Өдөр тутмын Бурханы үг | “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм” | Эшлэл 401

Мянган жилийн хаанчлалын эрин үед, энэхүү шинэ эрин үед орсон эсэхийг чинь чи Бурханы үгийн бодит байдалд нэвтрэн орсон эсэхээр, мөн Түүний үг чиний амийн бодит байдал болсон эсэхээр тодорхойлдог. Бурханы үг бүх хүнд мэдэгдсэн, ингэснээр эцэст нь бүх хүмүүс үгийн дэлхийд амьдрах ба Бурханы үг үүн дотор байгаа бүх хүнийг гэгээрүүлж, сэнхрүүлэх болно. Энэ цаг хугацааны үед Бурханы үгийг уншихдаа чи хөнгөн хуумгай, анхааралгүй байвал, мөн Түүний үгийг огт сонирхохгүй бол чиний байдалд ямар нэг зүйл буруу байна гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэхүү эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийх болно. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд энэхүү Үгийн эрин үеийн эхлэлд, энэ мөчид чи юу хийж чадах вэ? Энэ эрин үед бүх хүн Бурханы үгийг амьдран харуулдаг ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай, мөн Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт захирч чаддаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгоно. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Чи Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт санадаг олон хүн одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ цаг гарахгүй бол Түүний үгийг сонсоход хангалттай байдаг. Энэ бол хүнд Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадна. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамайг орхиогүй гэдгийг харуулдаг. Тэгвэл чи энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэвч чи Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа чамд ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангаа мэдрэхгүй ба сэтгэл чинь хөдлөхгүй бол энэ нь Ариун Сүнс чамаас холдсон гэдгийг харуулдаг. Тэгвэл энэ нь чиний доторх байдал зөв биш гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй ба ард хоцорсон хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгээ ашигладаг; Бурханы үгийг идэж, уух юм бол чамд сайхан санагдах ба тэгэхгүй бол чамд дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ бол өнөөдөр Бурханы гүйцэтгэх ажил юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс яаж тийм олон хоног Бурханы үгийг уншихгүй мөртлөө хооллож, ажиллаад явж чаддаг байсан юм бэ? Одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд голдуу үгээ ашигладаг. Хүн Бурханы үгээр шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улсад орох болно. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээ, хэрэгжүүлэх арга замыг өгч чадна. Чи өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхиж явахгүй л бол Бурхан чамайг төгс болгож чадна.

“Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог

I

Энэ эрин үед Бурхан үүнийг хэрэгжүүлнэ: бүгд Түүний үнэнийг хэрэгжүүлж, Түүний үгийг амьдран харуулж, зүрхээрээ Түүнийг хайрлана. Бурханы үг бол тэдний амийн үндэс. Тэд бүгд Бурханаас эмээдэг зүрхтэй. Бурханы үгийг хэрэгжүүлснээр тэд Бурхантай хамт хаанчилна. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна.

II

Бурханы үг хүнийг захирдаг. Бурханы үг бол хүнс ба хүч чадал. Идвэл сайхан мэдрэмжийг авна. Идэхгүй бол чи явах замаа олохгүй. Библид, “Хүн зөвхөн талхаар бус, Бурханы амнаас гарах үгээр амьдарна” гэж хэлсэн. Одоо Бурхан үүнийг чамд хэрэгжүүлнэ. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна.

III

Энэ эрин үед Бурхан зөвхөн үгийг ашиглан бүгдийг захирдаг. Хүмүүс шүүгдэж, төгс болгуулж, Түүний хаанчлалд орж чаддаг нь бүгд Түүний үгнээс болдог. Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг. Түүний үг л хүнд гэрэл авчирч, хэрэгжүүлэх замыг заана. Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна. Өдөр бүр Бурханы үгийг уу. Өдөр бүр Бурхан үгийг ид. Дотор нь байгаа үнэнийг бүү орхиорой. Тэгвэл чи төгс болгуулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент