Өдөр тутмын Бурханы үг | “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна” | Эшлэл 486

Бурханы хийсэн ажил тодорхой цаг хугацаануудад өөр өөр байдаг. Хэрвээ чи нэг үе шатанд асар их дуулгавартай байдлыг харуулсан ч дараагийн үе шатанд юуг ч харуулахгүй юм уу эсвэл маш багыг харуулбал Бурхан чамайг хаях болно. Хэрвээ чи энэ үе шатанд ахихад нь Бурхантай мөр зэрэгцсэн бол Түүнийг дараагийнх руу ахихад ч гэсэн мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн тэр үед л чи Ариун сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Чи Бурханд итгэдгээс хойш өөрийн дуулгавартай байдалдаа туйлбартай хэвээр үлдэх ёстой. Чи зүгээр л хүссэн үедээ л дуулгавартай байж, хүсээгүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Тийм төрлийн дуулгавартай байдал нь Бурханаар хүлээн зөвшөөрөгддөггүй. Хэрвээ чи Миний нөхөрлөж байгаа шинэ ажилтай хөл нийлүүлж чадахгүй, хуучин үгсийг баримталсаар байгаа бол чиний аминд яаж ахиц дэвшил байх юм бэ? Бурханы ажил бол Түүний үгээр чамайг хангах явдал юм. Чи Түүний үгэнд дуулгавартай байж, хүлээн авах үед Ариун Сүнс гарцаагүй чам дээр ажиллах болно. Ариун Сүнс яг л Миний ярьдаг байдлаар ажилладаг. Миний хэлснээр хий, тэгвэл Ариун Сүнс нэн даруй чам дээр ажиллах болно. Та нарт харуулж, та нарыг өнөөгийн гэрэл рүү аваачихын тулд Би шинэ гэрлийг чөлөөлсөн. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чиний дотор нэн даруй ажиллах болно. Зарим нь гөжүүдэлж, “Би зүгээр л чиний хэлснээр хийхгүй” гэж хэлж болох юм. Тэгтэл, чи одоо замын төгсгөлд ирсэн, чи хатсан ба ямар ч амьгүй гэдгийг Би чамд хэлдэг. Тиймээс өөрийн зан чанарыг өөрчлөхдөө одоогийн гэрэлтэй алхаа нийлүүлэн явах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс нь Бурханаар ашиглагддаг хүмүүс дээр л зөвхөн ажилладаг биш, үүнээс ч илүүтэйгээр чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Тэр одоо чам дээр ч ажиллаж байж болох бөгөөд чамайг үүнийг мэдэрсний дараа Тэр өөр нэг хүн дээр ажиллаж болох юм. Яаравчлан дага; чи одоогийн гэрлийг хэдий чинээ ойрхон дагана, чиний амь төдий чинээ их төлөвшиж, өсөж чадна. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа цагт, заавал дага. Түүний туршлагыг өөрийн болгож ав, тэгвэл чи илүү өндөр зүйлсийг хүлээн авах болно. Ийнхүү хийснээр чи илүү хурдан ахих болно. Энэ бол хүний төгс төгөлдөржилтийн зам бөгөөд амь өсдөг зам юм. Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар дамжуулан төгс болгуулах замд хүрнэ. Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулан чамайг төгс болгохыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, тохиолдол эсвэл зүйлээр дамжуулан Тэр, зарим нэг мэдлэг ухааныг олж авч, эзэмших боломжийг чамд олгохыг ч чи мэдэхгүй. Хэрвээ чи энэхүү зөв замаар алхах чадвартай бол чамд Бурханаар төгс болгуулах асар их найдвар байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь хоосон, гэрэл гэгээгүй байгааг энэ нь харуулдаг. Чи зөв замд орох л юм бол бүх зүйл дээр илчлэл олж авах болно. Ариун Сүнс бусад хүмүүст юу илчлэх нь хамаагүй хэрвээ чи тэдний мэдлэг дээр суурилан өөрийн дадлага туршлагаа үргэлжлүүлбэл энэ туршлага нь чиний амийн нэг хэсэг болж, энэ туршлагаараа чи өрөөл бусдыг хангаж чадах болно. Улиг болсон үгээр бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага болон мэдлэгийг ярихаасаа өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж авч сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд асар их ач тустай байх болно. Чи Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай байж, ийм маягаар туршлагажих ёстой. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлсээс сургамж авах ёстой, тэгснээр чиний амь төлөвшиж, өсөж болох юм. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц дэвшилд хүргэдэг.

Ариун Сүнс практик туршлагаар чинь дамжуулан чамайг гэгээрүүлдэг бөгөөд итгэлээр чинь дамжуулан чамайг төгс болгодог. Чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байна уу? Хэрвээ чи үнэхээр Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол өөрийн махан биеийг гаргуунд гаргах зоригтой байж, Бурханы үгийг хэрэгжүүлэх чадвартай байх ба сул дорой идэвхгүй байхгүй. Чи Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай байж чадах бөгөөд ил, далд хийсэн эсэхээс үл хамааран чиний бүх үйлдэл Бурханы өмнө зохимжтой байна. Хэрвээ чи үнэнч шударга хүн байж, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлдэг бол төгс болгуулах болно. Бусдын өмнө нэг маягаар, тэдний ардуур өөр маягаар авирладаг зальтай хүмүүс төгс болгуулах хүсэлгүй байдаг. Тэд бүгд мөхөл сүйрлийн хөвгүүд юм; тэд Бурханд биш харин Сатанд харьяалагддаг. Тэд бол Бурханы сонгосон хүмүүс биш! Хэрвээ чиний ааш авир болоод үйлдлүүдийг Бурханы өмнө үзүүлж болохгүй эсвэл Бурханы Сүнсээр ажиглуулж болохгүй бол энэ нь чамд асуудал байгаагийн баталгаа юм. Чи Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээж авч, өөрийн зан чанарын өөрчлөлтөнд ач холбогдол өгсөн цагт л төгс болгуулах замд орж чадах болно. Хэрвээ чи үнэхээр Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлэхийг хүсэж байгаа бол гомдлын ямар ч үг гаргахгүйгээр, мөн Бурханы ажлыг хүссэнээрээ үнэлж эсвэл шүүхгүйгээр Бурханы бүх ажилд дуулгавартай байх ёстой. Эдгээр нь Бурханаар төгс болгуулах хамгийн үндсэн нөхцөлүүд юм. Бурханаар төгс болгуулахаар зорьдог хүмүүст тавих шаардлага бол энэ: Бурханыг хайрлах зүрх сэтгэлээр бүх зүйлийг хий. “Бурханыг хайрлах зүрх сэтгэлээр бүх зүйлийг хийх” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, чиний бүх ааш авир болон үйлдлийг Бурханы өмнө үзүүлж болно гэсэн үг юм. Чи зөв санаа зорилго агуулж байх үед, чиний үйлдлүүд зөв эсвэл буруу байх нь хамаагүй чи тэдгээрийгээ Бурханд эсвэл ах эгч нартаа үзүүлэхээс айхгүй; чи Бурханы өмнө тангараг тавьж зүрхэлнэ. Чиний санаа зорилго, бодол, санаа болгон нь Бурханы өмнө шалгуулахад тохирно: хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлж, орох юм бол амийн ахиц дэвшил чинь хурдан байх болно.

“Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент