Өдөр тутмын Бурханы үг | “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг” | Эшлэл 346

Хэрвээ ийм их ажил, ийм их үг чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй бол Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүр гутамшигт автах болно. Тэр үед чи Бурханд маш их өртэйгээ, мөн Бурханы талаарх мэдлэг чинь маш өнгөц гэдгийг мэдрэх болно. Хэрвээ чи өнөөдөр Түүнийг ажиллаж байх зуур Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлэхгүй бол дараа нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байх ба—чи юу ч үгүй, хоосон үлдэнэ. Тэгвэл чи Бурханд тайлан өгөхдөө юу ашиглах юм бэ? Бурханыг харах нүүр чамд байна гэж үү? Чи эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь чи Петр шиг, Бурханы гэсгээлт, шүүлт хүнд маш ашигтай болохыг, мөн Түүний гэсгээлт, шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй, харин энэ бохир заваан газарт, шаварт бүр ч гүн шигдэнэ гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар завхруулагдаж, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнээ гүтгэн гүжирдэж, Бурханаас эмээхээ больсон, хүний дуулгаваргүй байдал хэтэрхий их, үзэл нь хэтэрхий олон бөгөөд бүгд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанарыг ариусгаж чадахгүй ба хүн аврагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханы махбод дахь ажлаар илэрхийлэгддэг зүйл нь яг нарийндаа Сүнсний илэрхийлдэг зүйл бөгөөд Түүний хийдэг ажил нь Сүнсний хийдэг зүйлийн дагуу хэрэгждэг. Өнөөдөр, хэрвээ чи энэ ажлын тухай юу ч мэддэггүй бол чи маш тэнэг бөгөөд маш ихийг алдсан байна! Хэрвээ чи Бурханы авралыг олж аваагүй бол итгэл чинь шашны итгэл бөгөөд чи бол шашны Христэд итгэгч юм. Чи үхмэл сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; бусад хүмүүс Бурханыг хайрлахаар эрж хайж үнэн болоод амийг олж авах чадвартай байхад чиний итгэл Бурханы зөвшөөрлийг ч олж авах чадваргүй. Оронд нь чи мууг үйлдэгч буюу муу үр дагавартай, заналт үйл үйлддэг хүн болсон, Сатаны тоглоом тохуу болсон ба Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш харин хүнээр хайрлуулахын тулд, шүтэн мөргүүлж, эрж хайлгахын тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрж хайхгүй бол, “Би Бурханыг сайтар дагачихсан бол, Түүнийг сайтар сэтгэл хангалуун байлгачихсан л бол. Би өөрийн амь зан чанарт өөрчлөлт хийхийг зорьсон л бол. Би тэр үед Бурханд захирагдах чадваргүй байсандаа, Бурханы үгийн тухай мэдлэгийг эрэлхийлээгүйдээ харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн байхад би яагаад эрж хайсангүй вэ? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой хэмжээнд өөрийгөө үзэн ядна. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэгээд тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсах болно, тэгээд тэр үед чи цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи тэдгээрийг хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи өөртөө түвэг удаж байгаа биш гэж үү? Өнөөдөр, хэдийгээр Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа ч, чамд тавьсан шаардлага, чиний амьдран харуулах ёстой зүйлийн тухайд ямар ч илүүц зүйл байхгүй. Ийм их ажил, ийм их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдэх үнэ цэнэгүй гэж үү? Бурханы гэсгээлт ба шүүлт чиний сүнсийг сэргээх чадваргүй юу? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бас бага зэргийн бие махбодын тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүмүүсээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс: Тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч хүндрэл бэрхшээл, гай зовлон, эсвэл өчүүхэн төдий ч зовлон шаналалд хүргэхгүй байх болно гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнэгүй зүйлийг эрж хайдаг ба аминд ямар ч үнэ цэнэ өгдөггүй, үүний оронд өөрийн хэрээс хэтэрсэн бодлыг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнэгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаа байна бэ? Үнэнийг эрж хайдаггүй, харин оронд нь махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй байгаа юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеэ хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Энэ нь, чиний бодол хэтэрхий туйлширснаас болоогүй гэж үү? Чи хэтэрхий тэнэгээс болоогүй гэж үү? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол Бурхан чамайг авраагүй гэж буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн амар тайван амьдрахын төлөө, ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайнд чинь элс шороо хүрэхгүй байх, танай ургац үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой үүрэнд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүнд—зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи гахай, нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг мөрддөггүй, ариусахыг зорьдоггүй ба хүний амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахай шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал нь зэвүүцмээр агаад жигшүүртэй, бохир заваан, садар самуун дунд амьдарч, ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн гутамшигтай биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ ийм байдлаар үргэлжлүүлбэл чи юу ч олж авахгүй биш гэж үү? Үнэн замыг чамд өгсөн, гэхдээ чи үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг нь чиний эрэл хайгуулаас хамаарна.

“Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент