Өдөр тутмын Бурханы үг | “Суралцдаггүй агаад юу ч мэддэггүй хүмүүс: тэд араатан биш гэж үү?” | Эшлэл 331

Та нар Миний удаа дараагийн сургаалыг аль хэдийн сэтгэлийнхээ мухарт хийсэн. Тэгээд бүр завтай цагтаа тоглох тоглоом мэт тэдгээрт хандаж, тэдгээрийг өөрсдийн “хамгаалагч сахиус” гэж үргэлж үздэг. Сатан буруутгах үед чи зүгээр л залбирдаг; сөрөг байх үедээ унтаж, аз жаргалтай байх үедээ хаа сайгүй гүйдэг; Би чамайг зэмлэх үед чи бөхийж, мэхийн ёсолдог; Намайг орхиж явах үедээ хийрхүү байдлаар инээдэг. Олон түмний дундаас чамаас өндөр нэг ч хүн үгүй боловч чи өөрийгөө хамгийн биеэ тоосон нь гэж хэзээ ч боддоггүй. Чи хэзээд ихэмсэг, маадгар, үгээр хэлэхийн аргагүй ихэрхүү байдаг. Юу ч мэддэггүй, хэзээ ч суралцдаггүй ийм “залуу эрчүүд, хатагтай нар”, “ноёд, хатагтай нар” яаж Миний үгийг эрхэм нандин эрдэнэс мэт авч үзэж чадах юм бэ? Би цааш нь асууя: Ийм удаан хугацаанд чи Миний үг болон ажлаас яг юу сурсан юм бэ? Чи хууран мэхлэхдээ улам чадварлаг болсон бус уу? Махан бие чинь илүү туршлагатай болсон бус уу? Надад хандах хандлага чинь илүү хааш яаш болсон бус уу? Би чамд шулуухан хэлье: Би маш их ажил хийсэн атал энэ нь хулганых шиг байсан зүрх зоригийг чинь нэмэгдүүлсэн. Би хэтэрхий эелдэг, мөн хүчирхийлэл ашиглан махан биеийг чинь хэзээ ч хориглож байгаагүй учраас Надаас айж эмээх чинь өдөр ирэх бүр багасдаг; магадгүй чи Намайг ердөө бүдүүлэг үг хэлж байна гэж боддог—гэвч Би ихэнхдээ чам руу инээмсэглэдэг бөгөөд чамайг нүүрэн дээр чинь бараг шүүмжилж байгаагүй. Түүнчлэн, Би чиний сул талыг үргэлж уучилдаг бөгөөд үүнээс л үүдэн чи сайхан сэтгэлт тариачинд могой хэрхэн ханддагийн адилаар Надад ханддаг. Хүний ажиглах хүчний ур чадвар, гүйцэтгэлийг Би хэчнээн биширдэг гээч! Үнэнийг хэлэхэд өнөөдөр чамд хүндлэлийн зүрх сэтгэл байгаа юу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Би түгшдэг ч үгүй, санаа зовдог ч үгүй. Харин Би бас чамд үүнийг хэлэх ёстой: Мэдлэггүй, суралцахыг хүсдэггүй “авьяаслаг хүн” чи эцэстээ өөртөө сэтгэл ханасан, ялимгүй ухаалаг зангаасаа болж сүйрнэ—чи зовж, гэсгээгддэг хүмүүсийн нэг байх болно. Би чамайг тамд зовсоор байхад чинь дагалдан явахуйц тийм тэнэг биш, учир нь Би чамтай адилхан төрлийнх биш. Чи бол Надаар хараагдсан атлаа Надаар заалгаж, авруулдаг бүтээл гэдгээ бүү март. Миний салахыг хүсдэггүй зүйл чамд огт байхгүй. Ажиллах болгондоо Би ямар ч хүмүүс, үйл явдал, зүйлээр хязгаарлагддаггүй. Хүн төрөлхтөнд хандах Миний хандлага болон үзэл бодол үргэлж нэгэн хэвийн байсаар ирсэн: Чи Миний удирдлага дахь нэмэлт зүйл бөгөөд өөр ямар ч зүйлээс илүү дээр биш учраас Би чамд тийм ч их дуртай биш. Чамд өгөх Миний зөвлөгөө энэ: Чи Бурханы бүтээлээс цаашгүй гэдгээ цаг ямагт санаж бай! Чи Надтай хамт амьдардаг байж болох ч ялгамж чанараа мэдэж байх ёстой; өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод. Би чамайг шүүмжлээгүй, эсвэл чамтай харьцаагүй, харин чамтай инээмсэглэн учирсан ч гэсэн, чи Надтай адил төрлийнх гэдгийг энэ нь нотолдоггүй; чи үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн нэг болохоос өөрөө үнэн биш гэдгээ мэдэж байх ёстой! Чи Миний үгийн дагуу өөрчлөгдөхөө хэзээ ч болих ёсгүй. Чи үүнээс зугтаж чадахгүй. Энэ гайхалтай хугацаанд, ийм ховор боломж ирэхэд ямар нэгэн зүйл сурахаар хичээ гэж Би чамд зөвлөе. Намайг бүү хуур; Намайг мэхлэхээр оролдон зусардах чинь Надад хэрэггүй. Намайг эрж хайх чинь огтхон ч Миний төлөө байдаггүй, харин өөрийн чинь төлөө байдаг билээ!

“Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?”-ээс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент