Ажил ба оролт (2)

Та нарын ажил, оролт нэлээд тааруу; хүн, хэрхэн ажиллах тухайд ач холбогдол өгдөггүй бөгөөд амийн оролтын тухайд бүр ч хааш яаш байдаг. Хүн эдгээрийг өөрсдийн орох учиртай хичээл гэж үздэггүй; тиймээс өөрсдийнхөө туршлагаар хоосон зүүд зэрэглээнээс өөрийг бараг хардаггүй. Ажлын тухайд гэвэл, та нараас төдийлөн ихийг шаарддаггүй, харин Бурханаар төгс болгуулах хүний хувиар та нар Бурханы хүсэлд удахгүй нийцэхийн тулд Бурханы төлөө ажиллах хичээлээ сурах учиртай. Эрин үеүдийн туршид ажил хийсэн хүмүүсийг ажилчид, элч нар гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь Бурханы ашигладаг цөөн тооны хүнийг хэлдэг үгс юм. Гэвч өнөөдөр Миний ярьж буй ажил гагцхүү энэ ажилчид, элч нарт хамаатай бус, харин ч Бурханаар төгс болгуулах бүх хүнд чиглэдэг. Үүнийг төдийлөн сонирхдоггүй хүн олон байж магад боловч оролтын төлөө энэ асуудлын талаарх үнэнийг ярих зүйтэй юм.

Ажлын тухайд гэвэл, Бурханы төлөө ийш тийш гүйж, хаа сайгүй номлож, Түүний төлөө зарлагадах нь ажил юм гэж хүн боддог. Ингэж бодох нь зөв хэдий ч хэт өрөөсгөл байдаг; Бурхан хүнээс гагцхүү Өөрийнх нь төлөө ийш тийш гүй гэж шаарддаг юм биш; үүнээс гадна, энэ ажил нь сүнсний доторх үйлчлэл, хангалттай хамаатай. Хүний ухан ойлгодог ажил Бурханы шаарддаг зүйлтэй нийцдэггүй учраас энэ олон жилийн туршлагын дараа ч олон ах эгч Бурханы төлөө ажиллах талаар хэзээ ч бодож үзээгүй байдаг. Тиймээс хүн ажил гэх асуудлыг огтхон ч сонирхдоггүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүний оролт ч бас нэлээд өрөөсгөл байдаг. Та нар бүгд Бурханы төлөө ажиллахаас оролтоо эхлэх ёстой, ингэснээр туршлагын тал бүрийг илүү сайн туулж болох юм. Та нарын орох ёстой зүйл энэ. Ажил гэдэг нь Бурханы төлөө ийш тийш гүйхийг хэлдэг юм биш, харин хүний амь болон хүний амьдран харуулдаг зүйл Бурханд таашаал өгч чаддаг эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүмүүс Бурханд үнэнч байдал, Бурханы талаарх мэдлэгээ ашиглан Бурханы тухай гэрчлэх, бас хүнд үйлчлэхийг хэлдэг. Энэ нь хүний хариуцлага төдийгүй бүх хүний ойлгох ёстой зүйл юм. Ажил чинь та нарын оролт бөгөөд Бурханы төлөө ажиллах явцдаа та нар орохоор эрэлхийлж байгаа гэж хэлж болно. Бурханы ажлыг туулна гэдэг нь Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэг байх төдийхнийг хэлдэггүй; гол нь чи Бурханы талаар хэрхэн гэрчлэхээ мэддэг, Бурханд үйлчилж чаддаг, хүнд үйлчилж, хүнийг хангаж чаддаг байх ёстой. Энэ нь ажил, бас та нарын оролт юм; энэ нь хүн бүрийн гүйцэлдүүлэх ёстой зүйл билээ. Бурханы төлөө ийш тийш гүйж, газар сайгүй номлоход л анхаардаг атлаа хувийн туршлагаа үл анзааран, сүнслэг амьдралд орохоо орхигдуулдаг хүн олон бий. Бурханд үйлчилдэг хүмүүс үүнээс үүдэн Бурханыг эсэргүүцэгчид болсон юм. Ийм олон жил Бурханд үйлчилж, хүнд үйлчилсээр ирсэн энэ хүмүүс ердөө л ажиллаж, номлохыг оролт гэж үзсэн ба хувийн сүнслэг туршлагаа хэн нь ч чухал оролт гэж авч үзсэнгүй. Харин ч тэд Ариун Сүнсний ажлаас авдаг гэгээрлээ бусдад зааж сургах хөрөнгө болгожээ. Номлох үедээ тэд ихээхэн ачаа үүрч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, үүгээр дамжуулан Ариун Сүнсний дуу хоолойг гаргаж байгаа. Энэ удаа, ажилладаг хүмүүс Ариун Сүнсний ажлыг хувийн сүнслэг туршлагаа болгосон мэт бардамнал дүүрэн байдаг; хэлж буй бүх үг нь өөрсдийнх нь оршихуйд харьяалагддаг гэж тэдэнл санагддаг, тэгсэн атлаа туршлага нь өөрсдийнх нь дүрсэлсэн шиг тодорхой биш байгаа мэт санагддаг. Үүнээс гадна, тэд ярихынхаа өмнө юу гэж хэлэхээ огт мэддэггүй боловч Ариун Сүнс тэдэн дээр ажиллах үед үг нь бэлэн зэлнээр урсан гардаг. Нэг удаа чи ийм маягаар номлочхоод биеийн чинь бодит хэмжээ санасан шиг чинь жаахан биш юм байна гэж боддог бөгөөд Ариун Сүнс чам дээр хэдэнтээ ажиллачихсан нөхцөлд өөрийгөө аль хэдийн биеийн хэмжээтэй болж гэж үзэн, Ариун Сүнсний ажлыг өөрийнхөө оролт, оршихуй гэж эндүүрэн итгэдэг. Байнга ийм маягаар туршлагажсанаар чи өөрийнхөө оролтод цалгайрч, өөрийн мэдэлгүй залхууралд автан, хувийн оролтдоо ямар ч ач холбогдол өгөхөө болино. Ийм учраас чи бусдад үйлчилж байхдаа өөрийн биеийн хэмжээ, Ариун Сүнсний ажлыг хооронд нь тодорхой ялгаж салгах ёстой. Энэ нь оролтод чинь илүү их тус дөхөм болж, туршлагад чинь улам их үр өгөөж авчирдаг. Хүн Ариун Сүнсний ажлыг хувийнхаа туршлага гэж үзэх нь доройтлын эх сурвалж болдог. Ийм учраас Би, та нар ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, өөрсдийн оролтыг амин чухал хичээл гэж үзэх учиртай гэж хэлдэг юм.

Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуух бүх хүнийг Түүний өмнө авчирч, хүнийг Бурхан руу аваачиж, Ариун Сүнсний ажил болон Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, улмаар Бурханы ажлын үр жимсийг төгс болгохын тулд хүн ажилладаг. Иймээс та нар ажлын мөн чанарыг нэгд нэггүй тодорхой мэдэх шаардлагатай. Бурханы ашигладаг хүн болохын хувьд хүн бүр Бурханы төлөө ажиллах үнэ цэнтэй, өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр ашиглуулах боломжтой. Гэвч та нарын ухаарах ёстой нэг зүйл бий: Бурханы даалгасан ажлыг хийх үед хүнд Бурханаар ашиглуулах боломж олдсон боловч хүний хэлдэг, мэддэг зүйл нь тэр чигтээ хүний биеийн хэмжээ байдаг юм биш. Ажлынхаа явцад дутагдлаа илүү сайн мэдэж авч, Ариун Сүнсний улам их гэгээрлийг эзэмших нь л та нарын хийж чадах зүйл юм. Ийм маягаар та нар ажлынхаа явцад илүү сайн орох боломжтой болно. Хэрвээ хүн Бурханаас ирдэг удирдамжийг өөрийн оролт, өөрт нь төрөлхөөсөө байдаг зүйл гэж үзвэл хүний биеийн хэмжээ өсөх бололцоо байхгүй. Хүнийг зүй зохистой байдалд байх үед Ариун Сүнс гэгээрэл хайрладаг; ийм үед хүмүүс хүлээж авсан гэгээрлээ өөрсдийн биеийн бодит хэмжээ гэж үргэлж андуурдаг, учир нь Ариун Сүнсний гэгээрүүлдэг байдал гойд хэвийн бөгөөд хүний дотор төрөлхөөсөө байдаг зүйлийг ашигладаг. Хүмүүсийг ажиллаж, үг хэлэх үед эсвэл залбирч, сүнслэг үйл ажиллагаа явуулах үед үнэн гэнэт тодорхой болно. Гэвч бодит байдал дээр хүний хардаг зүйл нь зөвхөн Ариун Сүнсний гэгээрэл (мэдээж энэ гэгээрэл нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) бөгөөд хүний биеийн жинхэнэ хэмжээг төлөөлдөггүй. Зарим нэг бэрхшээл, шалгалттай тулгардаг хэсэг хугацааны туршлагын дараа хүний биеийн жинхэнэ хэмжээ тийм нөхцөлд илэрхий болдог. Тэр үед л хүн биеийн хэмжээ нь төдийлөн сайнгүйг олж мэдэн, аминч зан, амин хувиа гэх бодол, шунал нь бүгд гарч ирдэг. Ийм туршлагын хэд хэдэн мөчлөгийн дараа л, урьд нь туулсан зүйлс өөрсдийнх нь бодит байдал бус, харин Ариун Сүнснээс ирсэн агшин зуурын гэрэлтүүлэлт байсан бөгөөд хүн энэ гэрлийг хүлээн авснаас цаашгүй гэдгийг сүнсээрээ сэрсэн олон хүн ухаарна. Ариун Сүнс аливааг хэрхэн бий болсон, хааш явж буйг тайлбарлалгүй тодорхой, ялгарахуйц байдлаар хүнийг гэгээрүүлэн үнэнийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний бэрхшээлийг энэ илчлэлд нэгтгэхийн оронд үнэнийг шууд илчилдэг. Хүн орох явцдаа бэрхшээлтэй тулгараад Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэвэл энэ нь хүний бодит туршлага болдог. Жишээлбэл, гэрлээгүй нэг эгч нөхөрлөлийн үеэр ингэж ярьсан юм: “Бид алдар суу, эд баялаг хөөцөлддөггүй, мөн эхнэр нөхрийн хоорондох хайр сэтгэлийн жаргалд ч шунадаггүй; харин гагцхүү ариун, нэгэн үзүүрт зүрх сэтгэлээ Бурханд зориулахаар л эрэлхийлдэг.” Тэр эгч цааш нь үргэлжлүүлэн: “Хүмүүс гэрлэмэгц олон зүйл тэднийг зүдрээж, Бурханыг хайрлах сэтгэл нь чин үнэнч байхаа больдог. Зүрх сэтгэлийг нь гэр бүл, хань ижил нь үргэлж эзэмдэж байдаг тул тэдний дотоод ертөнц улам илүү ээдрээтэй болдог…” гэсэн юм. Ингэж ярьж байхдаа тэр эгч сэтгэлдээ боддог зүйлээ амаараа хэлж буй мэт байсан юм; эгчийн хэлсэн үг бүхэн зүрх сэтгэлийнх нь угаас гарсан мэт, Бурханд өөрийгөө бүрэн зориулъя гэж үнэн голоосоо хүсэж, бусад ах эгч өөртэй нь адилхан шийдвэртэй байгаасай гэж найддаг мэт үг нь цангинасан, хүчирхэг байлаа. Ийм мөчид сэтгэл шулуудах, сэтгэл хөдлөх мэдрэмж чинь тэр чигтээ Ариун Сүнсний ажлаас гардаг гэж хэлж болно. Бурханы ажлын арга барил өөрчлөгдөх үед нас чинь ч бас хэдээр нэмэгдсэн байх болно; ангийнхан, үе тэнгийн найз нөхөд чинь бүгд нөхөрт гарсныг чи харж, эсвэл хэн нэг нь гэрлэснийхээ дараа ханьтайгаа хамт хотод амьдрахаар яваад тэндээ ажилд орсон гэхийг сонсдог. Түүнтэй уулзаад, хөлнөөсөө толгой хүртлээ дур булаам, хээнцэр байдлаар дүүрэн байгааг нь хараад чи атаархаж эхэлнэ, мөн чамтай ярилцахдаа орчин үеийн хэв маягтай, хөдөөний хөөсөн мантуу гэх ямар ч шинжгүй болсон байгааг харна. Үүнийг хараад чамд олон мэдрэмж төрнө. Энэ бүх хугацаанд Бурханы төлөө өөрийгөө зарлагадсан чи гэр бүл ч үгүй, ажил мэргэжил ч үгүй байгаа бөгөөд асар их харьцалт туулжээ; хэсэг хугацааны өмнө дунд эргэм насанд хүрээд, орь залуу нас чинь аль хэдийн зүүд зэрэглээ мэт чимээгүйхэн өнгөрөн оджээ. Тэгээд өдий хүртэл явчхаад чи хаана төвхнөхөө мэддэггүй. Энэ мөчид чи ухаанаа алдсан мэт бодолд автана. Орь ганцаар, унтаж чадалгүй бүхий л шөнөжин сэрүүн хэвтэх үедээ нэг л мэдэхэд чи гаргасан шийдвэр, Бурханд өгсөн ариун тангаргаа бодож эхэлдэг, тэгсэн мөртөө яагаад ийм хөөрхийлөлтэй байдалд уначихсан юм бэ? Чи өөрийн мэдэлгүй чимээгүйхэн нулимс унагаж, өр өвтгөм шаналал мэдэрдэг. Бурханы өмнө залбирахаар очоод Бурхантай хамт байсан өдрүүддээ хэчнээн ойр, салшгүй дотно байснаа санана. Дүр зургууд нүдний чинь өмнө ар араасаа хөвөрч, “Бурхан миний цор ганц дотнын нэгэн бус уу?” гэх тэр өдөр өгсөн тангараг чинь чихэнд чинь дахин нэгэнтээ хангинана. Тэр үед чи аль хэдийн цурхиртлаа уйлж, “Бурхан минь! Хайрт Бурхан минь! Танд би аль эрт бүхий л зүрх сэтгэлээ өгчихсөн. Танд би үүрд амламаар байна, мөн Таныг насан туршдаа тууштай хайрлана…” хэмээнэ. Тийм хүнд зовлонд тэмцэлдэж байхдаа л чи Бурхан хэчнээн хайр татам болохыг үнэхээр мэдэрч, Бурханд аль эрт бүхнээ өгсөн юм байна гэдгээ гагцхүү тэр үед л тодорхой ухаардаг. Ийм цохилтыг давсныхаа дараа чи эдгээр асуудлын тухайд хавьгүй илүү боловсорч, тухайн үеийн Ариун Сүнсний ажил хүний эзэмшсэн зүйл биш байсныг хардаг. Энэ үеэс хойших туршлагадаа чи оролтын энэ талд хязгаарлагдахаа болино; хуучин шархнаас чинь үлдсэн сорви чиний оролтод асар их ашиг тус өгсөн мэт байдаг. Ийм нөхцөл байдалтай тулгарах бүрдээ чи салж хагацсаныхаа дараа Бурхантай эргэн уулзсан мэт тэр өдөр унагасан нулимсаа даруй санаж, Бурхан та хоёрын харилцаа дахин тасрах вий, Бурхан та хоёрын сэтгэлийн холбоонд (зохистой харилцаанд) дахин сэв суух вий гэж цаг ямагт айх болно. Энэ нь чиний ажил, оролт юм. Тиймээс, Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын зэрэгцээ Ариун Сүнсний ажил гэж яг юу болох, та нарын оролт гэж юу болохыг харж, мөн Ариун Сүнсний ажлыг оролтдоо нэгтгэн оролтдоо улам их ач холбогдол өгөх учиртай, ингэснээр Ариун Сүнс та нарыг илүү олон аргаар төгс болгож, Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор шингэж болох юм. Ариун Сүнсний ажлыг туулах явцдаа та нар Ариун Сүнсийг болон өөрсдийгөө мэддэг болох төдийгүй тоймгүй олон удаагийн хүнд зовлон дунд Бурхантай зохистой харилцаа тогтоож, Бурхан та хоёрын харилцаа өдөр ирэх тусам ойртон дотносно. Тоо томшгүй олон удаагийн засалт, цэвэршүүлэлтийн дараа Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг болно. Тийм учраас та нар зовлон, цохилт, гай зовлонгоос айх хэрэггүй гэдгийг ухаарах ёстой; Ариун Сүнсний ажилтай атлаа оролтгүй байх л аймшигтай. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд чи шал дэмий хөдөлмөрлөсөн байх болно; Бурханы ажлыг туулсан хэдий ч чи Ариун Сүнсийг мэдэж аваагүй, өөрийн гэсэн оролттой болоогүй байх болно. Ариун Сүнсний өгдөг гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг тэтгэх бус, харин хүний орох замыг нээх, мөн Ариун Сүнсийг мэдэж аваад, улмаар Бурханыг гэх хүндлэл, бишрэлтэй болох боломжийг хүнд олгохын төлөө байдаг билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих