Туршлагын талаар

Туршлагынхаа явцад Петр хэдэн зуун шалгалттай тулгарсан. Өнөөдрийн хүмүүс “шалгалт” гэх нэр томьёог мэддэг хэдий ч түүний жинхэнэ утга учир болон нөхцөл байдлын тухайд будилдаг. Бурхан хүмүүсийн шийдэмгий байдлыг батжуулж, итгэлтэй байдлыг нь цэвэршүүлж, хэсэг болгоныг нь төгс болгодог. Үүнд үндсэндээ шалгалтаар дамжуулан хүрдэг бөгөөд энэ нь бас Ариун Сүнсний нууцлаг ажил юм. Бурхан өөрсдийг нь хаячихсан мэт санагддаг болохоор хэрвээ анхааралгүй байвал хүмүүс эдгээр шалгалтыг Сатаны сорилт гэж харах болно. Үнэн хэрэгтээ олон шалгалтыг сорилт гэж үзэж болох ба энэ бол Бурханы ажилладаг зарчим, дүрэм билээ. Хэрвээ хүмүүс үнэхээр Бурханы өмнө амьдардаг бол ийм зүйлсийг Бурханаас ирэх шалгалт гэж харах бөгөөд алдаж явуулахгүй. Бурхан өөрсөдтэй нь хамт байгаа болохоор Сатан яавч ойртохгүй гэж хэн нэгэн хэлж байгаа бол энэ нь яг ч тэр чигээрээ үнэн биш; хэрэв тийм байсан бол Есүс цөлд дөч хоног мацаг барьсныхаа дараа сорилттой тулгарсныг хэрхэн тайлбарлаж болох вэ? Иймээс хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлоо залруулбал олон зүйлийг хавьгүй илүү тодорхой харах тул ойлголт нь буруу, ташаа болохгүй. Хэрвээ хүн Бурханаар төгс болгуулахаар үнэхээр шийдсэн бол зүүн, баруун аль ч тал руу хазайлгүйгээр өөрт тулгардаг хэрэг явдалд олон өөр өнцгөөс хандах ёстой. Хэрвээ чи Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй бол Бурхантай хэрхэн хамтран ажиллахаа мэдэхгүй. Хэрвээ чи Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, Сатан хүн дээр хэрхэн ажилладгийг мэддэггүй бол чамд хэрэгжүүлэлтийн зам байхгүй байх болно. Дан ганц хичээнгүй эрэл хайгуул чамд Бурханы шаардсан үр дүнд хүрэх боломж олгохгүй. Туршлагажих ийм арга барил Лоуренсынхтой адилхан: юмыг огт ялгаж салгахгүй, зөвхөн туршлагад анхаарлаа төвлөрүүлж, Сатаны ажил юу болох, Ариун Сүнсний ажил юу болох, Бурханы өмнө байхгүй бол хүн ямар байдалтай байх, Бурхан ямар төрлийн хүмүүсийг төгс болгохыг хүсдэгийг огт мэдэхгүй байх. Өөр өөр төрлийн хүмүүстэй харьцахдаа ямар зарчим ашиглах ёстой, Бурханы одоогийн хүслийг хэрхэн ухаарах, Бурханы зан чанарыг хэрхэн мэдэх, Бурханы өршөөл, сүр жавхлан, зөвт байдал нь ямар хүмүүс, нөхцөл байдал, эрин үед чиглэдэг гээд эдгээрийн алийг нь ч ялган таних чадвар түүнд байдаггүй. Хэрвээ хүмүүст өөрсдийнх нь туршлагын суурь болсон олон үзэгдэл байхгүй бол амийн талаар ярих ч хэрэггүй, туршлагын тухайд бүр бодолтгүй; тэд бүх зүйлд мунхгаар захирагдаж, тэвчсээр байж чадна. Ийм хүмүүсийг төгс болгоход маш хэцүү. Хэрвээ чамд дээр дурдсан үзэгдлүүдийн аль нь ч байхгүй бол энэ чинь чамайг мулгуу нэгэн, Израильд үргэлж байж байдаг давсан баганатай адил гэдгийг хангалттай нотолж байна гээд хэлчихэд буруудахгүй. Ийм хүмүүс нэмэргүй, ямар ч хэрэггүй! Зарим хүн дандаа л сохроор захирагддаг, тэд үргэлж өөрийн толгой мэдэн, шинэ хэрэг явдлыг зохицуулахдаа дандаа өөрийнхөө хэв маягаар биеэ авч явах юм уу эсвэл дурдаад байх шаардлагагүй шалихгүй асуудлыг зохицуулахдаа “мэргэн ухаан” ашигладаг. Ийм хүмүүс ялган таних чадваргүй, тэд бусдад дээрэлхүүлж байгаатайгаа эвлэрчихсэн юм шиг уг чанартай байдаг бөгөөд үргэлжид хэвээрээ, хэзээ ч өөрчлөгддөггүй. Иймэрхүү хүмүүс бол өчүүхэн төдий ч ялгах таних чадваргүй тэнэгүүд юм. Тэд нөхцөл байдал, эсвэл өөр өөр хүмүүст тохирох арга хэмжээг нь авахаар хэзээ ч оролддоггүй. Ийм хүмүүст туршлага байдаггүй. Муу ёрын сүнсний ажилд эзэмдүүлсэн хүмүүстэй таарах үедээ толгой бөхийж, нүглээ улайдаг бөгөөд эсэргүүцэн босож, тэднийг яллах ч зүрх зориггүй болтлоо өөрсдийн тухай мэдлэгтэй хүлэгдсэн зарим хүнийг Би харж байсан. Ариун Сүнсний илэрхий ажилтай тулгарах үедээ тэд дуулгавартай дагаж зүрхэлдэггүй. Муу ёрын сүнс ч бас Бурханы гарт байдаг гэж тэд итгэдэг бөгөөд өндийн босож, тэднийг эсэргүүцэх өчүүхэн ч зориг зүрх тэдэнд байдаггүй. Ийм хүмүүс Бурханд гутамшиг авчирдаг, тэд Бурханы төлөө хүнд ачаа үүрч огт чадахгүй. Ийм тэнэгүүд юмыг огтхон ч ялгаж салгадаггүй. Тиймээс туршлагажих ийм арга барилаас салах ёстой, учир нь Бурханы нүдэнд энэ нь өмгөөлж болшгүй байдаг.

Бурхан үнэндээ л хүмүүст маш их ажил хийдэг, заримдаа тэднийг туршиж, заримдаа тэднийг хатуужуулах орчныг бий болгож, мөн заримдаа тэднийг залж чиглүүлж, дутагдлыг нь засах үг айлддаг. Заримдаа Ариун сүнс хүмүүсийг дутагдалтай олон талаа санамсаргүйгээр өөрсдөө нээж илрүүлэг гэсэндээ Бурханы бэлдсэн орчин руу хөтөлдөг. Хүмүүсийн үг, үйлдэл, бусдад болон аливаа зүйлд хандаж буй арга барилаар нь дамжуулан Ариун Сүнс өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр, өмнө нь ойлгодоггүй байсан олон зүйлийнх нь талаар хүмүүсийг гэгээрүүлж, олон хүн болон юмсыг илүү тодорхой харах, урьд нь мэддэггүй байсан ихэнх зүйлээ ухаж ойлгох боломж олгодог. Дэлхий ертөнцтэй харилцах үедээ чи хорвоогийн юмсыг аажмаар ялган таньж эхэлдэг бөгөөд насан эцэслэхээсээ өмнө “Хүн байх нь их бэрх юм” гэсэн дүгнэлтэд хүрч магадгүй. Хэрвээ чи Бурханы өмнө туршлагажихад тодорхой хугацаа зарцуулж, Бурханы ажил, Түүний зан чанарыг ойлгож авсан бол өөрийн мэдэлгүй л ихээхэн мэдлэг ухаан олж авах бөгөөд биеийн хэмжээ чинь аажмаар өснө. Чи олон сүнслэг зүйлийг илүү сайн ойлгох ба ялангуяа Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголттой болно. Чи Бурханы үгс, Бурханы ажил, Бурханы бүх үйлдэл, Бурханы зан чанар болон Бурхан юу болох, Түүнд юу байгааг өөрийн амь хэмээн хүлээн зөвшөөрнө. Хэрвээ чи дэлхий ертөнцөөр тэнүүчлэхээс өөр зүйл хийдэггүй бол далавч чинь улам хатуу болж, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл чинь улам их болно; тийм байхад Бурхан чамайг яаж ашиглах юм бэ? Чиний дотор “миний бодлоор” гэх зүйл хэтэрхий их байгаа учраас Бурхан чамайг ашигладаггүй. Чи хэдий чинээ Бурханы өмнө байна, төдий чинээ их туршлагатай болно. Хэрвээ чи дэлхий дээр адгуус мэт амьдарсаар л, аман дээрээ Бурханд итгэдэг дүр эсгэдэг боловч зүрх сэтгэл чинь өөр хаа нэгтээ байдаг бол, мөн одоо ч хорвоогийн амьдрах ухаанд суралцсаар байгаа бол урьдын бүх хөдөлмөр чинь талаар болох бус уу? Тиймээс хүмүүс Бурханы өмнө байх тусам Бурханаар төгс болгуулах нь төдий чинээ амархан байдаг. Энэ бол Ариун Сүнсний ажлаа хийдэг зам юм. Хэрвээ чи үүнийг ойлгодоггүй бол зөв замд орох боломж чамд байхгүй хийгээд Бурханаар төгс болгуулах талаар ярихын ч хэрэггүй. Чи хэвийн сүнслэг амьдралтай байж чадахгүй, яг л тахир татуу мэт байх ба зөвхөн шаргуу хөдөлмөрлөөд л байхаас биш Бурханы ямар ч ажил чамд байхгүй байх болно. Энэ нь чиний туршлагажилтын алдаа биш гэж үү? Чи Бурханы өмнө байхын тулд заавал залбирах албагүй; заримдаа Бурханыг бодож, эсвэл Түүний ажлыг тунгаан бодсоноор, заримдаа зарим хэрэг явдалтай харьцсанаар, заримдаа үйл явдлаар дамжуулан илчлэгдсэнээр чи Бурханы өмнө очдог. Ихэнх хүмүүс, “Би байнга залбирдаг болохоор Бурханы өмнө байдаггүй гэж үү?” гэж хэлдэг. Олон хүн “Бурханы өмнө” эцэс төгсгөлгүй залбирдаг. Магадгүй тэд аман дээрээ үргэлж залбирч байх боловч үнэндээ бол Бурханы өмнө амьдардаггүй. Ийм хүмүүсийн Бурханы өмнө нөхцөл байдлаа хадгалж чадах цорын ганц арга барил нь энэ юм; Бурхантай цаг ямагт харилцахын тулд зүрх сэтгэлээ ашиглах чадвар тэдэнд огтхон ч байдаггүй, тэд эргэцүүлж, аниргүйд тунгааснаар туршлагажиж, эсвэл Бурханы ачааг ухамсарлан оюун санаагаа ашиглан зүрх сэтгэлдээ Бурхантай харилцах замаар Бурханы өмнө очиж бас чаддаггүй. Тэд тэнгэр дэх Бурханд зөвхөн аман дээрээ залбирал өргөдөг. Ихэнх хүний зүрх сэтгэл Бурханаас хагацсан байдаг, ойртож ирэх үед нь л Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаг юм; ихэнхдээ бол Бурхан тэнд огт байдаггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүйн илрэл энэ биш гэж үү? Хэрвээ зүрх сэтгэлд нь Бурхан үнэхээр байсан бол дээрэмчид болон адгуусны хийдэг зүйлийг тэд хийж чадах байсан гэж үү? Хэрвээ хүн Бурханыг үнэхээр хүндэлдэг бол үнэн зүрх сэтгэлээр Бурхантай харилцах бөгөөд бодол, санааг нь Бурханы үг үргэлж эзэмдэх болно. Тэд үг болон үйлдлээрээ алдаа гаргахгүй, Бурханыг илт эсэргүүцэх ямар ч зүйл хийхгүй. Итгэгч байх шалгуур ийм байдаг юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих