:3). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын харуулж, амьдран харуулсан зүйлийн талаарх Ехова Бурханы нааштай үнэлгээг бидэнд үзүүлсэн асуулт бөгөөд Сатаны сорилтыг туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд сорилт ирэхээс өмнө Бурханы нүдэнд Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдэнд тэр ерөөгдөхүйц үнэ цэнэтэй байсан. Сорилтын дараа Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдсанаас болж уруулаараа нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтсаар байсан. Түүний жинхэнэ зан төлвийг хараад Бурхан түүнийг магтаж, түүнд онц дүн өгсөн юм. Учир нь Иовын бодлоор бол түүний үр хүүхэд, эсвэл эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байрыг түүний хүүхдүүд, эсвэл ямар ч эд хөрөнгөөр орлуулж чадахгүй байв. Иовын эхний сорилтын үеэр Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон эд хөрөнгө, үр хүүхдүүдээ Түүнд булаалгах тохиолдлыг Иовд амсуулсан төдий байв.

Иовын хувьд энэ нь түүний сүнсийг цэвэрлэж угаасан жинхэнэ туршлага болсон, энэ нь түүний оршин тогтнолыг гүйцээсэн амийн ариун баптисм байсан, үүнээс чухал нь, тэр бол түүний дуулгавартай байдал болоод Бурханаас эмээх байдлыг шалгасан тансаг найр байсан юм. Энэ сорилт нь Иовын байр суурийг баян хүнээс юу ч үгүй нэгэн болгон хувиргасан ба энэ нь мөн хүн төрөлхтөнд чиглэсэн Сатаны хүчирхийллийг түүнд амсуулсан. Түүний гачигдал түүнийг Сатаныг жигшихэд хүргээгүй; харин ч Сатаны зэвүүн үйлдлээс тэр Сатаны бузар муухайг болон жигшүүрт байдлыг, түүнчлэн Бурханд хандах Сатаны дайсагнал, эсэргүүцлийг харсан бөгөөд энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөнхөд тууштай баримтлахад түүнийг улам зоригжуулсан юм. Тэрээр эд хөрөнгө, хүүхдүүд, хамаатан садан зэрэг гадны хүчин зүйлсээс болж хэзээ ч Бурханыг хаяхгүй ба Бурханы замаас буруулахгүй, мөн хэзээ ч Сатан, эд хөрөнгө, эсвэл ямар нэг хүний боол болохгүй; Ехова Бурханаас өөр хэн ч түүний Эзэн буюу түүний Бурхан байж чадахгүй гэж тангарагласан. Иовын хүсэл эрмэлзлэл ийм байсан юм. Сорилтын нөгөө талаас Иов мөн ямар нэг зүйлийг олж авсан: Бурханаас түүнд өгсөн шалгалтуудын дундаас тэр асар их баялгийг олж авсан.

Амьдралынхаа өмнөх хэдэн арван жилийн турш Иов Еховагийн үйлийг харж, Ехова Бурханы ерөөлийг өөртөө олж авсан. Тэдгээр ерөөл нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй гэж санагдуулдаг болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртлөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж итгэдэг байсан юм. Энэ шалтгаанаас болж Бурханы ачийг хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгана, цаашлаад түүний дуулгавартай байдал болон түүний итгэл Бурханы зөвшөөрлийг олж авах хүртлээ түүний итгэл ариусах болно гэж найдан тэр зүрх сэтгэлдээ дандаа залбирдаг байсан. Тэгээд Иов дээр шалгалт ирэхэд Бурхан түүний залбирлыг сонсчээ гэдэгт тэр итгэсэн. Иов энэ боломжийг бусад бүх юмнаас илүүгээр нандигнан хайрласан ба тийнхүү түүний насан туршийн хамгийн агуу хүсэл биелж байсан учраас тэр үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал шалгагдаж болзошгүй ба улам ариусаж болзошгүй гэсэн үг байсан юм. Цаашлаад, Иов Бурханы зөвшөөрлийг олж авах боломжтой болсон, тийнхүү түүнийг Бурханд илүү ойртуулна гэсэн үг байсан. Шалгалтын явцад тийм итгэл, мэрийлт нь илүү төгс болж, Бурханы хүслийн талаар илүү их ойлголт олж авах боломжийг түүнд олгосон юм. Түүнчлэн Иов Бурханы ерөөл болон нигүүлсэлд улам их талархдаг болсон ба өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үйл хэргийн талаар улам их магтаалаар дүүргэсэн бас Бурханаас илүү их эмээж, хүндэтгэдэг болсон бөгөөд Бурханы хайр татам байдал, агуу байдал, ариун байдлыг илүү ихээр эгээрэн хүссэн. Энэ үед хэдийгээр Иов Бурханы бодлоор бол мөн л Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч амссан туршлагынх нь хувьд гэвэл, Иовын итгэл үнэмшил болон мэдлэг нь гайхмаар хурдассан: Түүний итгэл үнэмшил ихэссэн, түүний дуулгавартай байдал бат бөх болсон ба түүний Бурханаас эмээх нь илүү гүнзгийрсэн. Хэдийгээр энэхүү шалгалт Иовын сүнс болон амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй, мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, өөрийн дутагдлыг эргэцүүлж бодонгоо тэр дараагийн шалгалт ирэхийг хүлээн чимээгүйхэн залбирсан, учир нь тэр Бурханы дараагийн шалгалтын явцад түүний итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал дээшлэхийг хүсэн хүлээж байсан юм.

“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент