Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (II хэсэг)

Ажил гэдэг үүднээс ярьвал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш бие махбодтой болсон Бурхан билээ. Зарим хүмүүс, Бурхан хэзээ нэгэн цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж, бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршдаг гэж итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба хүмүүсийг нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийх нь шүүлтийн ажил биш байх байсан. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэдэг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүх Бурхан мөн. Энэ махбод, ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтний шууд шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятадад эсвэл цөөн тооны хүмүүст зориулагдсан ажил биш. Бурханы махбод дахь ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээнд ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараагаар Түүний сайн мэдээ бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээх болно. Сүнсний эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн бие махбодын ялгамж чанарыг ашиглан ажлаа хийхээр илрэн гардаг ба тэрхүү махбод дахь Бурхан нь агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Тэр Сүнс эсвэл махбод байх нь хамаагүй шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болоод өөр бусад хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгсийн талаар үзэлтэй байдаг боловч бие махбодтой болсон Бурханы шүүлт болон бүх хүн төрөлхтний байлдан дагуулалтын бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэрхэн үнэлэгдэх нь хамаагүй эцсийн эцэст баримт бол баримт. “Ажил Бурханаар хийгддэг боловч бие махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил нэгэнт дууссан тул энэ ажлын дараагаар хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн дуусгасан, иймд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байсан. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр нүүрээрээ халз тулж чадахгүй учраас ийм ажлыг зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс улбаалан үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг, иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрэв энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт болохгүй байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс төрөлхөөсөө ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрэв Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол Тэр хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг Бурханы талаарх хүний үзэлд зориулж хийдэг, хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Түүнийг мэддэггүй бүх хүмүүсийн дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр дамжуулан Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтний шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Бие махбодтой Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчилт шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр нөлөө юм. Хүн зөвхөн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр дамжуулан аврагдаж, Түүний амнаас гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр Түүнээс амийн хангамжийг хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанартай Бурханы ажил биш юм. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил нь хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ. Хүний гүн гүнзгий ялзрал нь бие махбодтой болсон Бурханы ажилд асар их саад болдог. Ялангуяа эцсийн өдрүүдийн хүмүүст хийгдэх ажил нь асар хэцүү, орчин тойрон нь түгшүүртэй бөгөөд бүх төрлийн хүмүүсийн хэв чанар нь нэлээд дорд. Гэсэн ч энэ ажлын эцэст энэ нь ямар ч алдаа мадаггүйгээр зохих үр дүнд хүрэх болно; энэ бол махбодын ажлын үр нөлөө бөгөөд энэ үр нөлөө нь Сүнсний ажлынхаас илүү үнэмшилтэй. Бурханы ажлын гурван үе шатыг Бурхан махбодоороо дуусгах бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх чухал ажлыг махбод дахь Бурхан хийдэг бөгөөд хүний авралыг махбод дахь Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөн, махбод дахь Бурхан нь хүнтэй хамаагүй гэж үзэж байсан ч үнэндээ энэ махбод нь бүх хүн төрөлхтний хувь заяа, оршин тогтнолтой холбоотой.

Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь махбод дахь Түүний ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болоод бүтээгдээгүй зүйлсийн Бурхан юм. Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг бас энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн Тэр Өөрийн ажлыг хийхээр махбод болох бүрдээ дээд зэргийн төлөөлөл болж чадах Өөрийнхөө ажлын байг сонгодог; Тэр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин оронд нь Түүний махбод дахь ажлын төлөөлөгч байж чадахуйц бүлэг хүмүүсийг Өөрийн ажлын бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, мөн Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэгдсэн, Түүний махбодоороо хийх ажилд зориулан тусгайлан сонгогдсон учраас энэ бүлэг хүмүүс сонгогдсон. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу байдаг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тухайлбал Иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадаж байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийх байлдан дагуулалтыг хүлээн авахдаа Хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадна. Иудейчүүдэд бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс байдаг, мөн Бурхан биечлэн байлдан дагуулахыг хүлээн авахад бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс Хятад хүмүүст бий. Золин авралын ач холбогдлыг Иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулах ажлын тодорхой байдал болон амжилтыг Хятад хүмүүсийн дундах байлдан дагуулах ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг нь зөвхөн жижиг хэмжээний бүлэг хүмүүст чиглэгдсэн мэт харагдавч энэ жижиг бүлэг хүмүүсийн дундах Түүний ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд Түүний үг бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Махбод дахь Түүний ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс, өөрсдийнх нь дунд хийсэн Түүний ажлыг түгээж эхэлнэ. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадах юм. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбодоороо Өөрийн ажлыг түгээхэд, Түүнийг дагадаг хүмүүс махбодоороо хийсэн Түүний ажлыг бүх бүлэг, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд хүршгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах ба хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй. Энэ үе шат хүртэл Бурхан Өөрийн ажлыг хийснээр Түүний ажил аль хэдийн хүссэн үр дүндээ хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийх ажил Бурханы бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл болон дүгнэлтээр хангаж, Өөрийнхөө бүх ажлыг зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд Бурханы гурав дахь бие махбодын гайхамшигт ажил гэж ч байхгүй.

Бурханы махбод дахь ажлын үе шат бүр бүхий л эрин үеийн Түүний ажлыг төлөөлөх бөгөөд хүний ажилтай адилаар тодорхой нэг хугацааг төлөөлдөггүй. Иймээс Түүний сүүлчийн бие махбодын ажлын төгсгөл нь Түүний ажил бүрэн төгсгөлдөө очсон гэсэн үг биш байсан, учир нь махбодоороо хийх Түүний ажил бүхий л эрин үеийг төлөөлдөг бөгөөд Өөрийн ажлыг махбодоороо хийсэн хугацааг нь зөвхөн төлөөлдөггүй. Бие махбодтой байх хугацаандаа Тэр бүхий л эрин үеийн ажлаа төгсгөх ба үүний дараа энэ нь бүх газар нутагт түгдэг. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлсэний дараа Өөрийг нь дагадаг хүмүүст хожмын ажлаа даалгадаг. Ийм маягаар бүхэл бүтэн эрин үед хийх Түүний ажил тасалдалгүйгээр гүйцэтгэгдэх болно. Бие махбодтой болж хийсэн бүхий л эрин үеийн ажлыг зөвхөн бүх орчлон ертөнцөд түгсэн цагт л гүйцэлдсэн гэж тооцдог. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийсэн ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үед орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой. Энэ бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзэлтэй үл нийцэх ажлын алхмыг хийдэг, үүний дараа Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажлыг хийдэг. Ажлын зорилго нь хүнийг байлдан дагуулах явдал. Нэг талаараа бие махбодтой болсон Бурхан ч хүний үзэлтэй нийцдэггүй, дээр нь нэмээд Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажил хийдэг, иймээс хүн Түүний талаар илүү их шүүмжлэлт үзэл санаатай болдог. Тэр ердөө л Түүний талаар тоо томшгүй олон үзэлтэй хүмүүсийн дунд байлдан дагуулах ажил хийдэг. Тэд Түүнд хэрхэн хандахаас үл хамааран Түүнийг Өөрийнхөө үйлчлэлийг биелүүлсний дараа бүх хүн Түүний ноёрхолд захирагдана. Энэ ажил зөвхөн Хятад хүмүүсийн дунд тусгалаа олоод зогсохгүй, харин бүх хүн төрөлхтөн хэрхэн байлдан дагуулагдахыг төлөөлдөг. Эдгээр хүмүүс дээр хүрсэн үр нөлөө нь бүх хүн төрөлхтөнд биелэх үр нөлөөний анхдагч нь бөгөөд хожим хийх Түүний ажлын үр нөлөө нь эдгээр хүмүүс дээр гарсан үр дүнгээс ч илүү давах болно. Бурханы махбодоороо хийх ажил их бүрээ татуулж эсвэл нууц байдалд оршдоггүй. Энэ нь бодит агаад жинхэнэ, мөн энэ нь нэг дээр нэгийг нэмбэл хоёр гардаг шиг тов тодорхой ажил юм. Энэ хэнээс ч нуугдаж, хэнийг ч мэхэлдэггүй. Хүмүүсийн хардаг зүйлс бодит бөгөөд жинхэнэ зүйлс, хүний олж авдаг зүйлс ч бодит үнэн болон мэдлэг юм. Ажил дуусахад хүн Түүний талаар шинэ мэдлэгтэй болох ба Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс Түүний талаар ямар нэгэн үзэлтэй байхаа болино. Энэ нь дан ганц Хятад хүмүүс дээрх Түүний ажлын үр нөлөө биш, харин бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах Түүний ажлын үр нөлөөг ч бас төлөөлнө, учир нь энэ махбод болоод энэ махбодын ажил, энэ махбодын гэх бүх зүйлсээс илүүтэйгээр бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажилд ач тустай юу ч байхгүй. Тэдгээр нь Түүний өнөөгийн ажилд тустай мөн Түүний хожмын ажилд ч тустай. Энэ махбод бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авах болно. Бүх хүн төрөлхтөн Бурханыг харж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг мэдэх үүнээс илүү дээр ажил гэж үгүй. Хүний хийсэн ажил зөвхөн хязгаарлагдмал цар хүрээг хамардаг, Бурхан Өөрийн ажлаа хийх үед Тэр тодорхой нэг хүнтэй ярьдаггүй харин бүх хүн төрөлхтөнтэй, Түүний үгсийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүстэй ярьдаг. Түүний тунхагладаг төгсгөл бол тодорхой нэг хүний төгсгөл биш харин бүх хүний төгсгөл билээ. Тэр хэн нэгнийг илүү харж ханддаггүй, мөн хэнийг ч хохироодоггүй, Тэр бүх хүн төрөлхтний төлөө ажиллаж, үгээ хэлдэг. Тиймээс энэ удаа бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг аль хэдийн төрөл төрлөөр нь ангилж, бүх хүн төрөлхтнийг аль хэдийн шүүж, бүх хүн төрөлхтөнд тохирох хүрэх газрыг зохицуулсан. Хэдий Бурхан зөвхөн Хятадад Өөрийн ажлыг хийж байгаа ч үнэндээ бүх орчлон ертөнцийн ажлаа аль хэдийн шийдсэн байгаа. Тэр Өөрийн айлдвар болон зохицуулалтыг алхам алхмаар хийхийн өмнө бүх хүн төрөлхтний дунд Түүний ажил түгэхийг хүлээж тэвчихгүй. Тэгвэл хэт хожимдсон байхгүй юу? Одоо Тэр хожмын ажлаа урьдчилан бүрэн дуусгаж чадна. Ажиллаж байгаа Нэгэн бол махбод дахь Бурхан учраас Тэр хязгаарлагдмал цар хүрээн дотор хязгааргүй ажил хийж байгаа билээ, үүний дараа Тэр хүнээр өөрийнх нь үүргийг гүйцэтгүүлнэ; энэ бол Түүний ажлын зарчим юм. Тэр хүнтэй зөвхөн хэсэгхэн зуур амьдрах бөгөөд бүх эрин үеийн ажил дуустал хүнийг дагалдаж чадахгүй. Тэр Бурхан учраас Өөрийн хожмын ажлыг урьдчилан зөгнөдөг. Дараа нь Тэр Өөрийн үгсээр бүх хүн төрөлхтнийг төрөл төрлөөр нь ангилах бөгөөд хүн төрөлхтөн Түүний үгсийн дагуу Түүний ажилд алхам алхмаар орох болно. Хэн ч зугтан зайлахгүй ба бүгд үүний дагуу хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ирээдүйд эрин үеийг Сүнс удирдахгүй, харин Түүний үгс удирдах болно.

Махбод дахь Бурханы ажил нь махан биеэр хийгдэх ёстой. Хэрэв үүнийг Бурханы Сүнс шууд хийсэн бол ямар ч үр нөлөө гарахгүй байх байлаа. Энэ нь Сүнсээр хийгдсэн ч гэсэн их ач холбогдолгүй, эцэстээ ямар ч үнэмшилгүй болох байсан. Бүх бүтээгдсэн зүйл, Бүтээгчийн ажил ач холбогдолтой эсэх, юуг төлөөлдөг, юуны төлөө болохыг, Бурханы ажил эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн байгаа эсэхийг болон энэ нь хамгийн үнэ цэнэтэй, ач холбогдолтой эсэхийг мэдэхийг хүсэж байгаа. Түүний хийдэг ажил нь бүх хүн төрөлхтний авралын төлөө, Сатаныг ялахын төлөө, бүх зүйлийн дунд Түүнд гэрчлэл хийхийн төлөө билээ. Иймээс ч Түүний хийдэг ажил ихээхэн ач холбогдолтой байх ёстой. Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладагийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд бас Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан хүний махан биеийг ашигладагаас болдог. Сатантай тулалдах тулаан нь чухамдаа хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийнхүү бие махбодтой болсон Бурханы ажил чухал билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах зүйл болсон. Ийм байдлаар Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоороо ажиллах үед Тэр чухамдаа махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоороо ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, улмаар сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагдах нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялан дийлэгдэх нэгэн нь Түүний дайсан болох Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагдах нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Түүний хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай жинхэнэ тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг агаад Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Сатанд хорлогдсон, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг аварч чадах юм. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, Түүний авралын бай нь Бурханаар бүтээгдсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм байдлаар Түүний ажил илүү хялбар байх болно. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнчлэн хүн төрөлхтнийг аврах чадвартай. Хэдий энэ махбод эгэл жирийн агаад бодит боловч Тэр ердийн нэг махбод биш: Тэр ердөө л нэг хүн төдий махбод биш, харин хүнлэг бас бурханлаг бие махбод юм. Энэ нь Түүний хүнээс ялгагдах ялгаа бөгөөд Бурханы ялгамж чанарын тэмдэг билээ. Зөвхөн ийм махбод л Түүний хийхийг зорьсон ажлыг хийж, махбод дахь Бурханы үйлчлэлийг биелүүлж, хүмүүсийн дундах Түүний ажлыг бүрэн гүйцэтгэж чадна. Хэрэв ийм байгаагүйсэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, алдаа мадагтай байх байлаа. Бурхан хэдий Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч ялзарсан хүний хуучин зан чанар хэзээ ч шийдэгдэхгүй бөгөөд Түүнд дуулгаваргүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч үнэхээр Түүний ноёрхолд орохгүй, өөрөөр хэлбэл Тэр хэзээ ч хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй билээ. Хэрвээ Түүний газар дээрх ажил шийдвэрлэгдэхгүй бол Түүний удирдлага хэзээ ч дуусгавар болохгүй, хүн төрөлхтөн бүхэлдээ амралтанд орж чадахгүй. Хэрэв Бурхан Өөрийн бүх бүтээлүүдтэй хамт амралтанд орж чадахгүй бол ийм удирдлагын ажилд хэзээ ч үр дүн байхгүй байх ба үүний үрээр Бурханы алдар алга болох болно. Хэдийгээр Түүний махбод эрх мэдэлгүй ч Түүний хийдэг ажил үр нөлөө гаргасан байх болно. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглэл юм. Түүний махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Тэр Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай байсаар байгаа цагт Тэр бол Бурхан Өөрөө юм. Энэ махбод хэр эгэл жирийн байх нь хамаагүй, Тэр хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ махбод бол ердийн нэг хүн биш харин Бурхан билээ. Хүний хийж чадахгүйг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар ямар ч хүнийхээс өөр учраас юм. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэр махан биетэй энгийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа ялзарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал билээ. Тэр хэдий хүнтэй адил ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтөнд, ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнсээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол Түүнийг илүү эрхэм нандин болгодог бөгөөд мөн энэ махбодын жинхэнэ үнэ цэнэ болон ач холбогдлыг ямар ч хүнтэй жишихийн аргагүй. Хэдий энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд бүрэн оруулахын тулд Тэр Өөрийн ажлыг ашиглаж чадна. Бурхан бие махбодтой болсон тул Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аврах чадвартай юм. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийхийн тулд махбод болдог. Ийм маягаар Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, ялзарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чадна. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү үнэмшилтэй байж, илүү дээр гэрчлэл хийдэг. Махбод дахь Бурхан, хүнд Бүтээгчийг мэдэхэд нь илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?