Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван нэг дэх айлдвар

Хүн төрөлхтөн дэх хүн бүр Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн үг, үйлдэл бүрийг нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний гайхалтай үйл хэргүүдийг онцлон үзэх ёстой. Хаанчлал газар дээр буун ирэх үед та нарт ямар санагдах вэ? Миний хөвгүүд болон ардууд Миний сэнтий рүү хөврөх үед, агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийг Би албан ёсоор эхэлнэ. Өөрөөр хэлбэл, газар дээрх Өөрийн ажлыг биечлэн эхлэх үедээ, мөн шүүлтийн эрин үе төгсгөлдөө ойртох үед, Би Өөрийн үгийг бүх орчлон ертөнц рүү чиглүүлж, Өөрийн Сүнсний дуу хоолойг бүх орчлон ертөнцөд гаргаж эхэлдэг. Өөрийн үгээр дамжуулан Би тэнгэр газар дахь бүх зүйлийг болон бүх хүнийг цэвэрлэн угаах болно, ингэснээр газар дэлхий цаашид бохир заваан, завхай байхаа больж, харин ариун хаанчлал байх болно. Би бүх зүйлийг дахин шинэчлэх болно, ингэснээр тэд Миний хэрэгцээг хангах ба цаашид газар дэлхийн амьсгалыг хадгалахгүй, газрын амтаар цаашид сэвтээгдэхгүй. Хүн газар дээр Миний үгний эх сурвалж, зорилгыг бэдрэн хайсан бөгөөд Миний үйл хэргийг ажигласан хэдий ч Миний үгний эх сурвалжийг хэн ч хэзээ ч үнэхээр мэдээгүй, Миний үйл хэргийн гайхалтай байдлыг хэн ч үнэхээр хараагүй. Өнөөдөр, Өөрийн үгийг хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх “Миний” орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн ухамсарт бодитой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь хүний тодорхой бусаар, хийсвэрээр мэдэрдэг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ойлгох юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн үнэхээр итгэх юм бэ? Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр үү? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болоод бодит байдлын “Би”-гийн хооронд асар их ялгаа байдаг ба хэн ч тэдний хоорондох харьцуулалтыг хийж чадахгүй. Хэрвээ Би махбод болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй байсан бөгөөд тэр Намайг мэдэж авсан ч гэсэн тийм мэдлэг нь мөн л үзэл байхгүй гэж үү? Тасралтгүй үргэлжилсэн хүмүүсийн урсгал дунд Би өдөр бүр алхаж, өдөр бүр хүн бүхэн дотор ажилладаг. Хүн үнэхээр Намайг харах үедээ Миний үгнээс Намайг мэдэж чадах ба Миний ярьж буй арга барилыг, түүнчлэн Миний цаад санааг ухаарах болно.

Хаанчлал албан ёсоор газар дээр ирэх үед, бүх зүйлийн дотроос юу чимээгүй байхгүй вэ? Бүх хүний дундаас хэн айхгүй байх вэ? Би орчлон ертөнц даяар хаа сайгүй алхаж, бүх зүйлийг биечлэн зохицуулдаг. Энэ үед, Миний үйл хэрэг гайхалтай юм гэдгийг хэн мэдэхгүй байх вэ? Миний гар бүх зүйлийг барьдаг ч Би бас бүх зүйлээс дээгүүр байдаг. Өнөөдөр, Би бие махбодтой болж, хүмүүсийн дунд биечлэн ирж байгаа нь Миний даруу нууцлаг байдлын жинхэнэ утга учир биш гэж үү? Гадна байдлаараа олон хүн Намайг сайн хэмээн биширч, сайхан хэмээн магтдаг, гэвч хэн Намайг үнэхээр мэдэх вэ? Өнөөдөр, та нар Намайг мэдэх үү гэж Би яагаад асууж байна вэ? Миний зорилго бол агуу улаан лууг ичээх биш гэж үү? Би Өөрийгөө магтуулахын тулд хүнийг хүчлэхийг хүсэхгүй, харин Өөрийгөө түүнд мэдүүлэхийг хүснэ, ингэснээр тэр Намайг хайрлаж эхлэх ба тэгээд Намайг магтах болно. Тийм магтаал нь нэрэндээ таарах бөгөөд энэ нь дэмий хоосон яриа биш; зөвхөн иймэрхүү магтаал Миний сэнтийд хүрч, тэнгэр лүү хөөрөх болно. Хүн Сатанд уруу татагдаж, ялзарсан учраас, үзэл бодолд автагдсан учраас, бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний бодлыг тасар татахын тулд Би махбод болсон. Үүний үр дүнд, хүн цаашид Миний өмнө өөрийгөө гайхуулж чадахгүй бөгөөд цаашид өөрийн үзлийг ашиглан Надад үйлчлэхгүй, тийнхүү хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарнидаг. Хаанчлал ирэх үед Би юун түрүүнд ажлын энэ үе шатыг эхэлдэг бөгөөд Өөрийн ардуудын дунд үүнийг хийдэг. Агуу улаан лууны оронд төрсөн Миний ардууд болохын хувьд, та нарын дотор агуу улаан лууны хор жаахан ч, эсвэл хэсэгхэн ч биш, гарцаагүй байгаа. Тиймээс, Миний ажлын энэ үе шат юуны өмнө та нар дээр төвлөрдөг, энэ нь Хятад улсад бие махбодтой болсны минь ач холбогдлын нэг тал юм. Дийлэнх хүмүүс Миний хэлж байгаа үгний нэг хэсгийг ч ухаарах чадваргүй байдаг ба ухаарах үедээ тэдний ойлголт нь тодорхой бус, будилсан байдаг. Энэ нь Миний ярьдаг арга барилын эргэлтийн цэгүүдийн нэг юм. Хэрвээ бүх хүн Миний үгийг уншиж, утга учрыг нь ойлгох чадвартай байсан бол хүмүүсийн дундаас хэн Үхэгсдийн орон руу хаягдалгүй, аврагдаж чадах байсан бэ? Хүн Намайг мэдэж, Намайг дуулгавартай дагах үе нь Миний амрах үе байх болно, мөн энэ нь хүн Миний үгийн утгыг ухаарах чадвартай болсон тэр цаг үе байх болно. Өнөөдөр та нарын биеийн хэмжээ хэтэрхий жижиг, энэ нь бараг өрөвдмөөр жаахан, бүр өргөгдүүштэй ч биш—Миний талаарх та нарын мэдлэгийн тухайд бол хэлэхийн ч хэрэггүй.

Миний хөвгүүд болон ардуудыг хариулахын тулд тэнгэрэлчүүд илгээгдэж эхэлсэн гэж Би хэлсэн хэдий ч хэн ч Миний үгний утга учрыг ойлгох чадваргүй. Намайг хүмүүсийн дунд биечлэн ирэхэд тэнгэрэлчүүд хариулах ажлаа зэрэг эхэлсэн ба тэнгэрэлчүүд хариулах үеэр бүх хөвгүүд болон ард зөвхөн шалгалт, хариулгыг хүлээн аваад зогсохгүй, мөн бүх төрлийн үзэгдэл тохиолдохыг өөрсдийн нүдээр харж чаддаг. Би шууд бурханлаг чанараар ажилладаг учраас бүх зүйл шинэ эхлэл рүү ордог, энэхүү бурханлаг чанар шууд ажилладаг учраас хүн чанараар өчүүхэн төдий ч хязгаарлагддаггүй бөгөөд ер бусын нөхцөл байдал дор чөлөөтэй ажиллаж байгаа мэт хүнд санагдах болно. Гэсэн ч, Миний хувьд бүх зүйл хэвийн ( хэзээ ч бурханлаг чанартай тулгарч байгаагүй учраас хүн үүнийг ер бусын гэж итгэдэг); энэ нь хүний ямар ч үзлийг эзэмшдэггүй, хүний утга санаагаар сэвтдэггүй. Хүмүүс бүгд зөв замд орсон үедээ л үүнийг харах болно; одоо үе бол эхлэл учраас түүний оролтын тухайд гэвэл хүнд маш олон дутагдал байдаг ба ийм бүтэлгүйтэл, тодорхой бус байдлаас зайлсхийж бараг чадахгүй. Өнөөдөр нэгэнт та нарыг энэ мөч хүртэл удирдсан учраас Би тохирсон зохицуулалтыг хийсэн бөгөөд Надад өөрийн зорилгууд байгаа. Хэрвээ Би түүнийгээ та нарт өнөөдөр хэлэх юм бол, та нар үнэхээр тэдгээрийг мэдэж чадна гэж үү? Би хүний оюун ухаан дахь бодол болон хүний зүрх сэтгэлийн хүслийг нэлээд сайн мэддэг: Өөрсдөдөө гарах зам хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюуны чадавхтай хэдий ч, өмнөх эрин үеүдийн дараа өнөө үе нь ийм болох болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан бэ? Энэ нь үнэхээр чиний бодит хичээл чармайлтын үр дүн гэж үү? Энэ нь чиний цуцашгүй зүтгэлийн төлбөр гэж үү? Энэ нь чиний оюун ухаандаа ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг гэж үү? Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлээгүй бол, хэн өөрсдийгөө Миний зохицуулалтаас тусгаарлаж, өөр гарц олж чадах юм бэ? Хүнийг өнөөдрийн ийм байдалд аваачсан зүйл нь түүний үзэл бодол, хүсэл гэж үү? Олон хүн өөрсдийн хүслийг биелүүлж чадалгүйгээр бүх амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүний амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь, үнэхээр тэд хэтэрхий багыг хүлээдгээс болдог гэж үү? Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяаг хянадаг уу? Олон хүн үхэхийг хүсдэг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй байхыг хүсэж, үхлээс айдаг ч тэдэнд мэдэгдэлгүйгээр үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу доошлуулж байдаг; олон хүн тэнгэр лүү харж, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог. Хэдийгээр хүнд Өөрийгөө тодорхой харуулахын тулд Би биечлэн гарч ирээгүй ч олон хүн Миний царайг харахаас айж, Би тэднийг цохино гэдгээс, мөн Би тэднийг сөнөөнө гэдгээс үхтэлээ айдаг. Хүн Намайг үнэхээр мэддэг үү эсвэл мэддэггүй юу? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тийм биш гэж үү? Та нар Надаас болон Миний гэсгээлтийн аль алинаас айдаг, гэсэн ч та нар өндийн босож, Намайг илт эсэргүүцдэг ба Намайг шүүдэг. Энэ нь бодит байдал биш гэж үү? Хүн Намайг хэзээ ч мэддэггүй нь, хэзээ ч Миний царайг харж, эсвэл Миний дуу хоолойг сонсоогүйгээс болдог. Тиймээс, хэдийгээр Би хүний зүрх сэтгэл дотор байгаа ч, хэний зүрх сэтгэл дотор Би тодорхой бус, бүдэг бадаг байдаггүй вэ? Зүрх сэтгэл дотор нь Би бүрмөсөн тодорхой байдаг хүн байна уу? Миний ардууд Надад бүдэг бадаг, тодорхой бусаар харахыг Би хүсдэггүй, тиймээс Би энэ агуу ажлыг эхэлсэн юм.

Би хүмүүсийн дунд чимээгүй ирж, аажуухнаар явдаг. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт Намайг харсан уу? Нар шатаж буй дөлийнхөө улмаас Намайг харж чадна гэж үү? Сар гялалзсан тунгалаг байдлынхаа улмаас Намайг харж чадна гэж үү? Одны ордууд тэнгэр дэх байрлалынхаа улмаас Намайг харж чадах уу? Намайг ирэх үед хүн мэддэггүй ба бүх зүйл мэдэхгүй хэвээр байдаг, Намайг явах үед ч хүн мэдэхгүй хэвээр байна. Хэн Надад гэрчлэл хийж чадах юм бэ? Энэ нь газар дээрх хүмүүсийн магтаал байх уу? Зэрлэг талд цэцэглэж байгаа сараана цэцэг үү? Тэнгэрт нисэж буй шувууд уу? Ууланд архирч буй арслангууд уу? Хэн ч Намайг бүрэн гэрчилж чадахгүй! Миний хийх ажлыг хэн ч хийж чадахгүй! Тэд энэ ажлыг хийсэн ч гэсэн энэ нь ямар үр нөлөөтэй байх юм бэ? Өдөр болгон олон хүний үйлдэл бүрийг Би ажигладаг ба өдөр болгон олон хүний зүрх сэтгэл, оюун ухааныг хянадаг; хэзээ ч хэн ч Миний шүүлтээс зугтаж байгаагүй, хэзээ ч хэн ч Миний шүүлтийн бодит байдлаас салж чадахгүй. Би тэнгэрийн дээр зогсож, холын зайг хардаг: Хэмжээлшгүй олон хүн Надад цохиулсан, гэсэн ч мөн тоо томшгүй олон хүн Миний өршөөл, өгөөмөр сэтгэл дунд амьдардаг. Та нар ч гэсэн тийм нөхцөл байдал дор амьдардаггүй гэж үү?

1992 оны 3 дугаар сарын 5

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?