Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм” | Эшлэл 294

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хэн боловч Бурханы эсрэг зогсож байгаа бөгөөд Бурханы ажлын зорилгыг мэдэж байгаа ч Бурханы сэтгэлд нийцэхээр эрж хайдаггүй хүмүүс нь бүр ч их эсрэг байгаа юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөрүүд бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө хүндэлдэг тэдгээр хүмүүс нь хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс нь хамгийн хүндтэй юм. Өөрсдийгөө Бурханы ажлыг мэддэг гэж боддог бөгөөд Бурхан дээр нүдээ тусгангаа Түүний ажлыг бусдад агуу баяртайгаар тунхагладаг хүмүүс нь хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Тийм хүмүүс нь Бурханы гэрчлэлгүй хүмүүс байдаг, тэдгээр нь их зантай, биеэ тоосон байдаг. Өөрсдийн бодит туршлага Бурханы талаарх бодитой мэдлэгийг үл харгалзан өөрсдийгөө Бурханы талаар маш бага мэдлэгтэй гэж итгэдэг хүмүүс нь Түүгээр хамгийн их хайрлагддаг хүмүүс билээ. Ийм хүмүүст үнэхээр гэрчлэл байдаг ба тэд Бурханаар үнэхээр төгс болгуулах чадвартай байдаг. Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханы хүслийг ойлгодог ч үнэнийг хараахан хэрэгжүүлдэггүй хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханы үгийг идэж, уудаг ч Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; бие махбодтой болсон Бурханы талаар үзэлтэй бөгөөд санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханыг шүүдэг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханыг мэдэж, Түүнийг гэрчлэх чадваргүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгч билээ. Иймээс Миний сургаалыг сонс: Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байвал, үүнийг үргэлжлүүлэн дага. Хэрвээ та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол, хэт оройтохоосоо өмнө явсан нь дээр. Тэгэхгүй бол, энэ нь сайнаасаа илүү мууг ёрлоно, учир нь та нарын уг чанар хэтэрхий их ялзарсан. Та нарт өчүүхэн төдий ч үнэнч байдал буюу дуулгавартай байдал байхгүй, эсвэл зөвт байдал, үнэнээр ангасан зүрх сэтгэл байхгүй. Мөн та нарт Бурханы төлөө гэсэн өчүүхэн төдий ч хайр байхгүй. Бурханы өмнө та нарын байдал туйлын замбараагүй байна гэж хэлж болно. Та нар мөрдөх ёстой зүйлээ хийдэггүй, ярих ёстой зүйлээ ярьдаггүй. Та нар хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлж чаддаггүй ба өөрсдийн биелүүлэх ёстой чиг үүргийг биелүүлж чаддаггүй. Та нарт байх ёстой үнэнч байдал, мөс чанар, дуулгавартай байдал болон шийдэмгий байдал байдаггүй. Та нар давж гарах ёстой зовлонгоо даваагүй, та нарт байх ёстой итгэл байхгүй. Та нар ямар ч ач гавьяагүй; та нарт цааш үргэлжлүүлэн амьдрах өөрийгөө хүндлэх хүндлэл байна уу? Та нар мөнхөд амрахаар нүдээ аньснаараа, та нарт санаа тавьж, та нарын төлөө зовлонг тэвчих зовлонгоос Бурханыг хэлтрүүлсэн нь дээр гэж Би та нараас шаардаж байна. Та нар Бурханд итгэдэг ч Түүний хүслийг мэддэггүй; та нар Бурханы үгийг идэж, уудаг ч Бурханы шаардлагыг биелүүлж чаддаггүй. Та нар Бурханд итгэдэг ч Түүнийг мэддэггүй ба ямар ч зорьсон зорилгогүй мэт амьдардаг. Та нарт ямар ч үнэ цэнэ, ямар ч зорилго байхгүй. Та нар хүн шиг амьдардаг ч ямар ч мөс чанар, шулуун шударга байдал эсвэл өчүүхэн төдий ч найдвартай байдал байдаггүй. Та нарыг хэрхэн хүн гэж үзэх юм бэ? Та нар Бурханд итгэдэг ч Түүнийг хуурдаг. Цаашлаад, та нар Бурханы мөнгийг авч, Түүний тахилыг иддэг, гэхдээ эцэст нь Бурханы мэдрэмжид огт анхаардаггүй ба Бурханыг гэсэн мөс чанарыг огт харуулдаггүй. Бурханы хамгийн өчүүхэн шаардлагад ч та нар нийцэж чадахгүй. Та нарыг хэрхэн хүн гэж үзэх юм бэ? Та нарын идэж буй хоол, амьсгалж буй агаар Бурханаас ирдэг, та нар Түүний нигүүлслийг эдэлдэг ч эцэст нь та нарт Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй. Харин ч та нар Бурханыг эсэргүүцдэг ямар ч хэрэггүй хүмүүс болсон. Тэгвэл та нар нохойноос өөрцгүй араатан биш гэж үү? Та нараас илүү хорлонтой амьтан амьтдын дунд ч байгаа гэж үү?

Өндөр индэр дээр зогсоод хүмүүст номлодог пасторууд болон ахлагчид бол Бурханыг эсэргүүцэгчид бөгөөд Сатаны холбоотон юм; өндөр индэр дээрээс хүмүүст номлодоггүй та нар Бурханы бүр ч илүү том дайсан биш гэж үү? Цаашлаад, та нар Сатантай хуйвалдаагүй гэж үү? Бурханы ажлын зорилгыг ойлгоогүй хүмүүс Бурханы зүрх сэтгэлтэй хэрхэн зохицохоо мэддэггүй. Мэдээж Бурханы ажлын зорилгыг ойлгодог хүмүүсийн хувьд ийм байхгүй биз дээ? Бурханы ажил хэзээ ч алдаатай байдаггүй; харин өө сэвтэй байдаг зүйл нь хүний эрэл хайгуул юм. Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг ёс суртахууны доройтолтой хүмүүс нь тэр пасторууд болон ахлагчдаас илүү хөнөөлтэй, хорлонтой биш гэж үү? Олон хүмүүс Бурханыг эсэргүүцдэг ба тэр олон хүмүүсийн дотор Бурханы эсрэг янз бүрийн эсэргүүцэл оршин байдаг. Бүх төрлийн итгэгчид байдгийн адилаар Бурханыг эсэргүүцдэг, нэг нь нөгөөтэйгээ адилгүй бүх төрлийн хүмүүс байдаг. Бурханы ажлын зорилгыг тодорхой ойлгоогүй хүмүүсийн нэг нь ч аврагдаж чадахгүй. Хүн өмнө нь Бурханыг хэрхэн эсэргүүцэж байснаас үл хамааран, хүн Бурханы ажлын зорилгыг ойлгож, Бурханы сэтгэлд нийцэхийн тулд хичээл чармайлтаа зориулах үед, түүний үйлдсэн өмнөх нүглүүдийг Бурхан бүрэн арчиж цэвэрлэх болно. Хүн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж байгаа цагт түүний юу хийж байсныг Бурхан сэтгэлдээ хадгалахгүй. Харин ч, үнэнийг хэрэгжүүлснийх нь үндсэн дээр Бурхан хүнийг зөвтгөдөг. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Хүн Бурханыг харж эсвэл Түүний ажлыг мэдрэхээс өмнө, хүн Бурханд хэрхэн хандаж байснаас үл хамааран Тэр үүнийг дурсан санахгүй. Гэсэн хэдий ч, нэгэнт хүн Бурханыг харж, Түүний ажлыг мэдэрсэн бол хүний бүх үйлдэл, үйл хэрэг нь “түүхэн бичигт” Бурханаар бичигдэх болно, учир нь хүн Бурханыг харж, Түүний ажил дотор амьдарсан билээ.

Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг хүн үнэхээр харж, Түүний Дээдийн дээд байдлыг харж, Бурханы ажлыг үнэхээр мэдэж эхлэх үед, цаашлаад хүний хуучин зан чанар өөрчлөгдөх үед, хүн Бурханыг эсэргүүцдэг тэрслүү зан чанараа бүрэн орхисон байх юм. Хүн бүр нэгэнтээ Бурханыг эсэргүүцсэн ба хүн бүр нэгэнтээ Бурханы эсрэг тэрсэлсэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч, хэрвээ чи бие махбодтой болсон Бурханыг дуулгавартай дагахдаа зоримог байвал, тэр үеэс үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлд нийцэж, өөрийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, мөрдөх ёстой дэг журмыг мөрдөх бөгөөд тэгснээр чи Бурханы сэтгэлд нийцэхийн тулд тэрслүү чанараа орхиход бэлэн болж, Бурханаар төгс болгуулж чадах хүн болно. Чи өөрийн алдааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ямар ч гэмшсэн сэтгэлгүй байвал; чи тэрслүү замаа хэвээр үргэлжлүүлж, Бурхантай ажиллаж, Бурханы сэтгэлд нийцэх ямар ч зүрх сэтгэлгүй байвал, чам шиг тийм зөрүүд тэнэгүүд гарцаагүй шийтгэгдэх ба Бурханаар төгс болгуулах нэгэн байж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тийм бол, чи өнөөдөр ч, маргааш ч Бурханы дайсан байх бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; чи үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Бурхан чамайг хэрхэн өршөөх юм бэ? Хүний уг чанар нь Бурханыг эсэргүүцдэг, гэхдээ уг чанараа өөрчлөх нь хэцүү байдгаас болж хүн Бурханыг эсэргүүцэх “нууцыг” санаатайгаар эрж хайж болохгүй. Хэрвээ тийм бол, чи хэт оройтохоосоо өмнө явсан нь дээр, чиний ирээдүйн гэсгээлт илүү хатуу ширүүн болох вий, мөн чиний зэрлэг догшин угийн чанар гарч ирж, махан бие чинь эцэстээ Бурханаар устгагдах хүртэл дийлдэшгүй болох вий. Чи ерөөгдөхийн тулд Бурханд итгэдэг; хэрвээ эцэст нь зөвхөн золгүй явдал чамд тохиолдвол чиний итгэл ямар ч үр ашиггүй байх болно. Өөр төлөвлөгөө зохиосон нь хамаагүй дээр гэж Би та нарт сургаж байна; өөр ямар ч үйл Бурханд итгэх та нарын итгэлээс илүү дээр байх болно. Энэ замаас өөр олон зам гарцаагүй байгаа биш гэж үү? Та нар үнэнийг эрж хайхгүйгээр нэг л янзаараа амьдрахгүй биз дээ? Яагаад ийм байдлаар Бурхантай зөрөлдөн амьдарна гэж?

“Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-aaс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент