Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 204

Өнөөдөр Би өөрсдийн чинь оршин тогтнолын төлөө, мөн Өөрийнхөө ажлыг төвөггүй явуулахын төлөө, бүхий л орчлон ертөнц даяарх Миний нээлтийн ажил илүү зохистой, төгс байдлаар явагдахын төлөө; бүх улс, үндэстний хүмүүст Миний үг, эрх мэдэл, сүр жавхлан болоод шүүлтийг илчлэхийн төлөө та нарт сануулж байна. Та нарын дунд Миний хийдэг ажил бол бүхий л орчлон ертөнц даяар хийх Миний ажлын эхлэл билээ. Одоо аль хэдийн эцсийн өдрүүд болсон ч, “эцсийн өдрүүд” гэдэг нь эрин үеийн л нэр юм гэдгийг мэдэж ав; энэ нь сүүлчийн хэдхэн жил, сарыг бус, харин яг л Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе шиг эрин үеийг хэлдэг бөгөөд бүхий л эрин үеийг илтгэдэг. Гэсэн ч эцсийн өдрүүд нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеэс нэлээд ялгаатай. Эцсийн өдрүүдийн ажил нь Израильд биш, Харь үндэстнүүдийн дунд явагддаг; энэ нь Израилийн гаднах бүх үндэстэн, овгийн хүмүүсийг Миний сэнтийн өмнө байлдан дагуулах явдал юм, ингэснээр орчлон ертөнц даяарх Миний алдар суу бүхий л сансар огторгуйг дүүргэж чадна. Ингэснээр Би илүү агуу алдрыг олж авч, ингэснээр газар дээрх бүх бүтээл Миний алдрыг үндэстэн бүрд, үеийн үед үүрд дамжуулан, тэнгэр газар дахь бүх бүтээл газар дэлхий дээр олж авсан бүх алдрыг минь харж чадна. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил бол байлдан дагуулах ажил юм. Энэ нь газар дээрх бүх хүний амьдралын удирдамж биш, харин газар дээрх хүн төрөлхтний барагдашгүй, олон мянган жилийн урт удаан зовлонт амьдралын төгсгөл билээ. Үүний үр дүнд, эцсийн өдрүүдийн ажил нь Израиль дахь хэдэн мянган жилийн ажилтай ч тэр, дараа нь Бурхан хоёр дахь удаа бие махбодтой болох хүртэл хоёр мянган жил үргэлжилсэн Иудей дахь хэдэн жилийн ажилтай ч тэр адил байж чаддаггүй. Эцсийн өдрүүдийн хүмүүс зүгээр л эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирсэн Золин Аврагчтай учирч, Бурханы биечилсэн үг, ажлыг хүлээн авдаг. Эцсийн өдрүүд дуусах хүртэл хоёр мянган жил болохгүй; энэ нь Есүс Иудейд Нигүүлслийн эрин үеийн ажлыг явуулсан үеийнх шиг богинохон байх болно. Учир нь эцсийн өдрүүд бол бүхий л эрин үеийн төгсгөл юм. Эдгээр нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт болон төгсгөл бөгөөд хүн төрөлхтний зовлонт амьдралын аяныг дуусгадаг. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачдаггүй, мөн хүн төрөлхтний амьдрал үргэлжлэхийг ч зөвшөөрдөггүй. Тэр нь Миний удирдлагын төлөвлөгөөнд, эсвэл хүний оршин тогтнолд ямар ч ач холбогдол агуулахгүй. Хүн төрөлхтөн энэ маягаараа үргэлжлүүлсээр байсан бол эрт орой хэзээ нэгэн цагт диаволд бүхлээрээ залгиулж, Надад харьяалагддаг тэр сүнснүүд эцсийн эцэст түүний гарт сүйрэх байсан. Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэдгийг Би амласан. Ингээд цаг дууслаа. Би үргэлжлүүлэх ч үгүй, цаашид хойшлуулах ч үгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг ялах болно, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авах болно, ингэснээр эдгээр зовлонд нэрвэгдсэн сүнс зовлонгийн далайгаас зугтаж, газар дээрх Миний бүхий л ажил ийнхүү дуусгавар болох юм. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, Миний бүхнийг хянагч Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Газар дээр Би нэг л зүйлийг хийх болно: Би газар дээрх итгэмжит хот минь болох ариун хүн төрөлхтнийг дахин бүтээнэ. Гэхдээ Би бүхий л дэлхийг устгахгүй, мөн бүх хүн төрөлхтнийг сөнөөхгүй гэдгийг мэдэгтүн. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь—Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдэж, хуулийн доорх израильчуудын адилаар газар дээр энэ гуравны нэгийг үржиж, өсөн олшроход хүргэж, элбэг дэлбэг хонь мал болон газрын бүх эд баялгаар тэднийг тэтгэх болно. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч энэ нь өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн юм. Ийм хүн төрөлхтнийг Сатан сүйтгэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн бол мөн өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эзэмшлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц биелэл, үр жимс юм. Тэд үндэстэн, шашин шүтлэг бүрээс болон орчлон ертөнц даяарх газар нутаг, улс орон бүрээс гаралтай. Тэд өөр өөр яс үндэс, хэл, зан заншил, арьсны өнгөтэй ба бөмбөрцгийн бүх үндэстэн, урсгал даяар, тэр бүү хэл дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг. Эцэст нь тэд бүрэн төгс хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цуглааныг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно. Хүн төрөлхтний дундах, Миний аварч, байлдан дагуулаагүй хүмүүс далайн гүнд чимээ аниргүй живж, Миний бүхнийг залгигч галд мөнхөд шатаагдана. Би Египетийн ууган хөвгүүд болон ууган төлийг устгаж, хурганы мах идэж, хурганы цус ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан израильчуудыг л үлдээж байсныхаа адилаар хуучин, туйлын бузар энэ хүн төрөлхтнийг устгана. Миний байлдан дагуулсан хүмүүс болон Миний гэр бүлийнхэн ч бас Хурга Миний махыг идэж, Хурга Миний цусыг уудаг, Надаар золин аврагдсан, Намайг шүтэн мөргөдөг хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүсийг дандаа Миний алдар дагалддаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд живээгүй гэж үү? Өнөөдөр та нар Намайг эсэргүүцдэг ба өнөөдөр Миний үг Израилийн хөвгүүд, ач гуч нарт хэлсэн Еховагийн үгтэй яг адилхан. Гэсэн ч та нарын зүрх сэтгэлийн гүн дэх хөшүүн байдал Миний уур хилэнг хуримтлуулж, махан биед чинь илүү их зовлонг, нүгэлд чинь илүү их шүүлтийг, шударга бус байдалд чинь илүү их уур хилэнг авчирч байна. Өнөөдөр та нар Надад ингэж хандаж байхад, Миний уур хилэнгийн өдрөөс хэн зугтаж чадах юм бэ? Хэний шударга бус байдал гэсгээлтийн харцнаас минь зайлж чадах юм бэ? Төгс Хүчит Миний гараас хэний нүгэл мултарч чадах юм бэ? Төгс Хүчит Миний шүүлтээс хэний эсэргүүцэл зайлж чадах вэ? Ехова Би Харь үндэстний үр удам болох та нартай ийнхүү ярьж, та нарт хэлдэг Миний үг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн бүх айлдварыг даван гардаг, гэхдээ та нар Египетийн бүх хүнээс илүү хатуу юм. Намайг тайвнаар ажлаа хийх зуур та нар Миний уур хилэнг хураадаггүй гэж үү? Төгс Хүчит Миний өдрөөс та нар хэрхэн эсэн мэнд зугтаж чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент