Цор ганц Бурхан Өөрөө VIII Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (II) (Хоёрдугаар хэсэг)

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин

3. Дуу чимээ

Гурав дахь зүйл нь юу вэ? Энэ нь бас хүний хэвийн амьдрах орчинд байх ёстой зүйл юм. Энэ нь бас бүх зүйлийг бүтээх үедээ Бурханы шийдвэрлэх ёстой болсон зүйл юм. Энэ нь Бурханд, мөн хүн бүхэнд нэн чухал зүйл юм. Хэрвээ Бурхан үүнийг зохицуулаагүй байсан бол энэ нь хүн төрөлхтний амьдралд маш том саад бартаа болох байв. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний бие болон амьдралд тун их нөлөө үзүүлэх байсан ба ийм орчинд хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүйд хүрэх байсан юм. Ийм орчинд дахь бүх амьд зүйл амьд үлдэж чадахгүй гэж хэлж бас болно. Тэгэхээр энэ зүйл юу вэ? Энэ бол дуу чимээ. Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба бүх зүйл Бурханы гарт амьдардаг. Бурханы нүдэнд, бүх зүйл хөдөлж, амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүрийн оршин тогтнолд үнэ цэн, утга учир байдаг. Тэдний бүгдийнх нь оршин тогтнолын ард зайлшгүй хэрэгцээ бий гэсэн үг юм. Бурханы нүдээр юм бүхэн амьтай байдаг; тэд нэгэнт бүгд амьтай агаад хөдөлж байгаа болохоор дуу чимээ гаргана. Жишээ нь, дэлхий байнга эргэж байна, нар байнга эргэж байна, сар ч бас байнга эргэж байна. Бүх зүйлийн үржил, хөгжил болон хөдөлгөөнөөс дуу чимээ байнга гарч байгаа. Газар дээрх зүйлс байнга өсөн үржиж, хөгжиж, хөдөлж байна. Жишээлбэл, уулсын суурь хөдөлж, нүүж байхад далай тэнгисийн гүнд орших амьд зүйлс цөм нүүн шилжиж, сэлж байдаг. Эдгээр амьд зүйл, Бурханы нүдэн дэх бүх зүйл бүгд тасралтгүй, хэвийн, тогтмол хөдөлгөөнд байдаг гэсэн үг юм. Тэгэхээр эдгээр зүйлийн нууцхан үржил, хөгжил, хөдөлгөөн юу авчрах вэ? Хүчирхэг дуу чимээ. Дэлхийгээс гадна төрөл бүрийн гараг ч бас байнга хөдөлгөөнд байдаг бөгөөд эдгээр гараг дээрх амьд зүйлс, организмууд мөн байнга үржиж, хөгжин хөдөлгөөнд байдаг. Өөрөөр хэлбэл, амьтай, амьгүй бүх зүйл Бурханы нүдэнд байнга урагшлан хөдөлж байдаг ба үүний зэрэгцээ бас дуу чимээ гаргаж байдаг. Бурхан эдгээр дуу чимээг бас шийдвэрлэсэн юм. Яагаад эдгээр дуу чимээг шийдвэрлэх болсон шалтгааныг та нар мэдэх ёстой, тийм үү? Нисэх онгоцонд ойртох үед чинь онгоцны нүргээнтэй дуу чимээ чамд ямар нөлөө үзүүлэх вэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чих чинь дүлийрнэ. Чиний зүрх үүнийг тэсэж чадах уу? Зүрх муутай зарим нь үүнийг тэсэж чадахгүй. Мэдээж, хэрвээ хэт удаан үргэлжилбэл зүрх сайтай хүмүүс ч үүнийг тэсэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чих ч бай, зүрх ч бай, хүний биед үзүүлэх дуу чимээний нөлөөлөл нь хүн нэг бүрд тун их бөгөөд эдгээр дуу чимээ хэт чанга бол хүмүүст хор хөнөөл учруулна. Тиймээс бүх зүйлийг бүтээх үедээ болон тэдгээр нь хэвийн ажиллаж эхэлсний дараа Бурхан эдгээр дуу чимээг—хөдөлгөөнд буй бүх зүйлийн дуу чимээг зохих ёсоор шийдвэрлэсэн юм. Энэ нь бас хүн төрөлхтөнд зориулсан орчныг бүтээх үедээ Бурханы заавал анхаарах зүйлсийн нэг байсан билээ.

Юун түрүүнд, дэлхийн гадаргаас агаар мандал хүртэлх өндөр нь дуу чимээнд нөлөөлнө. Түүнчлэн хөрсөн дэх хоосон орон зайн хэмжээ бас дуу чимээг шийдвэрлэж, үүнд нөлөөлнө. Тэгээд дуу чимээнд нөлөөлөх янз бүрийн газар зүйн орчны уулзвар бас бий. Өөрөөр хэлбэл, Бурхан зарим дуу чимээнээс салах тодорхой аргуудыг ашигладаг ба ингэснээр хүмүүсийн чих болон зүрх тэсвэрлэж чадах орчинд хүмүүс амьд үлдэж чадах юм. Эс бөгөөс хүн төрөлхтний оршин тогтнолд дуу чимээ асар их саад учруулна; мөн тэдний амьдралд ноцтой бэрхшээл учруулна. Энэ нь тэдний хувьд том асуудал болно. Өөрөөр хэлбэл, Бурхан газар, агаар мандал, янз бүрийн газар зүйн орчныг бүтээхдээ маш нарийн хандсан. Энэ бүхэнд Бурханы мэргэн ухаан агуулагддаг. Хүн төрөлхтөн үүнийг дэндүү нарийн ойлгох шаардлагагүй. Тэд Бурханы үйл хэрэг энд багтсан гэдгийг л мэдэх хэрэгтэй. Одоо та нар Надад хэлээч, Бурханы хийсэн энэ ажил шаардлагатай байсан уу? Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний амьдрах орчин болон тэдний хэвийн амьдралыг хадгалахын тулд дуу чимээг маш чамбай зохион байгуулсан нь чухал байсан уу? (Тийм.) Хэрвээ энэхүү ажил чухал байсан бол энэ өнцгөөс, Бурхан бүх зүйлийг хангахын тулд ийм арга хэрэглэсэн гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг ийм нам гүм орчноор хангаж, үүнийг бүтээсэн, ингэснээр хүний бие ийм орчинд тун хэвийн байдлаар, ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр амьдарч чадна, ингэснээр хүн төрөлхтөн хэвийн оршин байж, амьдарч чадна. Энэ нь хүн төрөлхтнийг хангадаг Бурханы арга замын нэг мөн үү? Бурханы хийсэн энэ зүйл маш чухал байсан уу? (Тийм.) Энэ маш чухал байсан. Тэгэхээр та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Хэдийгээр та нар үүнийг Бурханы үйл хэрэг байсан гэж мэдэрч чадахгүй, мөн Бурхан тухайн үед үүнийг хэрхэн хийснийг мэдэхгүй ч гэсэн, Бурхан энэ зүйлийг хийх нь шаардлагатай байсныг та нар мэдэрч байна уу? Та нар үүнд шингэсэн Бурханы мэргэн ухаан, чин сэтгэлийн хүчин чармайлтыг мэдэрч чадаж байна уу? (Тийм.) Зүгээр л үүнийг мэдэрч чаддаг байхад болно. Энэ хангалттай. Хүмүүсийн мэдэрч, харж чаддаггүй олон зүйлийг Бурхан бүх зүйлийн дунд хийсэн. Би үүнийг энд дурдаж байгаагийн зорилго бол та нарыг ердөө л Бурханы үйл хэргийн тухай зарим мэдээллээр хангах, тэгснээр та нар Бурханыг мэдэж чаддаг болох явдал юм. Бурханыг илүү сайн мэдэж, ойлгоход эдгээр сэжүүр та нарт тусалж чадна.

4. Гэрэл

Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдтэй холбоотой—тэр нь гэрэл юм. Энэ ч бас маш чухал. Чи тод гэрэл харж, уг гэрлийн гялбаа тодорхой нэг хэмжээнд хүрэхэд нүд чинь сохорно. Эцсийн эцэст хүний нүд бол махан биеийн нүд. Энэ нь цочролыг тэвчиж чадахгүй. Нар луу шууд ширтэж зүрхлэх хүн бий юу? Зарим хүн оролдож үзсэн бөгөөд хэрвээ тэд нарны шил зүүж байгаа бол яах ч үгүй—гэхдээ багаж хэрэгсэл ашиглах шаардлагатай. Хүний энгийн нүд багаж хэрэгсэлгүйгээр нар луу шууд эгцэлж хараад, шууд ширтэх ямар ч чадваргүй. Гэхдээ Бурхан хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрахын тулд нарыг бүтээсэн бөгөөд энэ гэрэл ч бас Түүний анхаарал тавьсан зүйл юм. Бурхан зүгээр л нарыг бүтээж дуусаад, хаа нэгтээ тавьж, дараа нь үл тоосон юм биш; Бурхан юмыг ингэж хийдэггүй. Тэрээр үйлдэлдээ тун анхааралтай байдаг ба нэгд нэггүй бодож үздэг. Бурхан хүн төрөлхтөнд харах нүд заяасан, бас хүний харж чадах гэрлийн үзүүлэлтийг ч урьдчилан тогтоосон юм. Гэрэл хэтэрхий бүдэг байвал хэрэггүй байх байв. Хүмүүс өмнөө байгаа хуруугаа ч харж чадахааргүй маш харанхуй байх үед нүд нь чиг үүргээ алдаж, ямар ч хэрэггүй байдаг. Хэтэрхий тод гэрэлтэй газар хүний нүдэнд тэвчишгүй байх бөгөөд юу ч харж чадахгүй. Иймээс хүн төрөлхтний амьдарч буй орчинд Бурхан, хүний нүдэнд тохиромжтой хэмжээний гэрэл өгсөн. Энэ гэрэл хүмүүсийн нүдийг өвтгөж, гэмтээхгүй. Түүнчлэн энэ нь хүмүүсийн нүдний чиг үүргийг алдагдуулахгүй. Ийм учраас Бурхан нар болон дэлхийн эргэн тойронд үүл нэмсэн бөгөөд мөн хүмүүсийн нүд, эсвэл арьсыг гэмтээж болох гэрлийг агаарын нягтшил ер нь шүүж чаддаг. Энэ нь харилцан уялдаатай. Цаашилбал, Бурханы бүтээсэн газар дэлхийн өнгө нарны гэрэл болон бүх төрлийн гэрлийг мөн ойлгодог бөгөөд хүний нүдийг тавгүйтүүлдэг гэрлийн гялбааны тэр хэсгийг арилгадаг. Ингэснээр хүмүүс гадуур явж, амьдрал ахуйгаа амжуулахдаа байнга тас хар шил зүүх шаардлагагүй юм. Энгийн нөхцөлд хүний нүд харааныхаа цар хүрээнд юм харж чаддаг ба гэрэл саад болохгүй. Өөрөөр хэлбэл, энэ гэрэл хэт хурц юм уу, хэт бүдэг байж болохгүй: Хэрвээ хэт бүдэг байвал хүний нүд гэмтэж, удалгүй харж чадахаа болино; хэрвээ хэт хурц байвал хүмүүсийн нүд үүнийг тэсэж чадахгүй. Хүмүүст байх ёстой яг энэ гэрэл нь хүний нүд харахад тохиромжтой байх ёстой бөгөөд гэрлээс болж хүний нүдэнд учрах хор хөнөөлийг Бурхан янз бүрийн аргаар хамгийн бага болгожээ; энэхүү гэрэл хүний нүдэнд тустай, эсвэл халгаатай байж болох ч хүмүүс амьдралынхаа төгсгөл хүртэл нүдээрээ харах хангалттай боломж бий. Бурхан үүнийг сайтар бодолцоогүй гэж үү? Харин диавол Сатан иймэрхүү зүйлийг хэзээ ч бодолцож үзэлгүйгээр үйлддэг. Сатан байвал, гэрэл үргэлж нэг бол хэт хурц, эсвэл хэт бүдэг байдаг. Сатан ийнхүү үйлддэг.

Бурхан харах, сонсох, амтлах, амьсгалах, мэдрэх … гээд хүний биеийн бүх талд тааруулан хүн төрөлхтний амьдралын дасан зохицох чадварыг дээд цэгт хүргэхийн тулд эдгээр зүйлийг хийсэн, ингэснээр тэд хэвийн амьдарч, цааш үргэлжлүүлж чадах юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн одоогийн ийм амьдрах орчин нь тэдний оршин тогтнолд хамгийн тохиромжтой, ашигтай амьдрах орчин мөн. Зарим хүмүүс энэ нь их юм биш, бүгд тун энгийн гэж бодож магадгүй. Дуу чимээ, гэрэл, агаар нь хүмүүсийн төрөхдөө л мэдэрдэг зүйл, төрсөн мөчөөсөө л тэдний эдэлдэг зүйл. Гэхдээ тэдний эдэлж байгаа эдгээр зүйлийн цаана Бурхан юу хийсэн гэдгийг тэд мэдэж, ойлгох хэрэгтэй. Эдгээр зүйлийг ойлгох, эсвэл мэдэх хэрэгтэй гэж чамд санагдаж байгаа эсэхээс үл хамааран, товчхондоо Бурхан эдгээр зүйлийг бүтээхдээ нарийн бодол, төлөвлөгөө, тодорхой санаатай байсан. Тэр хүн төрөлхтнийг зүгээр л, санаандгүй, бодож үзэлгүйгээр ийм амьдрах орчинд тавьчхаагүй. Та нар Намайг энэ жаахан зүйлсийн талаар дэндүү дэвэргэн ярьж байна гэж бодож магад, гэхдээ Миний үзэл бодлоор бол хүн төрөлхтөнд Бурханы өгсөн юм бүхэн хүн төрөлхтний оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай. Энд Бурханы үйл хэрэг байдаг.

5. Агаарын урсгал

Тав дахь зүйл юу вэ? Энэ зүйл хүн бүрд өдөр тутам маш их холбоотой бөгөөд энэ харилцаа маш чухал юм. Үүнгүйгээр хүний бие энэ материаллаг ертөнц дээр амьдарч чадахгүй. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг нь бүх хүний ойлгодог үг байх. Тэгэхээр агаарын урсгал гэж юу вэ? Урсаж буй агаарыг “агаарын урсгал” гэж хэлж болох юм. Агаарын урсгал бол хүний нүд харж чаддаггүй салхи юм. Энэ нь бас хий шилжин хөдлөх байдал мөн. Гэхдээ ямар агаарын урсгалын талаар бид энд голчлон ярьж байна вэ? Та нар Намайг хэлмэгц ойлгоно. Дэлхий эргэхдээ уулс, далай тэнгис хийгээд бүх зүйлийг тээдэг бөгөөд тийн эргэхэд хурд бий. Чи эргэлдэж байгааг нь мэдрэхгүй байлаа ч гэсэн, эргэдэг нь үнэн. Үүний эргэлт юу үүсгэдэг вэ? Чамайг гүйхэд чихэнд чинь салхи мэдрэгддэг үү? Хэрвээ чамайг гүйхэд салхи үүсэж байгаа бол дэлхий эргэх үед салхины хүч байхгүй байж яаж болох юм бэ? Дэлхий эргэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Дэлхий хөдөлгөөнд оршин, тодорхой хурдаар эргэлдэж байхад газар дээрх бүх зүйл ч бас байнга өсөн үржиж, хөгжиж байдаг. Тиймээс тодорхой хурдаар хөдлөх нь аяндаа агаарын урсгалыг бий болгоно. Агаарын урсгал гэж ийм юм. Энэ агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү? Энгийн хар салхи тийм ч хүчтэй биш боловч дайрсан тохиолдолд хүмүүс хөдөлгөөнгүй зогсож чадахгүй ба салхинд алхахад хэцүү байдаг. Ганц алхахад ч төвөгтэй байдаг. Салхи маш хүчтэй, зарим хүн салхинд туугдаж, юманд тулаад, хөдөлж чаддаггүй. Энэ бол нэг төрлийн агаарын урсгалын хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөө юм. Хэрвээ газар дэлхий бүхэлдээ тал газраар дүүрэн байсан бол дэлхийн эргэлт болон бүх зүйлийн тодорхой хурдтай хөдөлгөөнөөс болж үүсэх агаарын урсгалыг тэсэхэд хүний биед туйлын хэцүү байх байлаа. Үүнийг зохицуулахад туйлын хэцүү байх байсан. Тийм байсан бол агаарын урсгал хүн төрөлхтөнд зөвхөн хор хөнөөл төдийгүй сүйрэл учруулах байлаа. Ийм орчинд хэн ч амьд үлдэж чадахгүй байх байсан. Ийм учраас тийм агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд Бурхан өөр өөр газарзүйн орчныг бий болгосон—өөр өөр орчинд агаарын урсгал сулран, чиглэл, хурд, хүчээ өөрчилдөг. Тийм учраас хүмүүс янз бүрийн газар зүйн орчин болох уулс, уул нуруу, хээр тал, толгод, голын сав газар, хөндий, өндөрлөг газар, гол мөрнийг хардаг билээ. Бурхан энэ янз бүрийн газар зүйн орчныг ашиглан агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг, ийм арга хэрэглэн үүнийг сааруулж, тохиромжтой салхины хурд, чиглэл, хүч болгож бууруулах буюу зохицуулдаг, ингэснээр хүмүүс хэвийн амьдрах орчинтой байж чадах юм. Ингэх шаардлагатай юу? (Тийм ээ.) Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханд бол хялбар, учир нь Бурханы нүд бүх зүйлийг ажиглаж байдаг. Хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь Түүний хувьд хэтэрхий энгийн, хэтэрхий хялбар юм. Тиймээс Бурханы бүтээсэн ийм орчинд, бүх зүйлийн дундах юм нэг бүр зайлшгүй чухал билээ. Бүгдийнх нь оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага бий. Гэсэн хэдий ч Сатан болон ялзарсан хүн төрөлхтөн ийм үндсэн зарчмыг ойлгодоггүй. Тэд зогсолтгүйгээр сүйтгэж, нээж, уулсыг тэгшилж хавтгайлж, хавцлыг дүүргэж, бетонон ширэнгэ бүтээх гэж тэгш газар дээр тэнгэр баганадсан барилга барихаар хоосон мөрөөдсөөр байдаг. Хүн төрөлхтөн Өөрийнх нь бэлдсэн хамгийн зохимжтой орчинд аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлж чадна гэж Бурхан найддаг. Тийм учраас хүн төрөлхтний амьдрах орчныг харгалзан үзэхдээ Бурхан хэзээ ч хайнга хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалт хийсэн, ингэснээр хүн төрөлхтний бие махбод болон амьдрах орчин нь байгалийн нөхцөл байдлын ямарваа халдлагад өртөхгүй байж, харин ч хүн төрөлхтөн хэвийн амьдарч, өсөж, мөн бүх зүйлтэй эв зохицолтойгоор харилцаж, хамтран амьдарч чадах юм. Бүх зүйл болон хүн төрөлхтнийг Бурхан энэ бүхнээр хангадаг.

Хүний оршин тогтнолд хэрэгтэй энэ таван үндсэн нөхцөлийг зохицуулж байгаа байдлаас нь Бурхан хүн төрөлхтнийг хангаж байгааг харав уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, Бурхан хүний оршин тогтнолын хамгийн үндсэн нөхцөл байдлыг бүтээжээ. Үүний зэрэгцээ Бурхан эдгээр зүйлийг бас удирдаж, хянаж байгаа бөгөөд хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш оршин тогтносны дараа, одоо ч гэсэн Бурхан тэдний амьдрах орчныг байнга өөрчлөн, амьдрал нь хэвийн явагдаж болох хамгийн сайн, хамгийн таатай амьдрах орчноор хүн төрөлхтнийг хангасаар байна. Хэдий хүртэл ингэж хангах билээ? Өөрөөр хэлбэл, Бурхан биднийг хэр удаан ийм гайхалтай орчноор хангасаар байх вэ? Бурхан Өөрийн удирдлагын ажлыг бүрэн дуусгах хүртэл. Дараа нь Бурхан, хүн төрөлхтний амьдрах орчныг өөрчилнө. Үүнийгээ ижил аргаар, эсвэл өөр аргаар хийж болох юм, гэхдээ одоо хүмүүсийн үнэхээр мэдэх хэрэгтэй зүйл гэвэл, Бурхан хүн төрөлхтний хэрэгцээг хангаж, хүн төрөлхтний амьдрах орчныг удирдсаар, тэдний амьдрах орчныг тэтгэж, хамгаалж, хадгалсаар байгаа юм. Ийм орчны ачаар Бурханы сонгосон хүмүүс ингэж хэвийн амьдарч, Бурханы аврал, гэсгээлт, шүүлтийг хүлээн авч чаддаг билээ. Бурханы захиралтаас болж бүх зүйл оршсоор байдаг. Бурхан ийм байдлаар хангаж байгаа болохоор бүх хүн төрөлхтөн урагшилсаар байна.

Миний дөнгөж сая ярьсан энэ хэсэг та нарт ямар шинэ бодол санаа өгсөн бэ? Та нар одоо Бурхан болон хүн төрөлхтний хоорондох хамгийн том ялгааг мэдэрч байна уу? Хэн бүх зүйлийн эзэн бэ? Хүн үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ба хүмүүсийн бүх зүйлд хандах ялгаа юу вэ? (Бурхан бүх зүйлийг захирч, зохицуулдаг байхад хүн энэ бүгдийг эдэлдэг.) Та нар үүнтэй санал нийлж байна уу? Бурхан ба хүн төрөлхтний хоорондох хамгийн том ялгаа нь Бурхан бүх зүйлийг захирч, хангадаг. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж, Бурхан бүх зүйлийг хангадаг байхад хүн төрөлхтөн тэдгээрийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүх зүйлд хайрласан амийг хүн хүлээн авахдаа бүх зүйлийг эдэлдэг. Бурхан бүх зүйлийг бүтээсний үр дүнг хүн төрөлхтөн эдэлдэг, харин Бурхан бол Эзэн юм. Тэгвэл бүх зүйлийн өнцгөөс авч үзвэл, Бурхан ба хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг тодорхой харж, бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг хянаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний хяналтын цар хүрээн дотор байдаг боловч хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чаддаггүй. Хүн төрөлхтний хардаг зүйл хязгаарлагдмал, ердөө л тэдний нүдний өмнө байгаа зүйлээ хардаг. Хэрвээ чи энэ ууланд авирвал чиний харах зүйл энэ уул байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрвээ далайн эрэгт очвол чи далайн энэ талыг харна, харин далайн нөгөө тал ямар болохыг мэдэхгүй. Хэрвээ энэ ой модонд ирвэл эргэн тойронд чинь байгаа, нүдний чинь өмнө байгаа ургамлуудыг харахаас бус, цаашаа юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс илүү өндөр, илүү хол, илүү гүн газруудыг харж чадахгүй. Тэд өөрсдийнх нь чанх өмнө, үзэгдэх хүрээнд нь буй зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын зүй тогтлыг болон бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг мэддэг байлаа ч гэсэн, бүх зүйлийг удирдаж, эсвэл захирч чаддаггүй. Харин Бурхан бүх зүйлийг харахад Өөрийн биечлэн бүтээсэн машиныг харж байгаатай адил байдаг. Тэрээр бүрэлдэхүүн хэсэг бүрийг нь туйлын сайн мэднэ. Үүний зарчим, зүй тогтол, хэрэгцээ юу болохыг—Бурхан энэ бүх зүйлийг тодорхой, сайн мэднэ. Тиймээс Бурхан бол Бурхан, хүн бол хүн юм! Хүн бүх зүйлийн хууль, шинжлэх ухааныг судалсаар байвч энэ нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд байх атал харин Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, тэр нь хязгааргүй. Хэрвээ хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судалбал ямар ч бодит үр дүнд хүрэлгүйгээр түүнийгээ судалсаар бүх амьдралаа үрж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг ашиглаж, Бурханыг мэдэх гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйл хэрэг, мэргэн ухаан хаа сайгүй байгааг хүлээн зөвшөөрөх бөгөөд Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг бас мэдэх болно. Чи ийм мэдлэгтэй болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг улам их ойлгоно. Чамайг оролцуулаад бүх зүйл, юм бүхэн Бурханы тасралтгүй урсах хангамжийг байнга хүлээн авч байна. Энэ дэлхий, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах ийм хүч чадал ба ийм мөн чанар Бурханаас өөр хэнд ч байхгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна. Ийм ойлголтод хүрэх үедээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрнө. Ийм цэгт хүрэх үед чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгоно. Ийм ойлголттой болж, амь чинь энэ цэгт ирэх үедээ чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн болохоор Бурхан чамайг цаашид шалгаж, шүүх юм уу чамд ямар нэгэн шаардлага тавихаа болино. Бурхан бүх зүйлийг захирдаг ба удирддаг тухай эдгээр сэдвийг ярилцахын нэг чухал шалтгаан энэ билээ. Энэ нь хүмүүст илүү их мэдлэг болон ойлголт өгөхийн тулд байдаг; чамаар зөвхөн хүлээн зөвшөөрүүлэх гэж биш, харин Бурханы үйл хэргийн талаар илүү бодитой мэдлэг, ойлголтыг чамд өгөхийн төлөө байдаг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих