Өдөр тутмын Бурханы үг | “Бурхан бол бүх бүтээлийн эзэн” | Эшлэл 207

Бурхан ямар төрлийн шинэ ажлыг эхлүүлснийг одоо ч ойлгоогүй зарим хүмүүс өнөө үед байдаг. Бурхан Харь үндэстнүүдэд шинэ эхлэлийг бий болгож, өөр эрин үеийг эхлүүлж, өөр ажлыг эхэлсэн бөгөөд Тэр Моабын үр удмын дунд ажиллаж байгаа. Энэ нь Түүний хамгийн шинэ ажил биш гэж үү? Эрин үеүдийн туршид хэн ч энэ ажлыг үзэж туулаагүй, үүнийг ойлгох нь байтугай хэн ч энэ талаар сонсоогүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхамшиг, Бурханы хэмжээлшгүй байдал, Бурханы агуу байдал, Бурханы ариун байдал ойлгомжтой болох нь эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шатанд тулгуурлана. Энэ нь хүний үзлийг нураах шинэ ажил биш гэж үү? “Бурхан Моабыг харааж, Тэр Моабын үр удмыг хаях болно гэж хэлсэн болохоор Тэр одоо яаж тэднийг аврах юм бол?” гэж бодож байгаа хүмүүс одоо ч байгаа. Тэд бол хараагдаж, Израилиас хөөгдөн гарсан Харь үндэстнүүдийн хүмүүс бөгөөд; израильчууд тэднийг “Харийн нохой” гэж нэрлэж байсан. Хүн бүхний үзэл бодолд, тэд зөвхөн Харийн нохой байгаад зогсохгүй, түүнчлэн сүйрлийн хөвгүүд юм; өөрөөр хэлбэл тэд Бурханы сонгосон хүмүүс биш юм. Хэдийгээр тэд анх Израилийн цар хүрээнд төрсөн боловч, тэд Израилийн ард түмний нэг хэсэг биш; тэд мөн Харь үндэстнүүд рүү хөөгдсөн. Тэд бол хамгийн дорд хүмүүс юм. Тэд хүн төрөлхтөн дотроос хамгийн дорд нь учраас л Бурхан шинэ эрин үеийг эхлүүлэх Өөрийн ажлыг тэдний дунд хэрэгжүүлдэг. Тэд ялзарсан хүн төрөлхтний төлөөлөгч бөгөөд Бурханы ажил нь сонголт үгүй эсвэл зорилго үгүй биш учраас өнөөдөр эдгээр хүмүүсийн дунд хийж байгаа Түүний ажил нь мөн бүтээлийн дунд хийгдэж буй ажил юм. Ноа бүтээлийн нэг хэсэг байсан, мөн түүний үр удам ч гэсэн адил. Дэлхий дээрх мах, цустай хэн боловч бүтээлийн нэг хэсэг билээ. Бурханы ажил нь бүх бүтээл рүү чиглэдэг; энэ нь бүтээгдсэнийхээ дараа хүн хараагдсан эсэхээс хамаарч явагддаггүй. Түүний удирдлагын ажил нь зөвхөн хараагдаагүй сонгогдсон хүмүүс рүү биш, бүх бүтээл рүү чиглэдэг. Нэгэнт Бурхан Өөрийн ажлыг Өөрийн бүтээлийн дунд биелүүлэхийг хүсдэг учраас Тэр үүнийг гарцаагүй амжилттай дуусгах болно; Тэр Өөрийн ажилд ач тустай хүмүүсийн дунд ажиллах болно. Тиймээс, Тэр хүмүүсийн дунд ажиллахдаа бүх тогтсон журмыг нураана; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн” болон “ерөөгдсөн” гэсэн үгс ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол нэлээд сайн бөгөөд Израилийн сонгогдсон хүмүүс ч бас муу биш; тэд бол сайн хэв чанартай, хүн чанартай хүмүүс. Ехова анхнаасаа Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлсэн ба Өөрийн анхны ажлыг биелүүлсэн, гэхдээ Тэр тэднийг Өөрийн одоогийн байлдан дагуулалтын ажлын хүлээн авагчид болгон ашиглах байсан бол энэ нь утга учиргүй байх байсан. Хэдийгээр тэд мөн бүтээлийн нэг хэсэг бөгөөд олон эерэг талуудтай ч гэсэн, ажлын энэ үе шатыг тэдний дунд хэрэгжүүлэх нь утгагүй байх юм. Тэр хэнийг ч байлдан дагуулах боломжгүй байх болно, мөн Тэрээр бүх бүтээлийг итгүүлэх боломжгүй байх болно. Энэ нь, агуу улаан луугийн үндэстний хүмүүст Өөрийн ажлаа шилжүүлсний утга учир нь юм. Хамгийн гүнзгий утга учир нь, Тэр эрин үеийг эхлүүлэхэд, Тэр бүх дүрэм журам, хүний үзлийг нураахад, түүнчлэн Тэр Нигүүлслийн бүх эрин үеийн ажлыг төгсгөхөд оршиж байгаа билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдах байсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс бөгөөд зөвхөн израильчууд л Бурханы ерөөл, амлалтуудыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн итгэх байсан. Эцсийн өдрүүдэд, Бурхан агуу улаан луугийн харь үндэстэнд бие махбодтой болно; Тэр бүх бүтээлийн Бурхан болохын хувьд Бурханы ажлыг хэрэгжүүлнэ; Тэр Өөрийн бүх удирдлагын ажлыг гүйцээж, агуу улаан луугийн үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно. Энэ ажлын гурван үе шатны гол цөм нь хүний аврал—өөрөөр хэлбэл, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм. Тиймээс энэхүү ажлын үе шат бүр маш утга учиртай; Бурхан ямар ч утга учиргүй эсвэл үнэ цэнэгүй зүйлийг ерөөс хийхгүй. Нөгөө талаар, ажлын энэ үе шат нь шинэ эрин үеийг эхлүүлж, өмнөх хоёр эрин үеийг төгсгөхөөс бүрддэг; нөгөө талаар энэ нь, хүний бүх үзэл болоод хүний итгэл, мэдлэгийн бүх хуучин арга замыг нураахаас бүрддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил нь хүний өөр үзлийн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзлийг бүрэн таягдан хаяж, тэгснээр хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Моабын үр удмын байлдан дагуулалтыг ашиглан, Моабын үр удам дунд явагдсан ажлыг ашиглан Бурхан бүх орчлон ертөнцийн хүнийг байлдан дагуулах болно. Энэ нь, Түүний ажлын энэхүү үе шатны гүн гүнзгий утга учир бөгөөд энэ нь, Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнэтэй тал юм. Хэдий чиний байр суурь доогуур бөгөөд чи дорд үнэ цэнэтэй гэдгээ одоо мэдсэн ч гэсэн, хамгийн баяртай зүйлтэй учирсан гэдгээ мэдрэх болно: Чи агуу ерөөлийг өвлөсөн, агуу амлалтыг олж авсан ба чи Бурханы энэ агуу ажлыг биелүүлж чадна, чи Бурханы жинхэнэ төрхийг харж, Бурханы төрөлхийн зан чанарыг мэдэж, Бурханы хүслийг биелүүлж чадна. Бурханы ажлын өмнөх хоёр үе шат нь Израильд явагдсан. Эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат нь хэрвээ мөн л израильчууд дунд явагдсан бол, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл итгээд зогсохгүй, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөө ч мөн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, ямар ч шинэ ажил явагдаагүй ба шинэ эрин үеийг нээх Бурханы ажил Харь үндэстнүүдэд хэзээ ч явагдаж байгаагүй юм. Эрин үеийг эхлүүлэх ажлын энэ үе шат эхлээд Харь үндэстэнд явагдаж байгаа ба нэмж хэлэхэд, энэ нь эхлээд Моабын үр удам дунд явагдаж байгаа; энэ нь бүхий л эрин үеийг эхлүүлсэн. Бурхан хүний үзэл дотор агуулагддаг бүх мэдлэгийг нураасан ба үүний алийг ч цаашид оршин тогтнохыг зөвшөөрөөгүй. Өөрийн байлдан дагуулах ажлаараа Тэр, хүний үзлийг, тэдгээр хуучин, эртний мэдлэгийг нь нураасан. Бурхантай хамт байхад ямар ч дүрэм байхгүй, Бурханы хувьд хуучин зүйл юу ч байхгүй, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Тэр Өөрийн хийж буй бүхэндээ зөв байдаг гэдгийг хүмүүст Тэр харуулдаг. Бүтээлийн дунд Түүний хийдэг ямар ч ажилд чи бүрэн захирагдах ёстой. Түүний хийж байгаа ямар ч ажил нь утга учиртай бөгөөд энэ нь хүний сонголт, үзлийн дагуу биш харин Түүний хувийн хүсэл, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийн ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиггүй бол тэр нь хэчнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу Өөрийн ажлын хүлээн авагч болоод байршлыг сонгож ажилладаг. Тэр өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй ба хуучин зааврыг дагадаггүй; үүний оронд Тэр ажлынхаа утга учрын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг; эцэст нь Тэр, үүнийхээ жинхэнэ үр дүн болон үүнээс хүлээсэн зорилгодоо хүрэхийг хүсдэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг одоо л ойлгохгүй бол энэхүү ажил нь чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.

“Бурхан бол бүх бүтээлийн эзэн”-ээс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент