Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажлын үзэгдэл (3)” | Эшлэл 39

Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг ярихаа больсон; үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажил хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ. Иймээс өнөөдөр Еховагийн үгийг идэж, уусаар байгаа, мөн Хуулийн эрин үеийн ажлын дагуу бүхнийг хийсээр байгаа хүн болох—чи дүрэм журмыг сохроор мөрдөж байгаа биш гэж үү? Чи өнгөрсөн үед гацчихаагүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн гэдгийг чи одоо мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр л байх юм гэж үү? Ехова Израилийн ард түмэнд Мессиа ирнэ гэж хэлсэн ч ирэх үедээ Тэрээр Мессиа биш, харин Есүс гэж нэрлэгдэж байв. Тэр дахин ирэх болно, мөн явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үг боловч Есүс ямар байдлаар явсныг чи харсан уу? Есүс цагаан үүл хөлөглөн явж одсон, гэхдээ Тэр цагаан үүлэн дээр сууж, хүмүүсийн дунд биечлэн ирэх юм гэж үү? Хэрвээ тэгсэн бол Түүнийг Есүс гэж нэрлэсээр байхгүй гэж үү? Есүсийг дахин ирэх үед эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж чадах уу? Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийдэг бөгөөд шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй, мөн нэр болгон тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын эрин үеийн талыг л төлөөлдөг; энэ нь Түүний ажлыг төлөөлж чаддаг л юм бол хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирсон ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн төгсгөлд эцсийн эрин үе хүрэлцэн ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихсэн. Түүнийг яаж Есүс гэж нэрлэсээр байж болох юм бэ? Тэр яаж хүмүүсийн дунд Есүсийн дүртэй хэвээр байж чадах юм бэ? Есүс Назарын дүр төрхтэй төдий байсныг чи мартчихав уу? Есүс ердөө хүн төрөлхтний Аврагч байсныг чи мартчихсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг Тэр яаж хариуцаж чадах юм бэ? Есүс цагаан үүл хөлөглөн явсан—энэ бол баримт—гэхдээ Тэр яаж хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр ирж, Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр үүлэн дээр ирсэн бол хүн яаж Түүнийг танихгүй байх юм бэ? Дэлхий дахины хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд, Есүс ганцаараа Бурхан байхгүй гэж үү? Тэр тохиолдолд Бурханы дүр төрх нь Иудей хүний төрх байх байсан бөгөөд түүнчлэн үүрд өөрчлөгдөхгүй байх байлаа. Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр энэ бүлэг хүмүүс та нарт хэлсэн байж таарах уу? Тэрээр үүл хөлөглөн явсан шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан Өөрөө ажлаа яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг бол Есүсийн хэлсэн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэрээр: Эцсийн өдрүүдэд хүний Хүүг ирэхэд Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, бүх хүн мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл, Сүнс л мэднэ гэж хэлсэн юм. Хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй атал чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи мэдэж, нүдээрээ харах чадвартай юм бол эдгээр үгийг хий дэмий хэлсэн биш үү? Тэгвэл тухайн үед Есүс юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ. Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно… Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй. Хүний Хүү гэдэг нь Бурханы махбод болсон биеийг, хэвийн агаад жирийн хүнийг хэлдэг. Хүний Хүү Өөрөө ч мэддэггүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Ирэх үедээ Тэр Өөрөө ч мэдэхгүй, тэгвэл Тэр чамд урьдчилан мэдэгдэж чадах уу? Чи Түүний ирэлтийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш гэж үү?

“Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент