Өдөр тутмын Бурханы үг | “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай” | Эшлэл 434

Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэх гэж байгаа бол эхлээд Бурхан бол бодит Бурхан гэдгийг мэдэх ёстой, түүнчлэн Бурханы үгсийг, Бурханы махбод дахь бодит илрэлтийг болон Бурханы бодитой ажлыг мэдэх ёстой. Бурханы бүх ажил бодитой гэдгийг мэдсэнийхээ дараа л чи Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай болно, зөвхөн энэ замаар л чи өөрийн амийг өсгөж чадна. Бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй бүх хүн Бурханы үгийг мэдэрч туулах ямар ч аргагүй ба тэд үзэлдээ баригдаж, төсөөлөл дотроо амьдардаг, тиймээс тэд Бурханы үгийн талаар ямар ч мэдлэггүй байдаг. Чи бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, Бурханд төдий чинээ их ойртож, Түүнтэй төдий чинээ ойр дотно болно; чи тодорхойгүй байдал, хийсвэрлэл, хоосон сургааалыг хэдий чинээ их эрж хайна, Бурханаас төдий чинээ холдоно, иймээс Бурханы үгсэд туршлагажина гэдэг нь хүнд хэцүү гэдгийг, мөн орох чадваргүй гэдгээ чи төдий чинээ их мэдэрнэ. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдалд орж, сүнслэг амьдралынхаа зөв замд орохыг хүсвэл эхлээд бодит байдлыг мэдэж, тодорхойгүй бөгөөд ер бусын зүйлүүдээс өөрийгөө салгах ёстой—өөрөөр хэлбэл, Ариун Сүнс чамайг хэрхэн дотроос чинь бодитоор гэгээрүүлж, залж чиглүүлдэг болохыг чи эхлээд ойлгох ёстой. Ийм маягаар, өөрийнхөө доторх Ариун Сүнсний бодит ажлыг үнэхээр ойлгож чадвал чи Бурханаар төгс болгуулах зөв замд орсон байх болно.

Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы ажил бол хамгийн бодит, хүмүүсийн хүрч чадах зүйл; энэ бол хүмүүсийн мэдэрч, биелүүлж чадах зүйл юм. Хүмүүст маш их тодорхойгүй, ер бусын зүйлс байдаг, эдгээр нь тэднийг Бурханы одоогийн ажлыг мэдэх боломжгүй болгодог. Тиймээс дадлага туршлагадаа тэд үргэлж хазайдаг, үргэлж хүнд хэцүүг мэдэрдэг ба эдгээр нь бүгд тэдний үзлээс болдог. Хүмүүс Ариун Сүнсний ажлын зарчмуудыг ухаарах чадваргүй, бодит байдлыг мэддэггүй, иймээс тэд өөрсдийн орох замдаа үргэлж сөрөг байдаг. Тэд Бурханы шаардлагуудыг алсаас хардаг ба тэдгээрийг биелүүлэх чадваргүй байдаг; тэд ердөө л Бурханы үг үнэхээр сайн гэдгийг хардаг боловч орох замаа олж чаддаггүй. Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Үүнийг Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн мөн чанартай холбоотой мэдлэгийг бий болгодог. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг, Бурханы үгийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Би хэдий чинээ хамтран ажиллана, Бурхан төдий чинээ ажиллаж чадна. Бурханы ажлын үр нөлөө хэр хамтран ажиллахаас минь л шалтгаалдаг. Бурханыг ярих үед, Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл.

“Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Ариун сүнсний ажлын зарчим

Ариун Сүнс дангаараа ажилладаггүй, хүн ганцаараа ажиллаж чаддаггүй. Хүн Бурханы Сүнстэй зэрэгцэн ажиллаж, ажлыг хамтдаа хийдэг. Хүний чармайлт, Ариун Сүнсний ажил нь Бурханы үгийн талаарх мэдлэгийг бүтээдэг. Ийм байдлаар өдөр бүр туршлагажсанаар төгс хүн бүтээгдэнэ. Хамтран ажиллаж, идэвхтэй залбирч, эрж хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан Ариун Сүнс гэгээрүүлж, гэрэлтүүлдэг.

Бурхан ер бусын зүйл хийдэггүй ч, Бурхан бүхнийг хийдэг гэж хүн боддог. Бурханы үгийг уншиж, залбирдаггүй, зүгээр л хүлээдэг, Сүнс хөдөлгөхийг хүлээдэг. Миний хэрхэн үйлдэж байгаагаар Бурхан ажилладаг гэж ойлгодог хүмүүс нь боддог. Түүний ажлын нөлөө надаас хамаардаг. Түүний үгэнд нийцүүлэхээр би чармайх ёстой. Хамтран ажиллаж, идэвхтэй залбирч, эрж хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан Ариун Сүнс гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Хүмүүс ажлаа хийж сурч, Бурханы шаардлагуудын стандартад хүрэх тусам, Ариун Сүнсний ажил агуу байдаг. Хамтран ажиллаж, идэвхтэй залбирч, эрж хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан Ариун Сүнс гэгээрүүлж, гэрэлтүүлдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент