Өдөр тутмын Бурханы үг | “Ажил ба оролт (4)” | Эшлэл 192

Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд бөгөөд тэдний сүнслэг мэдрэмж нилээд сулхан учраас, мөн тэд Бурхан юу хийж байгааг анзаардаггүй бас анхаардаггүй учраас Бурханы яарсан зүрх сэтгэлийг бараг хэн ч ойлгодоггүй. Иймээс хүний араатан шиг уг чанар хэзээ мөдгүй гарч ирэх юм шигээр Бурхан хүний төлөө санаа зовсоор л байдаг. Цаашлаад энэ нь, Бурхан газар дээр ирэхэд асар их сорилт дагалдах болно гэдгийг харуулж байна. Гэхдээ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын тулд алдар цуут Бурхан, Өөрийн бүх санаа бодлыг юу ч нуулгүйгээр хүнд хэлсэн. Тэр энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор бат шийдсэн. Тиймээс бэрхшээл сорилт тулгарсан ч Тэр харц буруулан энэ бүхнийг үл тоох болно. Тэр чимээгүйхнээр Өөрийн ажлаа хийж, нэг өдөр Бурхан алдрыг олж авах үед хүн Бурханыг мэдэх болно гэж бат итгэдэг, мөн хүн Бурханаар бүрэн төгс болгуулах үедээ Бурханы зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн ойлгох болно гэж итгэдэг. Яг одоо хүмүүс Бурханыг сорьж эсвэл Бурханыг буруу ойлгож эсвэл Бурханыг буруушааж байж болох юм; Бурхан тэдний нэгийг ч хайхардаггүй. Бурхан алдар руу буун ирэх үед, Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөний сайн сайхны төлөө юм гэдгийг хүмүүс бүгд ойлгох болно, мөн Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөнийг илүү сайхан амьдруулахын төлөө юм гэдгийг бүгд ойлгох болно. Бурханы ирэлтийг сорилт дагалддаг ба Бурхан мөн сүр жавхлантайгаар, уур хилэнтэйгээр ирдэг. Бурхан хүнийг орхих мөчид, Тэр аль хэдийн алдрыг олчихсон байх болно, Тэр алдарт бүрэн дарагдан, эргэн ирсэндээ баяр баясгалантайгаар явах болно. Бурхан газар дээр ажиллах үедээ хүмүүс Түүнийг хэчнээн голсон ч хамаагүй, Тэр хайхардаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хийж байгаа. Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн нь хэдэн мянган жилийн өмнө болсон, Тэр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн няцаалт, гүтгэлгийг бүрэн амссан юм. Бурханы ирэлтийг хэн ч угтан авдаггүй; бүгд Түүнийг хүйтэн харцаар л хардаг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал нь хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг зүссэн юм. Тэрээр хүмүүсийн эсэргүүцлийг анхааралдаа авахаа больж, харин эсрэгээрээ хүмүүсийг өөрчилж, цэвэрлэхийн тулд тусдаа төлөвлөгөө боловсруулсан. Доог тохуу, гүтгэлэг, хавчилт, шаналал зүдгүүр, цовдлолын зовлон, хүмүүсийн гадуурхал гэх зэргийг Бурхан махан биеэрээ туулсан, Бурхан энэ бүхнийг хангалттай амссан. Бие махбодтой Бурхан нь хүний ертөнцийн гаслан зовлонг бүхэлд нь амссан билээ. Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс тийм дүр төрхийг аль хэдийн харж тэвчихээ больж, Өөрийн тэргүүнээ арагшлуулан, нүдээ аньж Өөрийн хайртай Хүүг эргэн ирэхийг хүлээсэн. Түүний хүсдэг бүхэн нь хүмүүс бүгд сонсож, дуулгавартай дагаж, Түүний махан биеийн өмнө асар их ичгүүрийг мэдэрч, Түүний эсрэг тэрслэхгүй байх явдал юм. Түүний хүсэж байгаа зүйл бол Бурхан оршдог гэдэгт бүх хүмүүс итгэх явдал билээ. Хүнээс их зүйл шаардахаа Тэр аль хэдийн больсон, учир нь Бурхан хэтэрхий өндөр төлөөс төлсөн боловч хүн амар тайван амарч, Бурханы ажилд огтхон ч сэтгэл тавьдаггүй.

“Ажил ба оролт (4)”-өөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент