Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм

Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй гэж ах эгч нарын нэг нь ч хэлэхгүй гэдэгт Би итгэж байна. Есүсийг харахаас өмнө буюу бие махбодтой болсон Бурханыг харахаас өмнө та нарт тухайлбал Есүсийн гадаад төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэтийн талаар олон бодол байх болно. Гэсэн хэдий ч, Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл чинь даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй ч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч илүү тэвчишгүй юм. Чи Христийг үхэшгүй мөнхийн бурхан мэргэн хүн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. энэ нь хүний буруу биш гэж үү? Одоо ч гэсэн та нарын итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харахад зохистой гэж та нар бодож байгаа, гэхдээ Би та нарыг бодитой барьцтай зүйлээр өөрсдийгөө зэвсэглээсэй гэж ятгаж байна! Учир нь өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүсийн олонх нь бүтэлгүйтсэн; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын бүтэлгүйтлийн шалтгаан юу вэ? Чухамдаа энэ нь, та нарын үзэлд эрхэм дээд, хүндлүүштэй Бурхан байдагт оршино. Гэхдээ үнэн бол хүний хүссэнээр байдаггүй. Христ эрхэм дээд бишээр зогсохгүй харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй жирийн л нэг хүн; Тэр тэнгэр лүү дээш одож чадахгүйгээс гадна, газар дээр ч чөлөөтэй хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хийж, Түүнтэй хайхрамжгүй ярилцаж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Та нар аль хэдийн ирсэн Христийг энгийн хүн мэт үзэж, Түүний үгийг жирийн хүнийх шиг үздэг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй, харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.

Христтэй холбогдохоосоо өмнө чиний зан чанар бүхэлдээ өөрчлөгдсөн гэж чи итгэж байж болох юм, чи өөрийгөө Христийн үнэнч дагалдагч гэж итгэж байж болох юм, чи мөн Христээс ерөөл авах хамгийн зохистой нэгэн хэмээн итгэж байж болох юм. Учир нь чи олон замаар аялж, ихээхэн ажил хийж, арвин их үр жимс гаргасан, иймээс чи эцэст нь титмийг авах нэгэн байх учиртай. Гэсэн ч чиний мэдэхгүй нэг үнэн байгаа: Хүний ялзарсан зан чанар, тэрслүү байдал, эсэргүүцэл нь Христийг харах үед ил болдог ба ийм үед илэрсэн тэрслүү байдал, эсэргүүцэл нь юу юунаас илүү бүрэн дүүрэн, туйлын байдаг. Учир нь Христ хүний Хүү бөгөөд энгийн хүн чанартай тул хүн Түүнийг хүндэлж дээдэлдэггүй. Бурхан махан биед амьдардаг тул хүний тэрслүү байдал гэрэлд бүрэн дүүрэн тод томруунаар гарч ирдэг. Иймд Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү зан чанарыг ил гаргаж хүний уг чанарыг илчилсэн юм гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” ба “чоныг үүрнээс нь гаргах” гэж хэлдэг. Чи өөрийгөө Бурханд үнэнч гэж хэлж чадах уу? Бурханд чи туйлын дуулгавартай байдлыг харуулдаг гэж хэлж чадах уу? Чи тэрслүү биш гэж хэлж чадах уу? Зарим хүмүүс ингэж хэлдэг: Бурхан миний эргэн тойрныг бүтээх болгонд би үргэлж дуулгавартай байж хэзээ ч гомдоллодоггүй. Үүнээс гадна, би Бурханы тухай ямар ч үзэл агуулдаггүй. Зарим хүмүүс ингэж хэлдэг: Бүх ажил Бурханаас надад даалгагдсан, би бүх чадвараа дайчилдаг бөгөөд хэзээ ч хуумгай, хайхрамжгүй ханддаггүй. Тэгвэл Би та нараас үүнийг асууя: Түүний хажууд амьдрахдаа та нар Христтэй нийцэлтэй байж чадах уу? Та нар хэр удаан нийцэлтэй байх вэ? Нэг өдөр үү? Хоёр өдөр үү? Нэг цаг уу? Хоёр цаг уу? Та нарын итгэл үнэхээр магтууштай, гэхдээ та нарт тийм ч их тэсвэртэй байдал байдаггүй. Үнэхээр Христтэй хамт амьдрах үед чиний өөрийгөө зөвтгөх байдал, өөрийгөө чухалд тооцох явдал үг, үйлдлээр чинь аажмаар ил гарч ирнэ, иймээс чиний хэмжээлшгүй их хүсэл, дуулгаваргүй байдал, сэтгэл дундуур байдал аяндаа илчлэгдэнэ. Эцэст нь, чиний биеэ тоосон байдал улам их болох ба чи Христтэй ус гал хоёр шиг нийцэлгүй болох үед чиний уг чанар бүхэлдээ ил болно. Тэр үед чиний үзэл халхлагдаж, далдлагдахаа болино. Чиний гомдол ч гэсэн аяндаа илэрхийлэгдэх ба чиний өөдгүй олиггүй хүн чанар бүхэлдээ ил гарна. Гэсэн хэдий ч, чи өөрийнхөө тэрслүү байдлыг үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд чи, ийм Христийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй, Тэр хүнд хэт хатуу чанга ханддаг бөгөөд хэрвээ Тэр арай өөр, илүү эелдэг Христ байсан бол Түүнд бүрэн захирагдах байсан гэж итгэдэг. Тэрслүү байдалд чинь шалтгаан байгаа ба Христ та нарыг тодорхой хэмжээнд хүртэл шахамдуулсан үед л Түүний эсрэг тэрсэлдэг гэж та нар итгэдэг. Та нар Христийг Бурхан гэж үздэггүй, мөн Түүнд дуулгавартай байх огтхон ч бодолгүй гэдгээ хэзээ ч ухаарч байгаагүй. Эсрэгээрээ, чи Христээс оюун санааны чинь дагуу ажиллахыг зөрүүдлэн шаарддаг бөгөөд тийнхүү хийгдээгүй ямар ч ажлын тухайд чи Тэр бол Бурхан биш, харин хүн гэж итгэдэг. Та нарын олонх чинь Түүнтэй ийм маягаар тэмцэлдээгүй гэж үү? Та нарын итгэдэг нэгэн хэн юм бэ? Та нар хэрхэн эрж хайдаг вэ?

Та нар Христийг байнга л харахыг хүсдэг боловч өөрсдийгөө ингэж өргөмжлөхгүй байхыг Би та нарт уриалж байна; хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар ёрын муу, биеэ тоосон байдал, тэрслүү байдлаар дүүрэн байдаг учраас Христийг харах үед уг чанар чинь чамайг сүйрүүлж чамд үхэх ял оноох болно. Ах (эсвэл эгч) нартай харьцах харилцаа чинь чиний талаар ихийг харуулахгүй байж болох ч Христтэй харилцах үед энэ нь тийм ч энгийн биш. Ямар ч үед, чиний үзэл үндэслэж, биеэ тоосон байдал чинь соёолж, тэрслүү байдал чинь инжир жимс гаргана. Ийм хүн чанартай чи Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ? Өдөр бүр, хором бүрд чи үнэхээр Түүнд Бурхан шиг хандаж чадах уу? Чи үнэхээр Бурханд дуулгавартай байх бодит байдалтай байх уу? Та нар зүрх сэтгэл доторх эрхэмсэг дээд Бурханыг Ехова хэмээн шүтэн мөргөдөг боловч нүдэнд үзэгдэх Христийг хүн гэж үздэг. Та нарын мэдрэхүй хэт доогуур, хүн чанар чинь хэт дорд! Та нар Христийг үүрд Бурхан гэж үзэх чадваргүй; эсрэгээрээ, та нарт таатай санагдах үед Түүнийг зүгээр л өөр лүүгээ татаж авчраад Бурхан хэмээн шүтэн мөргөдөг. Ийм учраас Би та нарыг Бурханд итгэгчид биш, харин Христтэй тэмцэлддэг хүмүүсийн хамсаатан гэж хэлдэг. Бусдад сайхан сэтгэл гаргадаг хүн хүртэл хариугаа авдаг, гэтэл та нарын дунд ийм ажил хийдэг Христ хүнээр хайрлагддаг ч үгүй, хариу шагнал авдаг ч үгүй, мөн Тэр хүний дуулгавартай байдлыг ч хүртдэггүй. Хамгийн гунигтай зүйл энэ биш гэж үү?

Бурханд итгэсэн энэ бүх он жилүүддээ чи хэнийг ч харааж, муу зүйл хийж байгаагүй байж болох ч Христтэй харилцахдаа чи үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ үйлдэж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; иймээс Би чамайг дэлхийн хамгийн зальжин, хортой нэгэн гэж хэлдэг. Хэрэв чи ялангуяа садан төрөл, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), охид хөвгүүд, эцэг эхдээ эелдэг зөөлөн, үнэнч байгаад бусдыг хэзээ ч ашигладаггүй боловч Христтэй нийцэлтэй эвтэй байж чаддаггүй бол хэдий чи бүх хөршөө туслан дэмжиж, аав ээжийгээ сайн асарч, гэр орноо гайгүй сайн авч явсан ч Би чамайг хорон муу бас зальжин гэж хэлсээр л байдаг. Чи хүнтэй нийцэлтэй байж, зарим нэг сайн үйл хийдэг ч өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чиний сайхан сэтгэл Тэнгэрийн ерөөлийг хулгайлж чадна гэж чи итгэж байна уу? Сайн үйлс чиний дуулгавартай байдлыг орлоно гэж чи бодож байна уу? Та нарын хэн нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд бүгдэд чинь Христийн энгийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг. Тэгсэн хэрнээ та нар Бурханд дуулгавартай байдаг гэж байнга зарладаг. Та нарынх шиг ийм итгэлд тохирох цээрлүүлэлт ирэх болно. Гоё сайхан хоосон төөрөгдлөөр өөрийгөө өөгшүүлж, Христийг харна гэж хүсэхээ боль, учир нь та нарын биеийн хэмжээ хэт жаахан бөгөөд тиймээс та нар Түүнийг харах ч үнэ цэнэгүй. Өөрийн тэрслүү зангаа бүрэн хаяж Христтэй эвтэй байсан цагт л Бурхан чамд аяндаа харагдана. Засалт эсвэл шүүлтийг туулахгүйгээр хэрвээ чи Бурханыг харах гэж очвол гарцаагүй Бурханы дайсан болж сүйрэл хоосролд орно. Хүний уг чанар төрөлхөөсөө Бурханд дайсагнадаг, учир нь бүх хүн Сатанаар бүрэн ялзруулагдсан билээ. Ялзарсан хүн Бурхантай харилцсанаас ямар ч сайн зүйл гарахгүй. Хүний бүх үйлдэл ба үг ялзралыг нь гарцаагүй ил гаргана; Бурхантай харилцах үед хүний тэрслүү байдал бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүй Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, бас голдог; улмаар хүн бүр аюултай байдалд орох болно. Энэ байдал үргэлжилбэл тэрээр шийтгэл хүртэх нэгэн болж хувирна.

Зарим хүн, хэрвээ Бурхантай харилцах харилцаа нь маш аюултай бол Бурханаас зайгаа барьсан нь ухаалаг явдал байх болно гэж боддог. Тэгвэл тийм хүмүүс юу хүлээж авч чадах бол? Тэд Бурханд үнэнч байж чадах болов уу? Бурхантай харилцах үнэндээ хэцүү, гэхдээ энэ нь бүхэлдээ хүн ялзарсан учраас болж байгаа болохоос биш Бурхан хүнтэй харилцаж чадахгүйгээс болж байгаа биш юм. Өөрсдийнхөө тухай мэдэх үнэнд илүү их хүч чармайлт гаргавал та нарт дээрсэн. Яагаад та нар Бурханы ивээл соёрхолыг нь олж авч чадахгүй байгаа юм бэ? Яагаад зан чанар чинь Түүний хувьд зэвүүн, жигшмээр байдаг юм бэ? Үг чинь яагаад Түүний хувьд зэвүүцмээр байдаг юм бэ? Өчүүхэн үнэнч зангийнхаа төлөө та нар өөрсдийгөө магтаж, өчүүхэн золиос гаргасныхаа төлөө шагнал хүсдэг; яльгүй дуулгавартай байсныхаа төлөө бусдыг дорд үзэж, ядуухан ажил хийснийхээ төлөө Бурханд дээрэнгүй ханддаг. Бурханыг хүлээж авсныхаа төлөө эд баялаг, бэлэг сэлт, магтаал сайшаал авахыг хүсдэг. Ганц хоёрхон зоос өгөхдөө сэтгэл чинь өвддөг; арвыг өгөхдөө та нар ерөөл хүртэж, бусдаас онцгойрохыг хүсдэг. Та нарынх шиг хүн чанарын талаар ярих бүү хэл сонсох ч эвгүй юм. Та нарын үг, үйлдлээс магтууштай зүйл юу байна вэ? Үүрэг даалгавараа биелүүлдэг ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг ба дагадаг хүмүүс; Бурханыг хүлээж авдаг бас авдаггүй хүмүүс; өгдөг ба өгдөггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт; ийм бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ нь та нарт инээдэмтэй санагдахгүй байна гэж үү? Бурханд итгэдэг гэдгээ та нар гарцаагүй мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар үнэ цэнэгүй гэдгээ гарцаагүй мэдэж байдаг ч сайрхуу хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтол мэдрэмж чинь тийм болсон гэдгээ та нар мэдрэхгүй байна гэж үү? Ийм мэдрэмжтэй байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Одоо та нар өөрийнхөө төлөө санаа зовохгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэж чадахааргүй болсон. Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Та нарын итгэл хөгийн биш гэж үү? Чи ирээдүйтэйгээ яаж харьцах вэ? Чи тийшээ явах замаа яаж сонгох вэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?