Өдөр тутмын Бурханы үг | “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна” | Эшлэл 89

Одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг орхиулах, мөн хуучин өвөг дээдсүүдийг нь орхиулах ажил юм. Бүхий л үгэн шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг илчилж, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Эдгээр дахин давтагдсан шүүлт бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг хатгаж өвтгөж байдаг. Шүүлт бүхэн тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийг шархлуулах учиртай, ингэснээр тэд тэр бүх зүйлийг орхиж, тэгснээрээ амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг, мөн Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг мэддэг болно. Энэхүү гэсгээлт болон шүүлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, тэдний сүнсийг төдий чинээ их сэрээх болно. Маш ихээр ялзарсан болон хамгийн гүн гүнзгий хууран мэхлэгдсэн эдгээр хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл түүний сүнс аль хэдийн үхсэн бөгөөд хүн диваажин байдаг гэдгийг мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгаагаа ч мэддэггүй нь лавтай; тэрээр газар дээрх энэхүү муу ёрын тамд амьдарч байгаагаа яахан мэдэж чадах юм бэ? Түүний ялзарсан цогцос нь Сатаны ялзралаар дамжуулан үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах ялзруулагдсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан ойлгож чадах юм бэ? Хүн боломжтой бүх шүүлт болон цэвэршүүлэлтийг амссан ч гэсэн түүний мунхаг ухамсар арай ядан хөдөлж байгаа бөгөөд үндсэндээ мэдрэмжгүй байгаа. Хүн төрөлхтөн маш их доройтсон! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унаж буй ширүүн мөндөртэй адил ч гэсэн энэ нь хүнд асар их ач тустай. Хэрвээ хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн байхгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслан зовлонгийн ёроолгүй ангалаас аврах нь үнэхээр боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол хүмүүсийн хувьд үхэгсдийн орноос гарч ирэхэд маш хэцүү байх байсан, яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хэдийнээ үгүй болж, сүнс нь аль хэдийн Сатанаар гишгэлэгдсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хүчлэн дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, зөвхөн тэгсэн цагт л та нарын мөс шиг хүйтэн зүрх сэтгэл сэргээгдэх болно.

“Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент