Өдөр тутмын Бурханы үг | “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно” | Эшлэл 594

Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон өөр ямар ч зүйл байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд Өөрийгөө завгүй байлгаж эхэлсэн. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан ба мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогоос болж Бурхан амралтаасаа гарсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол Бурхан дахин хэзээ ч амралтад орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч мөн дутагддаг. Бурхан дахин нэгэнтээ амралтад ороход хүн бас амралтад орох болно. Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл, Сатаны дарамт (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтад орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амрах чадваргүй байсан юм биш. Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино, эсвэл бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, мөн Бурхан ажиллахаа больж, эсвэл хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтад орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан; хорон муу үйлд нь Сатантай нэгддэг хорлонт муу хүмүүс шийтгэгдэж, арчигдан хаягдсан; Бурханд дайсагнасан бүх хүч оршин байхаа больсон. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзралын юу ч байхгүй, ямар ч шударга бус зүйл тохиолдохгүй. Хүмүүс газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжид амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар байдаг. Амрах зуураа Бурхан бүх хүн төрөлхтнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр адилхан ертөнцөд амьдарч чадахгүй, харин хоёуланд нь тус тусын амьдрах байдал байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин тэгэхэд бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн бөгөөд мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай ижил биш. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Тиймээс Бурхан амралтад орох үедээ Бурхан Өөрийн анхдагч байранд буцаж очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээрээс Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтад орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын хоорондох дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар Өөрийн удирдлагын ажил дууссаны дараа Бурхан амралтад орох явдал, хүний бүрэн аврал, амралтад орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх зуураа газар дэлхий дээр амьдарна, харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх зуураа тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэд эцсийн өдрүүдийн агуу гай гамшгуудаар устгагдсан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч мэдэхгүй. Хүмүүс бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтад орох урьдчилсан нөхцөлүүд юм.

“Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Хүн болон Бурханы амрах газар өөр

I

Бурханд Түүний хүрэх газар, хүнд өөрийн очих газар бий. Цорын ганц үнэн тэнгэр дэх Бурханыг шүтдэг хүнийг Бурхан амарч байхдаа чиглүүлсээр байх болно. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн Бурханы хүрэх газарт амьдарч чадахгүй болно. Өөрсдийн амьдрах хэв маягаас болоод Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй. Хүн Бурханы удирдлагын ажлын үр жимс бөгөөд Түүний удирдлагын тусагдахуун билээ. Бурхан бол тэдний Цорын ганц удирдагч, Бурхан, хүн хоёрын мөн чанар өөр билээ.

II

Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амарч байхдаа Бурханыг шүтэн мөргөж дэлхий дээр амьдрана. Бурхан амарч байхдаа хүн төрөлхтнийг удирдана. Бурхан дэлхийгээс биш тэнгэрээс удирдана. Бурхан Сүнс хэвээр, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр өөр амрах хэв маягтай. Бурхан амарч байхдаа хүмүүс дунд илрэх бол хүн төрөлхтөн амрахдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн орны жаргалыг эдлэх болно, тэнгэрийн орны жаргалыг эдлэх болно.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент