Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм

Хүн доторх Ариун Сүнсний замын эхний алхам нь юун түрүүнд хүний зүрх сэтгэлийг хүмүүс, үйл явдал, юмсаас татаж авч, Бурханы үгэнд оруулж, улмаар Бурханы үг ямар ч эргэлзээгүй, тэр чигтээ үнэн гэдгийг хүний зүрх сэтгэлд итгүүлэх явдал юм. Чи Бурханд итгэдэг бол Түүний үгэнд итгэх ёстой; Бурханд олон жил итгэснийхээ дараа Ариун Сүнсний сонгосон замыг мэдэхгүй хэвээр байдаг бол чи үнэхээр итгэгч мөн үү? Хэвийн хүний амьдрал буюу Бурхантай хэвийн харилцаатай хэвийн хүний амьдралд хүрэхийн тулд чи эхлээд Түүний үгэнд итгэх ёстой. Хэрвээ чи Ариун Сүнсний хүмүүст хийдэг ажлын эхний алхамд хүрээгүй байгаа бол чамд ямар ч суурь алга. Бүр хамгийн наад захын зарчимд ч хүрч чадахгүй бол чи урдах замаараа яаж алхах юм бэ? Бурханы, хүнийг төгс болгодог зөв замд хөл тавих гэдэг нь Ариун Сүнсний одоогийн ажлын зөв замд орно гэсэн үг юм; энэ нь Ариун Сүнсний алхдаг замд хөл тавина гэсэн үг. Яг одоо, Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы одоогийн үг юм. Тиймээс хэрвээ хүмүүс Ариун Сүнсний замд хөл тавья гэвэл дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы одоогийн үгийг идэж уух ёстой. Түүний хийдэг ажил бол үгийн ажил юм; бүх зүйл Түүний үгээс эхэлж, бүх зүйл Түүний үгэнд, Түүний одоогийн үгэнд суурилдаг. Бие махбодтой болсон Бурханы талаар итгэлтэй байх ч бай, эсвэл бие махбодтой болсон Бурханыг мэдэх ч бай, аль аль нь Түүний үгэнд илүү их хичээл чармайлт гаргахыг шаарддаг. Эс бөгөөс хүмүүс юу ч хийж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Бурханы үгийг идэж уусны үндсэн дээр Түүнийг мэдэж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж эхэлснээр л хүмүүс аажмаар Бурхантай хэвийн харилцаа тогтоож чадна. Хүний хувьд Бурханы үгийг идэж уун, хэрэгжүүлэхээс илүү дээр хамтын ажиллагаа гэж үгүй. Ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан тэд Бурханы ардын гэрчлэлдээ бат зогсож хамгийн сайн чаддаг. Хүмүүс Бурханы одоогийн үгийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үедээ Ариун Сүнсний залж чиглүүлдэг зам дээр амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд хөл тавьсан байдаг. Урьд нь хүмүүс зүгээр л Бурханы нигүүлслийг эрж хайж, амар амгалан, баяр хөөрийг эрэлхийлснээр Бурханы ажлыг олж авч чаддаг байсан боловч одоо юмс өөр болсон. Бие махбодтой болсон Бурханы үг байхгүй бол, Түүний үгийн бодит байдал байхгүй бол хүмүүс Бурханы сайшаалыг олж авч чадахгүй бөгөөд бүгд Бурханд таягдан хаягдана. Хэвийн сүнслэг амьдралд хүрэхийн тулд хүмүүс эхлээд Бурханы үгийг идэж ууж, хэрэгжүүлээд, дараа нь энэ суурин дээрээ Бурхантай хэвийн харилцаа тогтоох ёстой. Чи яаж хамтран ажилладаг вэ? Чи Бурханы ардын гэрчлэлд хэрхэн бат зогсдог вэ? Чи яаж Бурхантай хэвийн харилцаа тогтоодог вэ?

Өдөр тутмынхаа амьдралд Бурхантай хэвийн харилцаатай байна уу гэдгээ хэрхэн шалгах вэ:

1. Чи Бурханы Өөрийнх нь гэрчлэлд итгэдэг үү?

2. Чи зүрх сэтгэлдээ Бурханы үг бол үнэн бөгөөд алдаа мадаггүй гэдэгт итгэдэг үү?

3. Чи Түүний үгийг хэрэгжүүлдэг хүн мөн үү?

4. Түүний чамд даалгасан зүйлд чи үнэнч байдаг уу? Түүний даалгаварт үнэнч байхын тулд чи юу хийдэг вэ?

5. Чиний хийдэг бүхэн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханд үнэнч байхын төлөө байдаг уу?

Дээр жагсаасан зүйлсийг ашиглаад чи өнөөгийн энэ үе шатанд Бурхантай хэвийн харилцаатай байгаа эсэхээ үнэлж дүгнэж болно.

Хэрэв чи Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч, Түүний амлалтыг хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсний замыг дагаж чаддаг бол Бурханы хүслийг дагаж байна гэсэн үг. Ариун Сүнсний зам дотор чинь тодорхой байдаг уу? Яг одоо чи Ариун Сүнсний замд нийцүүлэн үйлддэг үү? Чиний зүрх сэтгэл Бурханд ойртож байна уу? Чи Ариун Сүнсний хамгийн шинэ гэрэлтэй хөл нийлүүлэхийг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Бурханы газар дээрх алдрын илрэл болохыг хүсэж байна уу? Бурханы шаарддаг зүйлд хүрэх шийдвэр чамд байдаг уу? Бурханыг үг хэлэх үед дотор чинь хамтран ажиллах шийдвэр болон Бурханыг хангалуун байлгах шийдвэр байдаг бол—хэрвээ энэ нь чиний сэтгэлгээ бол—Бурханы үг чиний зүрх сэтгэлд үр дүнд хүрчээ гэсэн үг. Хэрэв чамд тийм шийдвэр байхгүй бөгөөд эрэлхийлдэг зорилго байхгүй бол зүрх сэтгэлийг чинь Бурхан хөдөлгөөгүй гэсэн үг юм.

Хүмүүс хаанчлалын сургуулилтад албан ёсоор ормогц тэдэнд тавих Бурханы шаардлага илүү өндөр түвшид очдог. Энэ илүү өндөр шаардлагыг юунаас харж болох вэ? Урьд нь, хүмүүст амь байхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр тэд амийг эрж хайж, Бурханы ардууд болохыг, Бурханаар авхуулахыг, Бурханаар төгс болгуулахыг зорьдог. Энэ нь илүү өндөр түвшин бус уу? Үнэндээ, хүмүүст тавьдаг Бурханы шаардлага өмнө байснаасаа илүү энгийн болсон. Хүмүүсээс үйлчлэл үзүүлэгч болохыг, эсвэл үхэхийг шаарддаггүй—Бурханы ард болохыг л шаарддаг. Энэ нь илүү энгийн бус уу? Чиний хийх ёстой ганц зүйл гэвэл зүрх сэтгэлээ Бурханд өргөн барьж, Түүний удирдамжид захирагдах ёстой,тэгвээс бүх зүйл биелнэ. Энэ чамд яагаад тийм хэцүү гэж санагддаг юм бэ? Амь руу орох тухай өнөөдөр ярьсан зүйл өмнөхөөсөө илүү тодорхой байдаг. Урьд нь хүмүүс будлиад, үнэний бодит байдал гэж юу болохыг мэддэггүй байсан. Үнэн хэрэгтээ, Бурханы үгийг сонсох үедээ хариу үйлдэл хийдэг, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгддэг, Бурханы өмнө төгс болгуулж, зан чанараа өөрчилдөг бүх хүн амьтай байдаг. Бурхан үхмэл зүйлсийг бус, амьд оршихуйг хүсдэг; хэрвээ чи үхмэл бол чамд амь байхгүй, Бурхан чамтай ярихгүй, тэр ч бүү хэл чамайг Өөрийн ардын нэг болгон өргөхгүй. Нэгэнт та нар Бурханаар өргөгдөж, Түүнээс ийм агуу ерөөл хүлээн авсан тул та нар бүгд амьтай хүмүүс бөгөөд амьтай хүмүүс Бурханаас ирдэг гэдгийг энэ нь харуулдаг.

Хүний амь зан чанарыг өөрчлөх эрэл хайгуулд хэрэгжүүлэлтийн зам энгийн байдаг. Хэрвээ бодит туршлагаараа чи Ариун Сүнсний одоогийн үгийг дагаж, Бурханы ажлыг туулж чаддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи Ариун Сүнсний хэлсэн бүхнийг дагаж, эрж хайдаг бол Түүнд дуулгавартай нэгэн бөгөөд зан чанарт чинь өөрчлөлт гарна. Хүмүүсийн зан чанар Ариун Сүнсний одоогийн үгээр өөрчлөгддөг; хэрвээ чи өнгөрсөн үеийн хуучин туршлага, дүрэм журамтай үргэлж зууралддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадахгүй. Ариун Сүнсний өнөөдрийн үг бүх хүнээс хэвийн хүн чанарын амьдралд орохыг шаарддаг ч чи гадна талын зүйлд төвлөрсөн хэвээр байж, бодит байдлын талаар төөрөлдөж, нухацтай авч үздэггүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадаагүй нэгэн, Ариун Сүнсний удирдамжийн замд ороогүй нэгэн юм. Зан чанар чинь өөрчлөгдөж чадах эсэх нь Ариун Сүнсний одоогийн үгтэй хөл нийлүүлдэг эсэхээс чинь, чамд жинхэнэ мэдлэг байгаа эсэхээс хамаардаг. Энэ нь та нарын урьд нь ойлгож байсантай адилгүй. Урьд нь чиний ойлгосон зан чанарын өөрчлөлт бол, түргэн шүүдэг чиний хувьд Бурханы сахилгажуулалтаар дамжуулан бодлогогүй ярихаа болих явдал байсан; гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал. Яг одоо хамгийн чухал нь Ариун Сүнсний удирдамжийг дагах явдал: Бурханы хэлсэн бүхнийг дагаж, хэлсэн бүхэнд нь дуулгавартай бай. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг. Урьд нь зан чанарын өөрчлөлтийн тухай яриа нь гол төлөв өөрийгөө хаяж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн дур сонирхлоос ангижрах тухай байсан—энэ нь нэг төрлийн зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы одоогийн үгэнд дуулгавартай байж, Түүний шинэ ажлыг үнэхээр мэдэх явдал гэдгийг одоо хүн бүр мэддэг болжээ. Ийм маягаар, хүмүүсийн өөрсдийнх нь үзлээр будагдсан байсан Бурханы талаарх урьдын ойлголтыг арилгаж болох бөгөөд хүмүүс Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүнд дуулгавартай болж чадна—энэ нь л зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.

Амийн оролтын талаарх хүмүүсийн эрэл хайгуул нь Бурханы үгэнд үндэслэдэг. Урьд нь Түүний үгээс үүдэн бүх зүйл гүйцэлддэг гэж хэлдэг байсан ч хэн ч энэ баримтыг олж хараагүй. Хэрвээ чи одоогийн алхмыг туулбал бүх юм тодорхой болох ба чи ирээдүйн шалгалтуудад зориулан сайн суурь тавих болно. Бурхан юу ч хэллээ гэсэн гагцхүү Түүний үг рүү ороход анхаарлаа төвлөрүүл. Хүмүүсийг гэсгээж эхэлнэ гэж Бурханыг хэлэх үед Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөр. Бурхан хүмүүсээс үхэхийг шаардах үед тэрхүү шалгалтыг хүлээн зөвшөөр. Хэрвээ чи үргэлж Түүний хамгийн шинэ айлдварууд дотор амьдарч байгаа бол эцэст нь Бурханы үг чамайг төгс болгоно. Бурханы үг рүү орох тусам чи төдий чинээ хурдан төгс болгуулна. Би яагаад ахин дахин нөхөрлөл хийж, та нараас Бурханы үгийг мэдэж, Бурханы үг рүү орохыг шаарддаг вэ? Бурханы үгийг эрэлхийлж, туулж, Түүний үгийн бодит байдалд орох үед чинь л Ариун Сүнс чиний дотор ажиллах боломжтой болдог. Тиймээс та нар бүгд Бурханы ажилладаг арга барил бүрд оролцогчид бөгөөд зовлон зүдүүр чинь ямар ч хэмжээтэй байсан бай, эцэст нь бүгд “бэлэг дурсгал” хүртэнэ. Эцсийн төгс төгөлдөрт хүрэхийн тулд чи Бурханы бүх үгэнд орох ёстой. Ариун Сүнс хүмүүсийг төгс болгохдоо нэг талыг баримталдаггүй; Тэрээр хүмүүсийн хамтын ажиллагааг шаарддаг ба хүн бүр Түүнтэй ухамсартайгаар хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Бурхан юу ч хэлдэг бай, Түүний үгэнд ороход л анхаарлаа төвлөрүүл—энэ нь аминд чинь илүү ашиг тустай байх болно. Бүх зүйл та нарын зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг. Бурханы үгэнд орох үед зүрх сэтгэлийг чинь Тэр хөдөлгөж, ажлынхаа энэ алхамд Бурханы хүрэхийг хүсдэг бүхнийг чи ойлгож чадах бөгөөд үүнд хүрэх шийдвэртэй болно. Гэсгээлтийн цаг үед зарим хүн үүнийг ажлын арга барил гэж үзээд, Бурханы үгэнд итгээгүй. Үр дүнд нь тэд цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд ямар нэг зүйлийг олж авч, ойлголгүйгээр гэсгээлтийн цаг үеэс гарч ирсэн юм. Өчүүхэн ч эргэлзэлгүйгээр эдгээр үгэнд үнэхээр орсон, мөн Бурханы үг бол алдаа мадаггүй үнэн бөгөөд хүмүүс гэсгээгдэх ёстой гэж хэлдэг байсан зарим хүн бий. Тэд тэндээ хэсэг хугацаанд тэмцээд, өөрсдийн ирээдүй, хувь заяаг орхисон бөгөөд гарч ирэх үедээ зан чанартаа зарим нэг өөрчлөлт гаргаж, Бурханы талаар илүү гүнзгий ойлголттой болсон байлаа. Гэсгээлтээс гарч ирсэн хүмүүс бүгд Бурханы хайр татам байдлыг мэдэрсэн бөгөөд ажлын энэ алхам бол өөрсдөд нь буун ирж буй Бурханы агуу хайрын биелэл гэдгийг, мөн Бурханы хайрын байлдан дагуулалт, аврал гэдгийг ухаарчээ. Бас тэд Бурханы бодол үргэлж сайн байдаг бөгөөд хүнд Бурханы хийдэг бүхэн үзэн ядалтаас бус, хайраас гардаг гэж хэлсэн юм. Бурханы үгэнд итгээгүй, эсвэл Түүний үгийг анхаараагүй хүмүүс гэсгээлтийн цаг үед цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд үүний үр дүнд Ариун Сүнс тэдэнтэй хамт байгаагүй, тэд юу ч олж аваагүй. Гэсгээлтийн цаг үед орсон хүмүүсийн хувьд, хэдий тэд цэвэршүүлэлт туулсан ч Ариун Сүнс тэдний дотор нуугдмал байдлаар ажиллаж байсан ба үр дүнд нь тэдний амь зан чанар өөрчлөгджээ. Зарим хүн гаднаа маш эерэг, бүхэл өдөржингөө хөөр баяслаар дүүрэн байсан ч Бурханы үгийн цэвэршүүлэлтийн байдалд ороогүй байсан тул огтхон ч өөрчлөгдөөгүй юм, энэ нь Бурханы үгэнд итгээгүйн үр дагавар байв. Хэрвээ чи Бурханы үгэнд итгэдэггүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Бурхан Өөрийнх нь үгэнд итгэдэг бүх хүнд харагддаг ба Түүний үгэнд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Түүний хайрыг олж авч чадна!

Бурханы үгийн бодит байдалд орохын тулд хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэх ёстой. Ингэснээр л амь зан чанарт чинь өөрчлөлт гарна, энэ замаар л чи Бурханаар төгс болгуулж чадна, ийм маягаар Бурханаар төгс болгуулсан хүмүүс л Түүний хүсэлтэй нийцэж чадна. Шинэ гэрлийг хүлээн авахын тулд чи Түүний үгэн дотор амьдрах ёстой. Ганцхан удаа Ариун Сүнсээр хөдөлгөгдөх нь ямар ч нэмэргүй—чи илүү гүн рүү орох ёстой. Ганцхан удаа сэтгэл нь хөдөлсөн хүмүүсийн дотор урам зориг төрж, эрж хайх хүсэлтэй болдог ч энэ нь удаан үргэлжилж чаддаггүй; Ариун Сүнс тэдний сэтгэлийг байнга хөдөлгөх ёстой байдаг. Бурханы Сүнс хүмүүсийн сүнсийг хөдөлгөснөөр хүмүүс амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх байх, мөн Бурханаар сэтгэлээ хөдөлгүүлэхээр зорих зуураа хангалтгүй байдлаа ойлгож, Түүний үгcийг туулах явцдаа өөрсдийнхөө доторх бохир зүйлсийг (өөрийгөө зөвтгөх байдал, биеэ тоосон зан, үзэл гэх мэт) хаях байх гэж найддаг гэдгээ Би урьд нь маш олон удаа дурдаж байсан. Шинэ гэрлийг идэвх санаачилгатайгаар хүлээн авах нь л хангалттай гэж бүү бод—чи бас сөрөг бүхнийг хаях ёстой. Нэг талаар, та нар эерэг талаас орох хэрэгтэй, нөгөөтээгүүр, сөрөг талын бүх бохир зүйлээс ангижрах хэрэгтэй. Дотор чинь ямар бохир зүйл оршсоор байгаа эсэхийг харахын тулд өөрийгөө байнга шалгах ёстой. Хүмүүсийн шашны үзэл, санаа зорилго, итгэл найдвар, өөрийгөө зөвтгөх байдал, биеэ тоосон зан бол бүгд бохир зүйл юм. Шашны ямар үзэлтэйгээ харахын тулд өөрийнхөө доторхыг шинжилж, илчлэлийн талаарх Бурханы бүх үгтэй харьцуулан жиш. Тэдгээрийг үнэхээр танин мэдэх үедээ л чи хаяж чадна. Зарим хүн: “Ариун Сүнсний өнөөгийн ажлын гэрлийг дагахад л одоо хангалттай. Өөр юунд ч санаа зовох хэрэггүй” гэж хэлдэг. Тэгвэл шашны үзлүүд чинь гарч ирэх үед чи яаж тэдгээрээс ангижрах вэ? Бурханы өнөөдрийн үгийг дагах нь энгийн зүйл гэж чи бодож байна уу? Хэрвээ чи шашны хүн мөн бол зүрх сэтгэлд чинь байдаг шашны үзэл, шашин судлалын уламжлалт онол саад учруулж болох бөгөөд эдгээр зүйл гарч ирэх үедээ шинэ зүйлсийг хүлээн авахад чинь саад болдог. Эдгээр нь бүгд бодит асуудал юм. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн үгийг л эрэлхийлдэг бол Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг эрэлхийлэхийн зэрэгцээ чи ямар үзэл, санаа зорилго өвөрлөдгөө, өөрийгөө зөвтгөдөг ямар зан чамд байгааг, ямар зан авир чинь Бурханд дуулгавартай бус байдгийг танин мэдэх ёстой. Энэ бүх зүйлийг танин мэдсэнийхээ дараа чи тэдгээрийг хаях ёстой. Урьдын үйлдэл, зан авирыг чинь орхиулах нь бүхэлдээ Ариун Сүнсний өнөөдөр ярьдаг үгийг дагах боломжийг чамд олгохын төлөө байдаг. Зан чанарын өөрчлөлтөд нэг талаас Бурханы үгээр дамжуулан хүрдэг, нөгөө талаас хүмүүс хамтран ажиллах шаардлагатай байдаг. Үүнд Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлт хоёулаа зайлшгүй шаардлагатай.

Ирээдүйн үйлчлэлийн замдаа чи Бурханы хүслийг хэрхэн биелүүлж чадах вэ? Нэг чухал зүйл бол амийн оролтыг эрэлхийлэх, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх, үнэнд илүү гүн гүнзгий орохоор эрэлхийлэх явдал юм—энэ бол Бурханаар төгс болгуулж, авхуулах зам билээ. Та нар бүгд Бурханы даалгаврыг хүлээн авагч, гэхдээ ямар төрлийн даалгавар вэ? Энэ нь ажлын дараагийн алхамтай холбоотой байдаг; ажлын дараагийн алхам нь бүх орчлон ертөнц даяар хэрэгждэг илүү агуу ажил байх болно. Тиймээс та нар өнөөдөр амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой, ингэснээр ирээдүйд та нар Өөрийн ажлаар дамжуулан Бурхан алдрыг олж авахын жинхэнэ нотолгоо болж, Түүний ирээдүйн ажлын үлгэр жишээ болж магадгүй. Өнөөдрийн эрэл хайгуул тэр чигтээ ирээдүйн ажлын суурийг тавихын төлөө байдаг, мөн Бурханаар ашиглагдаж, Түүнд гэрчлэл хийж чадахын төлөө байдаг. Хэрвээ чи үүнийг эрэл хайгуулынхаа зорилго болговол Ариун Сүнсний өмнө байж чадна. Эрэл хайгуулдаа өндөр зорилго тавих тусам чи төдий чинээ төгс болгуулж чадна. Үнэнийг хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнс төдий чинээ их ажилладаг. Эрэл хайгуулдаа эрч хүчээ зориулах тусам чи төдий чинээ ихийг олж авна. Ариун Сүнс хүмүүсийг дотоод байр байдлынх нь дагуу төгс болгодог. Зарим хүн, Бурханд ашиглагдахыг, эсвэл Түүгээр төгс болгуулахыг хүсэхгүй байна, зүгээр л махан бие нь эсэн мэнд байж, ямар ч золгүй явдал амсахгүй байхыг хүсэж байна гэж хэлдэг. Зарим хүн хаанчлалд орохыг хүсдэггүй мөртөө ёроолгүй нүхэнд унахыг хүсдэг. Тэр тохиолдолд Бурхан хүслийг чинь бас биелүүлж өгнө. Чи юу ч эрэлхийлдэг бай, Бурхан биелүүлнэ. Тэгвэл чи одоо юу эрэлхийлж байна вэ? Төгс болгуулахыг уу? Одоогийн үйлдэл, зан авир чинь Бурханаар төгс болгуулж, Түүгээр авхуулахын төлөө байдаг уу? Чи өдөр тутмын амьдралдаа өөрийгөө байнга ингэж үнэлж дүгнэх ёстой. Хэрэв чи ганцхан зорилгыг эрэлхийлэхэд зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг бол Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Энэ бол Ариун Сүнсний зам юм. Ариун Сүнс хүмүүсийг залж чиглүүлдэг замд хүмүүсийн эрэл хайгуулаар хүрдэг. Чи Бурханаар төгс болгуулж, авхуулахыг хэдий чинээ их хүсэн тэмүүлнэ, Ариун Сүнс чиний дотор төдий чинээ их ажиллана. Эрж хайж чадахгүй байх тусмаа чи улам сөрөг болж, ухарч буцдаг ба Ариун Сүнсний ажиллах боломж төдий чинээ үгүй болдог; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Ариун Сүнс чамайг орхино. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Бурханд ашиглагдахыг хүсэж байна уу? Бурханы үйлдэл та нараар илэрхийлэгдсэнийг орчлон ертөнц дэх бүх зүйлд харуулахын тулд та нар Бурханаар төгс болгуулж, авхуулж, ашиглуулахын төлөө бүхнийг хийхээр хичээх ёстой. Та нар бол бүх зүйлийн эзэн, оршин байгаа бүхний дундаас та нар өөрсдөөрөө дамжуулан гэрчлэл болон алдрыг Бурханд эдлүүлнэ—энэ нь, хамгийн их ерөөгдсөн үеийнхэн гэдгийн чинь нотолгоо юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих