Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 464
Хүн Надад итгэдэг боловч Надад гэрчлэл хийж чаддаггүй, Өөрийгөө таниулахаас минь өмнө Намайг гэрчилж ч чадахгүй. Хүмүүс зөвхөн намайг...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна
Төгс Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон, бидний Бурхан хаанчилж байна! Төгс Хүчит Бурхан хөлөө Чидун уулан дээр тавьжээ. Хэчнээн үзэсгэлэнтэй сайхан бэ! Сонсоцгоо! Харуул бид дуу хоолойгоо өргөнө; бид хамтдаа дуулна, учир нь Бурхан Сионд эргээд ирчихсэн. Бид Иерусалимын эзгүйрлийг өөрсдийн нүдээр харж байна. Баярлан хөөрч, хамтдаа дуулцгаа, учир нь Бурхан бидэнд тайтгарал авчирч, Иерусалимыг золин аварсан. Бурхан бүх үндэстний нүдэн дээр ариун мутраа ил болгож, Бурханы үнэн бие гарч ирлээ! Газар дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг харлаа.
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны бүх нууцыг илчлэхээр долоон Сүнс Таны сэнтийгээс бүх чуулган руу илгээгдлээ. Та алдрын сэнтийдээ сууж, хаанчлалаа удирдаж, шударга ёс, үнэн зөвөөр түүнийгээ бат бөх, тогтвортой болгосон; Та бүх улс үндэстнийг Өөрийнхөө өмнө буулган авсан. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та хаадын бүсийг суллаж, хотын хаалгыг Өөрийнхөө өмнө хэзээ ч хаагдахгүйгээр цэлийтэл нээсэн. Учир нь Таны гэрэл ирчихсэн, Таны алдар мандан, гэгээн гэрлээ цацруулж байна. Газар дэлхийг харанхуй нөмөрч, өтгөн харанхуй ард иргэдийн дээр байна. Өө, Бурхан минь! Гэхдээ Та илэрч, гэрлээ бидэн дээр тусгасан, Таны алдар бидэн дээр харагдах болно; бүх үндэстэн Таны гэрэлд ирж, хаад Таны гялбаанд ирэх болно. Та нүд бэлчээн, эргэн тойрноо хардаг: Таны хөвгүүд өмнө тань цуглаж, хаа холоос ирдэг; Таны охид тэврүүлэн явдаг. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны агуу хайр биднийг шүүрэн авсан; хаанчлалынхаа зам дээр Та биднийг дагуулан явж, Таны ариун үг бидэнд шингэдэг.
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Бид Танд талархаж, Таныг магтъя! Бид чин үнэнч, тайван, бүрэн зүрх сэтгэлээр Таныг хүндэлж, Таныг гэрчилж, Таныг өргөмжилж, Танд дуулъя. Нэгэн санаа бодолтой байж, хамтдаа босгон байгуулагдъя, удалгүй Та биднийг Таны зүрх сэтгэлийн дагуу, Танаар ашиглагддаг хүмүүс болгох болтугай. Таны хүсэл газар дэлхий дээр саадгүй биелээсэй гэж бид хүсэж байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 25-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хүн Надад итгэдэг боловч Надад гэрчлэл хийж чаддаггүй, Өөрийгөө таниулахаас минь өмнө Намайг гэрчилж ч чадахгүй. Хүмүүс зөвхөн намайг...
Хэрвээ хүмүүс мөс чанарынхаа мэдрэмжид л найддаг бол Бурханы хайр татам байдлыг мэдэрч чадахгүй. Зөвхөн мөс чанартаа найддаг бол Бурханыг...
Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан...
Одоогийн үе шатанд эхлээд үнэнийг мэдээд, дараа нь үүнийгээ хэрэгжүүлэх, мөн цаашид үнэний жинхэнэ утгаар өөрийгөө зэвсэглэх нь нэн чухал...