Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 411
Хэрвээ чи эдгээр үгийг уншсаны дараа аман дээрээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч зүрх сэтгэл чинь хөдлөөгүй хэвээр үлдэж, Бурхантай харилцах...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна
Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш боловч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрх олсон нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын өөр өөр шаардлагаас үүдсэн; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж, ойлгож байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс болон дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод нь ямар нэг төрлийн бие махбодын эсвэл цусан барилдлагагүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Хэдийгээр Тэд нэг удам сударгүй эсвэл нийтлэг хүний хэлийг хуваалцдаггүй (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) боловч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Хэдийгээр Тэд ижилхэн мөн чанарыг эзэмшсэн Сүнс боловч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд бүрэн адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэдний хуваалцдаг бүхэн нь адилхан хүн чанар боловч Тэдний махбодын төрх байдал болон Тэдний төрөлтийн нөхцөл байдал адилгүй байдаг. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог бөгөөд Тэдний махбодод өөр удам судрыг оноодог. Энэ нь Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Харин Тэд бол нэг Сүнс байсантай адил юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хэрвээ чи эдгээр үгийг уншсаны дараа аман дээрээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч зүрх сэтгэл чинь хөдлөөгүй хэвээр үлдэж, Бурхантай харилцах...
Надад туйлын дуулгавартай байж чадахгүй үйлдэл бол урвалт. Надад үнэнч байж чадахгүй үйлдэл бол урвалт. Намайг хуурч, Намайг мэхлэхийн тулд...
Бурханы ажил болоод Түүний удирдлага тодорхой цэгт хүрэх үед Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс цөм Түүний шаардлагыг биелүүлэх...
Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх...