Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван тав дахь айлдвар

Хүн бол өөрийгөө мэддэггүй амьтан юм. Гэхдээ өөрийгөө ч мэдэж чадахгүй атлаа бусад бүх хүн ямар нэг зүйл хэлэх юм уу, хийхээсээ өмнө эхлээд түүнээр байцаан шалгуулж, түүний зөвшөөрлийг авсан мэт, тиймээс тэр бусад бүх хүний сэтгэлзүйн байдлыг хүртэл бүхэлд нь нэвт шувт харсан мэт хүн бүрийг тэр арван хуруу шигээ мэддэг. Хүмүүс бүгд ийм байдаг. Хүн өнөөдөр Хаанчлалын эрин үед орсон, гэвч түүний уг чанар өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тэр Миний өмнө Миний хийдгийг хийдэг ч, Миний араар тэр өөрийн онцгой “бизнесээ” хийж эхэлдэг. Тэр нь дуусмагц хүн Миний өмнө дахин ирдэг, гэхдээ тэр увайгүй тайван, биеэ барьсан, судасны цохилт нь жигд, яг өөр хүн шиг харагддаг. Хүнийг маш жигшүүртэй болгодог зүйл яг энэ биш гэж үү? Хэчнээн олон хүн Миний өмнө нэг, бас Миний араар нэг, шал хоёр өөр нүүр гаргадаг юм бэ? Тэдний хэчнээн нь Миний өмнө дөнгөж төрсөн хурга шиг байдаг хэрнээ Миний ар хударгаар өлсгөлөн бар болон хувирч, тэгээд дараа нь уул толгод дамжин цовоо сэргэлэнээр нисэж байгаа жижигхэн шувуу шиг болдог юм бэ? Хэчнээн олон нь Миний өмнө зорилго, шийдвэрээ харуулдаг вэ? Хэчнээн хүн Миний Үгийг хүсэн эгээрч Миний өмнө ирдэг атлаа, Миний араар Миний үгээс залхаж, тэдгээрийг саад тээр мэт хаядаг вэ? Хүн төрөлхтнийг Миний дайсан завхруулахыг өчнөөн олон удаа хараад Би хүн төрөлхтөнд Өөрийн итгэл найдварыг тавихаа больсон. Хүн Миний өмнө ирж, нулимс урсган уучлал өршөөл гуйхыг өчнөөн олон удаа харсан боловч түүний өөрийгөө хүндлэх хүндлэл дутмаг, зөрүүд засаршгүй зангийн улмаас хэдий түүний зүрх сэтгэл хуурмаггүй, санаа нь чин үнэн байхад ч хүртэл Би түүний энэ үйлдэлд уурсан Өөрийн нүдийг аньсан. Хүн Надтай хамтран ажиллах итгэлтэй байх чадвартайг, бас Миний өмнө Миний тэврэлтийн дулааныг мэдрэн Миний тэвэрт хэвтэж байгаа юм шиг байхыг нь Би маш олон удаа хардаг. Миний сонгосон хүмүүсийн гэмгүй, цовоо ба сэтгэл татам байдлыг маш олон удаа хараад эдгээр зүйлээс болж Би зүрх сэтгэлдээ үргэлж тааламжтай байдаг. Хүмүүс Миний гараар урьдчилан тогтоогдсон ерөөлийг хэрхэн эдлэхээ мэддэггүй, учир нь тэд ерөөл ч, зовлон ч эцэстээ ямар утгатайг ойлгодоггүй. Энэ шалтгааны улмаас, хүн төрөлхтөн Миний төлөөх эрэл хайгуулдаа чин сэтгэлээсээ хандах хол байна. Хэрвээ маргааш гэдэг зүйл байдаггүй байсан бол, Миний өмнө зогсож байгаа та нарын хэн чинь, орж байгаа цас шиг цагаан, цэвэр хаш шиг сэвгүй байх байсан бол? Намайг хайрлах та нарын хайр амттай хоолоор, эсвэл ганган хувцсаар юм уу цалин хөлс сайтай албан тушаалаар сольж болдог зүйл биш биз дээ? Эсвэл үүнийг бусад хүмүүсийн чамайг гэсэн хайраар сольж болох уу? Шалгалт туулах нь Намайг гэсэн хайраа орхиход хүнийг хүргэхгүй нь лав биз дээ? Зовлон шаналал, бэрхшээл нь түүнийг лав Миний зохицуулсан зүйлсийн эсрэг гомдоллоход хүргэхгүй биз дээ? Хэн ч хэзээ нэгэн цагт Миний аман дахь илдийг үнэхээр үнэлж байгаагүй: Тэрээр дотоод утгыг нь үнэхээр ойлголгүйгээр зөвхөн гадаад талын өнгөц утгыг л мэддэг. Хэрвээ хүн Миний илдний хурцыг үнэхээр харж чадах юм бол тэд харх адилаар нүх рүүгээ яаран харайлдах байсан юм. Өөрсдийн хөшүүн байдлын улмаас хүн Миний үгийн жинхэнэ утга учрын юуг ч ойлгодоггүй ба Миний үг хэчнээн сүртэй гэдгийг, эсвэл тэдгээр үгэнд тэдний уг чанар хэр их илчлэгдсэнийг, бас тэдний ялзрал хэр их шүүгдсэнийг огт мэддэггүй. Иймээс ихэнх хүмүүс Миний үгийг дутуу дулимаг ойлгодог учир хайхрамжгүй, булзамтгай хандлагатай байдаг.

Хаанчлалын дотор Миний амнаас айлдвар гараад зогсохгүй, Миний хөл газар дээр хаа сайгүй албан ёсоор гишгэдэг. Ийм байдлаар, Би бүх бохир, заваан газруудыг ялан дийлсэн ба ингэснээр зөвхөн тэнгэр өөрчлөгдөөд зогсохгүй бас газар ч өөрчлөгдөх ба удалгүй шинэчлэгдэнэ. Сансар огторгуй даяар Миний суу алдрын гэрэлд бүх зүйл шинэ болж, мэдрэмжийг баяраар бялхуулан, сэтгэл сэргээдэг баясал төрүүлэм байдлыг харуулан, хүн одоо, хүмүүний төсөөлөлд бий болсон Сатан халдахгүй, гадны дайснуудын халдлагаас ангид тэнгэрийн цаад тэнгэрт оршин байгаа мэт байдаг. Сансар огторгуйн дээр, тоолж барамгүй одод Миний тушаалаар өөрсдөд нь оноогдсон байраа эзэлж, түнэр харанхуйн цагаар гэрлээ цацруулдаг. Хэн ч гөжүүд бодол өвөрлөж зүрхэлдэггүй ба тиймээс Миний захиргааны зарлигийн мөн чанарын дагуу бүх ертөнц эмх цэгцтэй зохицуулагдаж, төгс дэг журамтай байдаг: Ямар ч үймээн самуун хэзээ ч гараагүй ба сансар огторгуйн нэгдэл хэзээ ч алдагдаагүй. Би од мичдийн дээгүүр дүүлэн харайж, нар цацрагаа илгээх үед дулааныг нь шингээн авч, галууны өд шиг том цасан ширхгийг гараасаа унагадаг. Гэхдээ Намайг бодлоо өөрчлөхөд бүх цас гол болон хайлдаг. Тэр даруй, тэнгэрийн дор хаа сайгүй хавар ирэх ба газар дээрх бүхий л гадаргуу маргад ногоон өнгөөр хувирдаг. Намайг огторгуйн дээгүүр хэрэн явахад Миний сүүдрээс болж газар дэлхий шууд тас харанхуйд умбадаг: Гэнэтхэн “шөнө” ирэх ба гараа нүдэндээ ойртуулаад ч харж чадахааргүй тийм харанхуй дэлхий даяар нөмөрнө. Гэрэл бөхөхөд хүн төрөлхтөн боломжийг ашиглан бие биеэсээ булаан дээрэмдэж, харилцан алалдаж, догшин авирладаг. Дэлхийн улс үндэстнүүд эмх замбараагүй хагаралд орж, аврал авч чадахааргүй цэгт хүртлээ ороо бусгаа байдалд ордог. Хүмүүс зовлон шаналлын тарчлаан дунд тэмцэж, зовлонгийн дунд ёолон гасалж, өөрсдийн зовлонд хөөрхийлөлтэйгөөр цурхиран уйлж, тэдний дунд гэрэл гэгээ гэнэт дахин нэг удаа ирж, харанхуй өдрүүдийг төгсгөл болгон нэгэн цагт оршин байсан эрч хүчтэй байдал сэргээгдэхийг хүлээсээр байдаг. Гэвч Би дэлхийн шударга бус байдлаас болж хэзээ ч түүнийг өрөвдөхгүй гээд аль хэдийн хүнийг ханцуйгаараа шавхуурдаад орхисон: Би бүх дэлхийн хүмүүсийг аль хэдийн жигшин голж, газар дээрх нөхцөл байдлыг нүдээ анин үл тоож, хүний хөдөлгөөн бүрээс, түүний дохио зангаа бүрээс нүүр буруулсан ба түүний балчир нас болоод гэмгүй занд сэтгэл баясахаа больсон. Дэлхийг шинэ болгох өөр төлөвлөгөөг Би эхлүүлсэн, ингээд энэ шинэ дэлхий цагтаа дахин төрөлтийг олж, цаашид живэхгүй байх юм. Хүн төрөлхтний дунд хэчнээн олон этгээд хачин байдал зөв болгуулах гээд Намайг хүлээж байна, тохиолдохоос нь сэргийлэхийн тулд Би биеэрээ очих ёстой хэчнээн олон алдаа байна, Миний шүүрдэж арилгах тоос хэчнээн их байна, Миний илчлэх ёстой хэчнээн нууц байна: Бүх хүн төрөлхтөн Намайг хүлээж, Миний ирэхийг хүсэн хүлээж байна.

Газар дээр Би бол хүмүүсийн зүрх сэтгэл дэх практик Бурхан Өөрөө; тэнгэрт Би бол бүх бүтээлийн Эзэн. Би ууланд авирч, гол мөрнийг гаталсан ба Би мөн хүн төрөлхтний дунд хаа сайгүй хэрэн хэссэн. Практик Бурханыг Өөрийг нь хэн илт эсэргүүцэж зүрхлэх юм бэ? Төгс Хүчитийн дээд эрхээс хэн гарч зүрхлэх юм бэ? Намайг тэнгэрт байдаг гэж ямар ч эргэлзээгүйгээр хэн баталж зүрхлэх юм бэ? Бас Намайг газар дээр байдаг гэж ямар ч эндэгдэлгүйгээр хэн баталж зүрхлэх юм бэ? Хэн ч Миний оршин суудаг газрыг нарийвчлан тодорхой өгүүлж чадахгүй. Тэнгэрт байх үедээ Би ер бусын Бурхан Өөрөө гэж үү? Газар дээр байх үедээ Би практик Бурхан Өөрөө гэж үү? Би бүх бүтээлийн Захирагч, эсвэл Би хүний ертөнцийн зовлон шаналлыг амсдаг—эдгээр нь Намайг практик Бурхан Өөрөө мөн үү, биш үү гэдгийг тодорхойлж чадна гэж үү? Хэрвээ хүн ингэж бодвол, тэр ямар ч аврагдах найдваргүй мунхаг байдалд орохгүй гэж үү? Би тэнгэрт байдаг; мөн Би газар дээр байдаг; Би тоо томшгүй олон бүтээгдсэн зүйлсийн дунд байдаг ба тоо томшгүй олон хүний дунд байдаг. Хүн Надад өдөр бүр хүрч чадна; цаашлаад тэр Намайг өдөр бүр харж чадна. Хүн төрөлхтний хувьд Би заримдаа нуугдаж, заримдаа үзэгдэж байгаа мэт санагддаг; Би бодитой оршин байгаа мэт атлаа мөн оршихгүй мэт санагддаг. Хүн төрөлхтөн тайлшгүй нууцууд Надад оршин байдаг. Бүх хүмүүс Надад орших илүү их нууцыг нээн илрүүлж, тэгснээрээ өөрсдийн зүрх сэтгэл дэх таагүй мэдрэмжүүдийг хөөнө гэж найдан, Намайг микроскопоор харж байгаа мэт байдаг. Гэхдээ тэд флюроскоп ашигласан ч гэсэн Миний дотор байгаа нууцуудын аль нэгийг ч хүн төрөлхтөн хэрхэн илрүүлж чадах билээ?

Миний ажлаар дамжуулаад Миний ардууд Надтай хамт алдарших үед, агуу улаан луугийн ичээг ухан гаргах болно, бүх шавар шороог шүүрдэн цэвэрлэх ба тоолшгүй олон жилийн туршид хуримтлагдан бохир ус Миний дүрэлзсэн галд хатаж, цаашид оршин байхаа болино. Түүний дараа агуу улаан луу, гал ба хүхэртэй нууранд сөнөх болно. Та нар агуу улаан лууд баривчлагдахгүйн тулд Миний хайр халамжин дор үлдэхэд үнэхээр бэлэн байна уу? Та нар түүний зальтай ов мэхийг үнэхээр үзэн яддаг уу? Хэн Миний төлөө хүчтэй гэрчлэл хийж чадах вэ? Миний нэрийн төлөө, Миний Сүнсний төлөө, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө хэн өөрийн бие дэх бүх хүч чадлаа зориулж чадах вэ? Хаанчлал хүний ертөнцөд байгаа өнөөдөр бол Би хүний ертөнцөд биечлэн ирсэн үе юм. Хэрвээ ийм байгаагүй бол Миний оронд тулааны талбар луу зоригтойгоор орж чадах нэгэн байна уу? Хаанчлал биежиг гэж, Миний зүрх сэтгэл хангалуун байг гэж, тэгээд бас Миний өдрүүд ирэг гэж, бүтээсэн тоо томшгүй олон зүйлс дахин төрж, элбэг дэлбэг болон өсөх цаг ирэг гэж, хүн зовлонгийн далайгаас аврагдаг гэж, маргааш ирэг гэж, тэр нь гайхалтай байж, хөгжин цэцэглэг гэж, бас ирээдүйн баяр хөөрийг эдлэг гэж бүх хүн төрөлхтөн Миний төлөө юугаа ч үлдээлгүй золиослон өөрсдийн бүх хүч чадлаараа хичээж байна. Энэ нь ялалт аль хэдийн Минийх гэдгийн дохио бөгөөд Миний төлөвлөгөө биелсний тэмдэг биш гэж үү?

Хүмүүс эцсийн өдрүүдэд хэдий чинээ их оршино, тэд дэлхийн хоосон байдлыг төдий чинээ их мэдэрч, амьдрах зориг нь улам бага байх болно. Энэ шалтгааны улмаас, тоо томшгүй олон хүмүүс урам хугаран үхсэн, бусад тоо томшгүй олон хүн эрэл хайгуулдаа урам нь хугарсан ба өөр тоо томшгүй хүмүүс өөрсдийгөө Сатаны гарт оруулан удирдуулж зовж шаналж байна. Би маш олон хүнийг аварсан, Би маш олон хүнд тусалсан ба ихэнхдээ хүн төрөлхтөн гэрлээ алдах үед нь гэрэл дотор Намайг мэдэж, аз жаргалын дунд Намайг таашааг гээд Би тэднийг буцаагаад гэрэлтэй газар тавьсан юм. Миний гэрэл ирсэн учраас, Миний хаанчлалд оршдог хүмүүсийн зүрх сэтгэлд хүндэтгэл бишрэл өсөж байна, яагаад гэвэл Би бол хүн төрөлхтний хайрлах Бурхан, хүн төрөлхтөнд салж ядсан мэдрэмж төрүүлдэг Бурхан бөгөөд хүн төрөлхтөн Миний талаарх бат бэх сэтгэгдлээр дүүрэн байна. Гэхдээ, бүхнийг хэлж, хийх үед энэ нь Сүнсний ажил уу, эсвэл бие махбодын гүйцэтгэх үүрэг үү гэдгийг ойлгох хүн нэг ч үгүй. Насан туршдаа нэг нэгэнгүй туулж мэдэхэд хүнд энэ ганц зүйл дангаараа хангалттай юм. Хүн зүрх сэтгэлийнхээ угт Намайг хэзээ ч жигшээгүй; харин ч тэр сүнснийхээ гүнд Надад үнэнч үлддэг. Миний мэргэн ухаан түүний бахдал, бишрэлийг их болгож, Миний гайхалтай үйл хэргүүд түүний нүдийг баясгаж, Миний үгс түүний хувьд ойлгошгүй байдаг, гэсэн ч тэр тэдгээрийг нандигнан хайрласаар байна. Миний бодит байдал хүнийг самгардуулж, цочирч, алмайрахад хүргэдэг, гэсэн ч тэр үүнийг бүгдийг хүлээж авахад бэлэн байдаг. Энэ нь хүний жинхэнэ биеийн хэмжээ биш гэж үү?

1992 оны 3 дугаар сарын 13

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?