Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой (Хоёрдугаар хэсэг)

Бурханд үйлчилдэг хүн Түүний төлөө хэрхэн зовохыг л гагцхүү мэддэг байх ёсгүй; түүгээр зогсохгүй Бурханд итгэх нь Бурханы хайрыг эрэлхийлэх зорилготой гэдгийг ойлгох ёстой. Бурхан чамайг зөвхөн цэвэршүүлэх гэж, эсвэл зовоохын төлөө ашигладаггүй, харин чамайг Түүний үйлдлийг мэдэж, хүний амийн жинхэнэ ач холбогдлыг мэдээсэй, тэр тусмаа Бурханд үйлчлэх амар ажил биш гэдгийг мэдээсэй гэсэндээ ашигладаг. Бурханы ажлыг туулах нь нигүүлслийг эдлэх биш харин Бурханыг хайрлах хайрынхаа төлөө зовох юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг юм чинь Түүний гэсгээлтийг ч бас эдлэх ёстой; чи энэ бүхнийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг дотроо мэдэрч чадна, Тэр чамтай хэрхэн харьцаж, шүүж байгааг мөн туулж чадна. Ингэснээр чиний туршлага цогц болно. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлаа чам дээр хэрэгжүүлсэн. Бурханы үг чамтай харьцсан, түүгээр ч барахгүй мөн чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг сөрөг, сул дорой байх үед Бурхан чиний төлөө санаа зовдог. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы зохион байгуулалтын дотор байдаг гэдгийг чамд мэдүүлэхийн тулд юм. Бурханд итгэх гэдэг нь зовох буюу Түүний төлөө бүхнийг хийх гэж чи бодож болох юм; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ хүмүүс эдгээр зорилгоос алийг нь ч Бурханд итгэх итгэлдээ хамааруулах ёсгүй. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Ийм ойлголттой болбол чи бүх хувийн хэрэгцээ, найдвар, үзлээс зүрх сэтгэлээ чөлөөлөхөд үүнийг ашиглах ёстой. Эдгээр зүйлийг таягдан хаяж байж л Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадна, үүнийг хийж байж л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм. Чи Бурханд итгэх талаар зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх ёстой. Чи Бурханы үгийг идэж, уух хэрэгтэй, үнэнийг амьдран харуулж чаддаг байх ёстой, ялангуяа Түүний бодитой үйл хэрэг, орчлон даяарх гайхамшигтай үйл хэрэг, мөн махбодод хийдэг бодитой ажлыг нь харж чаддаг байх ёстой. Хүмүүс бодитой туршлагаараа дамжуулан Бурхан Өөрийн ажлыг тэдэн дээр яг хэрхэн хийдэг, тэдэнд чиглэсэн Түүний хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүх нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарыг таягдан хаях зорилготой юм. Дотроо байгаа бүх цэвэр бус байдал, зөвт бус байдлыг хаяж, буруу санаа зорилгоо хаяж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгосноор, жинхэнэ итгэлээр л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна. Бурханд итгэх итгэлийнхээ суурин дээр л Түүнийг жинхэнээсээ хайрлаж чадна. Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадах уу? Чи Бурханд итгэдэг болохоор энэ талаар мунгинаад байж болохгүй. Зарим хүн Бурханд итгэх итгэл тэдэнд ерөөл авчирна гэдгийг харангуутаа эрч хүчээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлтийг эдлэх ёстой гэдгийг харангуутаа бүх эрч хүчээ алддаг. Энэ нь Бурханд итгэх мөн үү? Эцсийн дүнд итгэлдээ чи Бурханы өмнө бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг болох ёстой. Чи Бурханд итгэдэг мөртөө Түүнээс юм нэхсээр байдаг, тавьж чадахгүй шашны олон үзэл, салж чадахгүй хувийн ашиг сонирхол чамд байдаг, махан биеийн ерөөлийг эрж хайсаар байдаг, махан биеийг чинь аварч, сүнсийг чинь аврахыг Бурханаас хүсдэг бол эдгээр нь бүгд харах өнцөг нь буруу хүмүүсийн зан авир юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаггүй, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй, харин махан биеийн ашиг сонирхлын араас л хөөцөлддөг. Та нарын дотор олон хүн шашны итгэл үнэмшлийн ангилалд хамаарах итгэлтэй байдаг; энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Түүний төлөө зовоход бэлэн зүрх сэтгэл, өөрийгөө хаях хүсэлтэй байх ёстой. Хүмүүс энэ хоёр нөхцөлийг хангахгүй л бол Бурханд итгэх тэдний итгэл хүчингүй, тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг, Бурханы мэдлэгийг эрж хайдаг, амийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс билээ.

Чам дээр шалгалт ирэхэд тэдгээр шалгалтыг зохицуулахдаа Бурханы ажлыг хэрхэн хэрэглэх вэ? Чи сөрөг байх уу эсвэл хүн дээр хийх Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийг эерэг талаас нь ойлгох уу? Чи Бурханы шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан юуг олж авах вэ? Бурханыг гэх чиний хайр өсөх үү? Цэвэршүүлэлтэд орох үедээ Иовын шалгалтыг хэрэглэж, Бурханы чамд хийдэг ажилд чин сэтгэлээсээ оролцож чадах уу? Иовын шалгалтаар дамжуулан Бурхан хүнийг хэрхэн шалгадгийг чи харж чадах уу? Иовын ажил чамд ямар урам зориг өгч чадах вэ? Цэвэршүүлэлтийнхээ дунд чи Бурханы төлөө гэрчлэлд зогсоход бэлэн байх уу, эсвэл тав тухтай орчинд махан биеийг хангалуун байлгахыг хүсэх үү? Бурханд итгэх итгэлийн талаарх чиний харах өнцөг үнэндээ ямар вэ? Энэ нь үнэхээр махан биеийн төлөө биш, Түүний төлөө байдаг уу? Эрж хайхдаа эрэлхийлдэг зорилт чамд үнэхээр байдаг уу? Чи Бурханаар төгс болгуулахын тулд цэвэршүүлэлт туулахад бэлэн байна уу, эсвэл Бурханаар гэсгээгдэж, хараагдахыг илүүд үзэх үү? Бурханы төлөө гэрчлэл хийх хэрэг явдлын тухайд чи үнэндээ ямар үзэл бодолтой вэ? Бурханы төлөө жинхэнэ гэрчлэл хийх тодорхой орчин нөхцөлд хүмүүс юу хийх ёстой вэ? Чамд хийсэн жинхэнэ ажилдаа бодитой Бурхан маш ихийг илчилсэн байтал яагаад чи үргэлж явах тухай боддог вэ? Бурханд итгэх чиний итгэл Бурханы төлөө байдаг уу? Та нарын ихэнхийнх нь хувьд итгэл бол өөрийн хувийн ашиг тусыг эрэлхийлэхийн төлөө, өөрийнхөө тусын тулд хийдэг тооцооны хэсэг юм. Маш цөөхөн хүн Бурханы төлөө Бурханд итгэдэг; энэ чинь тэрслүү байдал бус уу?

Цэвэршүүлэлтийн ажлын гол зорилго нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрдэг вэ гэвэл чи явахыг хүссэн ч явж чадахгүй, зарим хүн үлдсэн өчүүхэн найдвараа алдсан байсан ч гэсэн итгэсээр байж чаддаг, мөн хүмүүс хэтийн төлөвийнхөө талаар ямар ч найдвар тээхээ больдог. Зөвхөн энэ үед л Бурханы цэвэршүүлэлт дуусдаг. Амьдрал, үхлийн хооронд эргэлддэг үе шатанд хүн хүрээгүй л байгаа, тэд үхлийг үзээгүй учраас цэвэршүүлэлтийн явц хараахан дуусаагүй байна. Үйлчлэл үзүүлэгчийн шатанд байсан хүмүүс хүртэл дээд зэргээр цэвэршүүлэгдээгүй. Иов дээд зэргийн цэвэршүүлэлтийг туулсан, түүнд итгэж найдах юу ч байгаагүй. Хүмүүс ямар ч найдваргүй, итгэж найдах юу ч байхгүй болох хүртлээ цэвэршүүлэлтийг туулах ёстой—энэ л жинхэнэ цэвэршүүлэлт билээ. Үйлчлэл үзүүлэгчийн цаг үед зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байсан бол, Тэр юу ч хийсэн, чиний төлөө гэсэн Түүний хүсэл ямар ч байсан, чи Түүний зохицуулалтыг үргэлж дуулгавартай дагасан бол замын төгсгөлд Бурханы хийсэн бүхнийг чи ойлгох болно. Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг турших үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон. “Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг” гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны доог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллолгүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Цэвэршүүлэлтийг тодорхой хэмжээгээр туулсан ч Иов шиг хэвээр байж, Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, бас өөрийн үзэлгүй байж чадах аваас Бурхан чамд харагдана. Одоо чамд Бурхан харагддаггүйн учир нь чамд маш олон өөрийн гэсэн үзэл, хувийн алагчлал, хувиа хичээсэн бодол, хувийн шаардлага, махан биеийн ашиг сонирхол байдаг бөгөөд чи Түүний царай төрхийг харахад тэнцэхгүй юм. Хэрэв чи Бурханыг хардаг байсан бол өөрийн үзлээр Түүнийг хэмжиж, ингэснээрээ Түүнийг загалмайд цовдлох байсан. Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг мөрдөн мөшгөхгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Чиний бүтэлгүйтэл, сул дорой байдлын олон туршлага, сөрөг байдалтай байх үеийг бүгдийг нь Бурханы шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг. Чиний бүтэлгүйтэх эсэх эсвэл чиний сул дорой байж, бүдрэх эсэх нь бүгд Бурханаас шалтгаалах бөгөөд Бурханы гарт байдаг. Бурханы харах өнцгөөс энэ бол чиний шалгалт, хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таних ёстой хоёр төрлийн байдал байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг ба нөгөөгийнх нь магадлалтай эх үүсвэр нь Сатан юм. Нэг нь Ариун Сүнс чамайг гэрэлтүүлснээр чамд өөрийгөө мэдэх боломж олгож, өөрийгөө жигшиж, өөртөө харуусах сэтгэл төрүүлж, Бурханыг гэх жинхэнэ хайрын сэтгэлтэй байж, Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрх сэтгэлээ зориулж чаддаг байдал юм. Нөгөө нь чи өөрийгөө мэддэг боловч, сөрөг, сул дорой байдаг байдал юм. Энэ байдлыг Бурханы цэвэршүүлэлт, мөн Сатаны уруу таталт ч гэж хэлж болно. Хэрэв чи үүнийг чамайг аврах Бурханы аврал гэж танин, одоо Түүнд гүнээ өртэй санагдаж, цаашид Түүний ачийг хариулахыг хичээж, ийм гажуудсан байдалд унахаа болин, Түүний үгийг идэж, уухад хүчин чармайлт гаргаж, өөрийгөө үргэлж дутуу байна гэж үзэж, хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт юм. Зовлон зүдүүр дуусаж, чи дахин нэгэнтээ урагшлах үед Бурхан чамайг хөтөлж, гэрэлтүүлж, гэгээрүүлж, тэжээн тэтгэсээр байх болно. Харин чи үүнийг танихгүй, сөрөг байж, өөрийгөө зүгээр л цөхрөлд оруулж, ийм байдлаар бодвол Сатаны уруу таталт чам дээр ирсэн байх болно. Иов шалгалт туулах үед Бурхан, Сатан хоёр хоорондоо мөрий тавьж байсан бөгөөд Иовыг зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь Бурханы Иовыг шалгах шалгалт байсан ч гэсэн үнэн хэрэгтээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд тэр Иовыг уруу татаж байсан боловч Иов Бурханы талд байсан. Тийм байгаагүй бол Иов уруу таталтад орох байсан. Хүмүүс уруу таталтад ормогцоо аюулд ордог. Цэвэршүүлэлт туулахыг Бурханы шалгалт гэж хэлж болох боловч хэрэв чи сайн байдалтай биш бол үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно. Үзэгдэл чамд тодорхой биш бол Сатан чамайг буруутгаж, үзэгдлийг чинь тодорхойгүй болгоно. Чи өөрөө ч мэдэлгүй уруу таталтад автана.

Чи Бурханы ажлыг туулахгүй бол хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Туршлагаараа чи мөн жижиг зүйлс рүү орох ёстой. Жишээ нь ямар зүйлс чамайг үзэл болон хэт их сэдэлтэй болгоход хүргэдэг, ямар төрлийн тохирох хэрэгжүүлэлтээр эдгээр асуудалд хандах ёстой болдог вэ? Хэрэв чи Бурханы ажлыг туулж чаддаг бол энэ нь чамд биеийн хэмжээ байна гэсэн үг юм. Хэрэв чамд эрч хүч байгаа юм шиг л харагддаг бол энэ нь жинхэнэ биеийн хэмжээ биш бөгөөд чи баттай зогсож огт чадахгүй байх болно. Чи Бурханы ажлыг туулж чаддаг, үүнийг хэзээ ч хаана ч туулж, тунгаан бодож чаддаг, хоньчдыг орхиж, Бурханыг түшиж бие даан амьдарч чаддаг, Бурханы бодит үйлдлийг харж чаддаг болсон цагт л Бурханы хүсэл биелэх болно. Яг одоо ихэнх хүн хэрхэн туршлагажихаа мэддэггүй бөгөөд тэд асуудалтай тулгарах үедээ хэрхэн зохицуулахаа мэддэггүй; тэд Бурханы ажлыг туулах чадваргүй, сүнслэг амьдралаар амьдарч чаддаггүй. Чи Бурханы үгийг авч, бодитой амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.

Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргал болон Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг. Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин хийгээд бас л бүтэлгүй болдог бөгөөд аажмаар Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид чи зөв хариу өгөх болно. Заримдаа чи тэрслүү байх бөгөөд Бурхан чамайг дотроос чинь зэмлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас ирдэг. Хэрэв чи Бурханы үгийг нандигнадаггүй бол, Түүний ажилд хайнга хандвал Тэр чамайг хайхрахаа болино. Бурханы үгийг хэдий чинээ нухацтай авч үзнэ, Тэр чамайг төдий чинээ гэгээрүүлэх болно. Яг одоо чуулганд будилж, төөрөлдсөн итгэлтэй зарим хүн байгаа бөгөөд тэд маш олон зохисгүй зүйл хийж, сахилга батгүй үйлдэл гаргадаг учраас Ариун Сүнсний ажлыг тэднээс тодорхой харах боломжгүй байдаг. Зарим хүн мөнгө олохын тулд үүргээ умартаж, сахилгажуулагдалгүйгээр гарч бизнес хийдэг; ийм хүн илүү их аюулд ордог. Одоогоор тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй төдийгүй ирээдүйд ч тэднийг төгс болгоход хэцүү байх болно. Олон хүнээс Ариун Сүнсний ажил, Бурханы сахилгажуулалтыг харах боломжгүй байдаг. Тэд бол Бурханы хүслийн талаар тодорхой ойлгоогүй, Түүний ажлыг мэддэггүй хүмүүс юм. Цэвэршүүлэлтийн дунд бат бөх зогсож чаддаг, Бурхан юу ч хийсэн Түүнийг дагадаг, ядаж л явахгүй байж чаддаг эсвэл Петрийн хүрсэн зүйлийн 0,1%-д нь хүрч чаддаг хүмүүс дажгүй явж байгаа боловч Бурханы тэднийг ашиглах тухайд гэвэл тэдэнд ямар ч үнэ цэн байхгүй. Олон хүн юмыг хурдан ойлгож, Бурханыг үнэхээр хайрлаж, Петрийн түвшнийг давж чаддаг бөгөөд Бурхан төгс болгох ажлаа тэдэн дээр хийдэг. Ийм хүмүүст сахилгажуулалт, гэгээрэл ирдэг бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэхгүй ямар нэг зүйл тэдэнд байвал тэд даруйхан хаяж чаддаг. Ийм хүмүүс бол алт, мөнгө, үнэт чулуунууд бөгөөд тэдний үнэ цэн хамгийн өндөр! Бурхан олон төрлийн ажил хийсэн боловч чи элс, чулуу мэт хэвээр байх юм бол ямар ч үнэ цэнгүй!

Агуу улаан лууны улс оронд хийсэн Бурханы ажил гайхамшигтай бөгөөд ойлгохын аргагүй билээ. Тэр нэг бүлэг хүнийг төгс болгож, бусдыг нь таягдан хаях болно, учир нь чуулганд бүхий л төрлийн хүн байдаг—үнэнийг хайрладаг хүмүүс байна, хайрладаггүй хүмүүс байна; Бурханы ажлыг туулдаг хүмүүс байна, туулдаггүй хүмүүс байна; үүргээ биелүүлдэг хүмүүс байна, биелүүлдэггүй хүмүүс байна; Бурханыг гэрчилдэг хүмүүс байна, гэрчилдэггүй хүмүүс байна, мөн тэдгээрийн тодорхой хэсэг нь үл итгэгчид, ёрын муу хүмүүс бөгөөд тэднийг гарцаагүй таягдан хаяна. Хэрэв чи Бурханы ажлыг тодорхой мэддэггүй бол сөрөг байх болно; учир нь хүмүүсийн цөөнхөөс л Бурханы ажлыг харна. Энэ цаг үед хэн Бурханыг үнэхээр хайрладаг, хэн хайрладаггүй нь тодорхой болно. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүст Ариун Сүнсний ажил байдаг байхад Түүнийг үнэхээр хайрладаггүй хүмүүс Түүний ажлын алхам бүрээр дамжин илчлэгдэнэ. Тэд таягдан хаягдах объект болно. Байлдан дагуулалтын ажлын явцад эдгээр хүн илчлэгдэх бөгөөд тэд бол төгс болгуулах үнэ цэнгүй хүмүүс билээ. Төгс болгуулсан хүмүүс бүгд Бурханаар авхуулсан бөгөөд Петрийн хайрладаг байсан шиг Бурханыг хайрлах чадвартай байдаг. Байлдан дагуулагдсан хүмүүст өөрөө үүссэн хайр биш харин идэвхгүй хайр л байдаг бөгөөд тэд албадлагаар Бурханыг хайрладаг. Өөрөө үүсдэг хайр нь бодит туршлагаар олж авсан ойлголтоор дамжин бий болдог. Энэ хайр хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, сайн дураараа Бурханы төлөө зүтгэхэд хүргэдэг; Бурханы үг тэдний үндэс суурь болж, тэд Бурханы төлөө зовж зүдэрч чаддаг. Мэдээж эдгээр нь Бурханаар төгс болгуулсан хүнд байдаг зүйлс юм. Хэрэв чи байлдан дагуулагдахыг л эрэлхийлдэг бол Бурханы төлөө гэрчлэл хийж чадахгүй; Бурхан хүмүүсийг байлдан дагуулах замаар л авралын зорилгодоо хүрдэг бол үйлчлэл үзүүлэгчдийн алхам ажлыг дуусгах байсан. Гэхдээ Бурханы эцсийн зорилго нь хүмүүсийг байлдан дагуулах биш, харин хүмүүсийг төгс болгох юм. Тиймээс энэ үе шатыг байлдан дагуулалтын ажил гэж хэлэхийн оронд төгс болгох, таягдан хаях ажил гэж хэл. Зарим хүн бүрэн байлдан дагуулагдаагүй бөгөөд тэднийг байлдан дагуулах явцад бүлэг хүн төгс болох болно. Энэ хоёр хэсэг ажлыг нэгэн зэрэг хэрэгжүүлдэг. Ийм урт хугацааны ажлын туршид хүртэл хүмүүс орхиж яваагүй бөгөөд энэ нь байлдан дагуулалт зорилгодоо хүрсэн гэдгийг харуулдаг—энэ бол байлдан дагуулагдсаны баримт юм. Цэвэршүүлэлт нь байлдан дагуулагдахын төлөө биш, харин төгс болгуулахын төлөө байдаг. Цэвэршүүлэлтгүйгээр хүмүүсийг төгс болгох боломжгүй. Тиймээс цэвэршүүлэлт үнэхээр үнэ цэнтэй! Өнөөдөр нэг бүлэг хүмүүс төгс болгуулж, авхуулагдаж байна. Өмнө нь дурдагдсан арван ерөөл нь бүгд төгс болгуулсан хүмүүст чиглэсэн юм. Газар дээрх дүр төрхөө өөрчлөх тухай зүйл нь бүгд төгс болгуулсан хүмүүст чиглэдэг. Төгс болгуулаагүй хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авах шаардлага хангадаггүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих